Categories
мэдээ улс-төр

Ш.Нямдоржийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татлаа

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ хүрээнд АТГ-аас өнгөрсөн мягмар гаригт түүний гэрт нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг албадан саатуулаад байсан юм.

Тэгвэл НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шүүхээс НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон, 30 хоног цагдан хорих захирамж гаргажээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Ш.Нямдорж прокурорын гэрт нэгжлэг хийх явцад мөрдөгчид их хэмжээний ам.доллар, төгрөг хураасан бөгөөд мөн жолоочийнхоос нь ч багагүй хэмжээний ам.доллар эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *