Categories
гадаад мэдээ

С.Берлускони мафийнхантай сүлбээтэй юу?

Image result for С.БерлускониИталийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускониг мафийнхантай сүлбээтэй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан тус улсын хууль сахиулах байгууллагынхан шинэ хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар “Correire del­la Sera” сонин мэдээлжээ. Тус сонины өнгөрсөн мягмар гаригийн дугаарт Флоренци хотын Прокурорын газраас эрх баригчид мафийнхантай хуйвалдсан байж болзошгүй гэж үзэж байна. Уг хэрэгт С.Берлускони ч оролцсон байх магадлалтай гэжээ. Төрийн түшээд мафийнхантай холбоотой гэх яриа олон жилийн өмнөөс яригдаж байгаа.

Гэлээ ч саяхнаас урьд нь төрийн өндөр алба хашиж байсан түшмэд мафийн гишүүдтэй хамт шүүхэд татагдаж магад аж. Тодруулбал, 1990-ээд оны үеэр гарч байсан хэд, хэдэн халдлагад тэднийг оролцсон гэж үзэж байгаа юм. С.Берлускони 1994 онд анх удаагаа Ерөнхий сайд болж байсан үе.

Италийн Ерөнхий сайдыг тухайн үед Милан, Ром, Флоренц хотуудад болсон дэлбэрэлтийг түүний тушаалаар гүйцэтгэсэн гэж үзэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *