“Саусгоби сэндс” -ийг Хятадад зарж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж буй. Тус компанийн зүгээс “Саусгоби сэндс” компани алдагдалд орж үйл ажиллагаа нь доголдож эхэлсэнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигч “Туркоиз Хилл ресурс” хувьцаагаа зарах тухай мэдэгдэл гаргасан нь үнэн гэдгийг баталж байна. Гэхдээ хэн авах нь тодорхойгүй байгаа аж.