Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шалгалтаар нэг ууттай бэлгэнээс ДЭМБ-аас зөвлөснөөс хэд дахин их сахар илэрчээ DNN.mn

Шинэ жилийн баярын тохиолдуулан  томоохон сүлжээ дэлгүүрт худалдаалж байгаа бэлгүүдэд лабораторийн шинжилгээ хийжээ.

Энэ талаар СХЗГ-ын ХАБҮЛЛ-ын ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ “Хими хор судлал, хүнд металлыг судалсан. Үүнээс стандартын шаардлага хангахгүй байгаа нэг дээж илэрсэн. Энэ нь ундаа буюу сахрын агууламж стандарт зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан.

Нэг уут бэлэг хамгийн багадаа 145.83 чихэр агуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байгууллагын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр байна. Нэг бэлгийн багцыг хүүхэд хэрэглэснээр 36-72 ширхэг ёотон хэрэглэнэ. Шалгалтаар нэг ууттай бэлгэнээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөснөөс хэд дахин их сахар илэрчээ.

Тиймээс эцэг, эх асран хамгаалагч нарт хүүхдэдээ хэт их сахрын агууламжтай бэлэг авч өгөхийг зөвлөж байна” гэв.

Шалгалтаар шошгод тавигдах 16 шаардлагыг хангасан нэг ч бүтээгдэхүүн байхгүй байна. Хамгийн их гарч байгаа зөрчил нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар бичигдээгүй. Харшил үүсгэгчийн мэдээлэл байхгүй.

Ууттай бэлгэнд үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа нь мэдэгдэхгүй  байна. Мөн хүчинтэй хугацаа нь дуусах дөхсөн долоон бүтээгдэхүүнийг бэлгийн багцад орсон байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *