Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах ажлыг хийж байна

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжны шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах, шаардлагатай газруудад шилжүүлэх ажил эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөөнд 1372, Ард Аюушийн өргөн чөлөөнд 160, Чингүүнжавын гудамж 540, Магсаржавын гудамжинд 812, Цэрэндоржийн гудамжинд 511, Намнансүрэнгийн гудамжинд 208, Гэндэнгийн гудамжинд 132, Бага тойрууд 130 хайс хашлагыг буулгаад байгаа юм.

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас Олимпийн гудамжинд 234, Чингисийн өргөн чөлөөнд 260, Зайсангийн гудамжинд 215 мод тариад байгаа. Мөн Жамьян гүний гудамжинд 35 савтай хус, нохой хошуу, Гэндэнгийн гудамжинд 10 савтай гацуур байршуулаад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *