Categories
мэдээ спорт

Роналдо Ла лигт 31 дэх удаагаа хет-трик хийлээ

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Ла лигийн 10 дугаар тойрогт “Алавес” клубын талбайд зочилж, 1:4-өөр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Роналдо гурван гоол оруулж, хет-трик хийсэн. Ингэснээр Ла лигт энэ улиралд эхний тойрогт 5 гоол оруулаад байна.

Мөн тэрбээр “Алавес”-ын эсрэг гурван гоол оруулснаар Ла лигт 31 дэх удаагаа хет-трик хийсэн юм. Түүний араас 26 удаа хет-трик хийсэн амжилттайгаар нэхэж байгаа билээ.

Түүнээс гадна Роналдо энэ тоглолтод гурван гоолынхоо нэгийг торгуулын цохилоос оруулсан юм. Ингэснээр тэрбээр Ла лигт “Реал”-ын төлөө оруулсан 266 гоолынхоо 53-ыг нь торгуулын цохилтоос оруулаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *