“Рио 2016” наадмын үеэр олон орны сурвалжлагч нар ирсэн. Тэднийг сууж явсан автобус руу нэг этгээд гал нээсэн талаар www.thesun.co.uk мэдээллээ.
Уг хэрэг спортын цогцолборууд байрлах“Деодоро” дүүргийн ойролцоо болсон аж. Гэмт этгээд автобусны цонх руу гал нээсэн байна. Нэгэн сэтгүүлч “Би үнэхээр их айсан. Гэмт этгээдүүд автобус руу ороод ирэх вийдээ гэж” хэмээн ярьжээ. Энэ хэргийг терроризмтой холбоотой эсэхийг цагдаагийн албан хайгч нар шалгаж эхлээд байна.
Б. ЭРДЭНЭ-ОЧИР