БНСУ-ын прокурор “Samsung Electronics”-ийн өв залгамжлагч И Жэ Ёнд авлигын хэргээр есөн жилийн хорих ял оноох санал гаргаад байна.
Энэхүү саналыг арванхоёрдугаар сарын 30-нд болсон Сөүлийн дээд шүүхийн сонсголын үеэр гаргажээ. Эцсийн шийдвэрийг гаргах шүүх хурал нэгдүгээр сарын 18-нд болох товтой байна. И Жэ Ёнд дөрвөн жилийн өмнө авлигын хэрэг үүсгэж, таван жилийн хорих ял оноож байв. Хэдий тийм боловч тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандаж, нэг жил хоригдсоныхоо дараа 2018 онд суллагдсан юм.