Архангай аймаг, Тариат сумын Хорго багийн “Тахилт” гэх газарт тус сумын харьяат иргэн Г нь есдүгээр 29-ний 14:00 цагийн орчим согтуу гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг есдүгээр сарын 29-ний 17:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г 38 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 09-ний 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, таван метрийн гүнээс цогцсыг олж, гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.