Categories
мэдээ нийгэм

Сэргээшийн шинжилгээний хариу сураггүй байна

Үндэсний их баяр наадмын хууль, Үндэсний бөхийн журмын дагуу наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг. Харин энэ жилийн шинжилгээний хариу хэзээ гарах нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн жил шинээр улсын начин цол хангасан Д.Адъяабат болон Б.Суманчулуун нараас сэргээш илэрсэн билээ. Бөхчүүд үүнийгээ гэмтэл авсны улмаас эм ууж байсан хэмээн тайлбарлаж байсан юм. Ерөнхийлөгчийн зарлигаар эдгээр бөхчүүдийн цолыг нь хүчингүй болгож энэ жилийн наадамд хуучин цолтойгоо буюу аймгийн арслан цолтой барилджээ. Сэргээшийн шинжилгээг жил бүр БНСУ-д хийлгэдэг бөгөөд энэ жилийн хариу ирсэн эсэх талаар албаныхан ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Өнгөрсөн жилийн хувьд А сорьцын хариу наймдугаар сарын 22-нд ирж байсан юм.

Г.Даваамаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *