Categories
мэдээ улс-төр цаг-үе

Саналын нууцлалыг хадгалж, хавтас ашиглахыг зөвлөлөө DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ.

Санал хураалт эхэлсэнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооноос иргэд сонгогчдыг өөрийн саналын нууцлалыг хадгалахын тулд хавтас ашиглахыг зөвлөж байна.

Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Нэг нь нам эвслийг дугуйлахаар, нөгөө нь өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийг дугуйлахаар хэвлэгдсэн. Сонгогчид илүү эсвэл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдоно.

Энэ жил улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвслээс нэр дэвшсэн дэмжигчдийнхээ төлөө саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бол энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авсан.

One reply on “Саналын нууцлалыг хадгалж, хавтас ашиглахыг зөвлөлөө DNN.mn”

АВЛИГАЛЫГ УСТГАХ, ШУДРАГА БУСЫН ХОНГИЛЫГ НУРААХ, 30-н ГЭР БҮЛИЙН МӨЛЖЛӨГӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, ЭЛБЭГДОРЖИЙН МАФИЙН ДАРАНГУЙЛАЛААС АРДЧИЛАЛАА АВРАХ СҮЛЧИЙН БОЛОМЖ.
ӨНӨ МӨНХ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЮУ? ӨНӨӨ МАРГААШАА БОДСОН НАМУУДЫН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨХ ҮҮ. БОД БОД …!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *