Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болон И.Ярыгиний цомын төлөөх хүнд жингийн бөхчүүдийн Олон улсын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Тус тэмцээнийг Бүх Оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон, ОХУ зэрэг 10 орны нийт 330 гаруй бөх өрсөлдөж байна.
Өнөөдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингийн барилдаан болох юм.
Манай улсаас энэ өдөр эрэгтэй 57 кг-ын жинд Ж.Баярхүү, эмэгтэй 53 кг-ын жинд Э.Сумъяа, Б.Хатантуул, Д.Отгонцэцэг, 58 кг-ын жинд П.Орхон, Б.Шоовдор, А.Батцэцэг, С.Бямбацэрэн, С.Цэрэнчимэд , 64 кг-ын жинд О.Оюунтуяа, 69 кг-ын жинд Т.Түмэнцэцэг нар барилдана.
Энэ өдрийн барилдаанаас хамгийн сонирхолтой нь дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн барилдаан анхаарал татаж байна. Түүний хувьд эхний тойрогт олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичотой барилдахаар сугалаа татжээ.
Манай бөхчүүдийн эхний тойргийн оноолт:
Эрэгтэй 57 кг: (35 бөх)
- Ж.Баярхүү – Ампар Рустам (ОХУ)
Эмэгтэй 53 кг: (17 бөх)
- Э.Сумьяа – Марина Зуева (Казахстан)
- Б.Хатантуул – Любовь Сальникова (ОХУ)
- Д.Отгонцэцэг – Оршуш Стальвира (ОХУ)
Эмэгтэй 58 кг: (13 бөх)
- П.Орхон – Б.Шоовдор
- А.Батцэцэг – Э.Гантуяа
- С.Бямбацэрэн – Анна Шербакова (ОХУ)
- С.Цэрэнчимэд – К.Ичо (Япон)
Эмэгтэй 60 кг: (8 бөх)
- О.Оюунтуяа – Елизавета Сорокина (ОХУ)
Эмэгтэй 69 кг: (12 бөх)
- Т.Түмэнцэцэг – К.Буракова (ОХУ)
- Ц.Баярзаяа – Эльвира Сыздыкова (Казахстан, II тойрогт) тус тус барилдахаар оноолт таарчээ.