Categories
мэдээ спорт

С.Цэрэнчимэд дэлхийд чансаагаараа тэргүүллээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэргүүлэх бөхчүүдийн дэлхийн ээлжит чансааг гаргажээ. Ингэхдээ Ташкент хотод болсон ДАШТ, БНСУ-ын Инчоны Азийн наадмын дүнг нэтгэн дүгнэсэн байна.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварга С.Цэрэнчимэд жиндээ анх удаа нэгдүгээрт бичигджээ. Тэрээр Ташкентийн дэлхийн аваргаас алтан медаль авч, хэдхэн хоногийн дараа болсон Инчоны Азийн XVII наадмаас хүрэл медаль хүртсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *