Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлэнгэд самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг олжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын III багийн Минжийн хангай гэдэг газар самар түүж явсан дөрвөн иргэн сураггүй болсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус иргэдийг олсон талаар албаныхан мэдээллээ. Минжийн давааны самарчдын отгоос буюу алга болсон газраас нь 17:20 цагт тэднийг эсэн мэнд олсон. Иргэдийн биеийн байдал хэвийн байна.

Цагдаагийн ерөнхий газраас Онцгой байдлын ерөнхий газарт хандан сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаанд хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн.

Тус хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт гарган Зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргийг хөөргөхөөр болж, эрлийн нэмэлт бүлгийг томилсон юм.

Цаг агаарын нөхцөл байдлаас болон түр саатаад байсан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг экипажийн бүрэлдэхүүн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлэг, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *