Categories
мэдээ нийгэм

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 107 жилийн ой өнөөдөр тохиож байна DNN.mn

Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 107 жилийн ой тохиож байна.

Энэ өдрөөр түүний хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол боллоо.

Уг ёслолын үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбал бол өнгөрсөн зууны бүтээн байгуулалт өөрчлөлт шинэчлэлтэд сэтгэл оюунаа бүрэн дайчилж, хойч үеийнхэндээ ихийг үлдээж чадсан хүн. Түүний улс орныг удирдсан 44 жилийн хугацаанд Монгол Улс аж үйлдвэр, аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбаруудад их үсрэлтийг хийсэн. Ю.Цэдэнбалын тууштай, тогтвортой бодлогын үр дүн өнөөдөр ч бидний амьдралд нөлөөлсөөр байна. Түүний Монгол төрд оруулсан хувь нэмэр, нэр төр, их гавьяа зүтгэлийг үлгэр дуурайлал болгож Монгол хүн Монгол түмэн, эх орныхоо төлөө хэрхэн ажиллаж, тэмцэж болдог сайн жишгийг харж санаж явах учиртай” гэлээ.

One reply on “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 107 жилийн ой өнөөдөр тохиож байна DNN.mn”

монголын төрийн өндөрлөгт 44 жил ажиллаж их зүйл хийсэн нь үнэн. Гэхдээ олон хүний амь амьдралаар тоглосон нь бас үнэн шүү.Энэ Амарбаясгалан гэх нөхөр ер нь дарангуйлалыг их таашаадаг, хэлмэгдүүлэлтийг хэвийн зүйл гэж боддог нөхөр бололтой. Бурхан болсон хүний талаар олон юм яриад яахав. Харин Ардын намын социалист дэглэм, коммунист арга барил амь бөхтэй оршсоор байгаад гутарч бна.Шудрага бусын хонгил, түүгээр хүмүүсийг чирж айлгадаг, залхаан цээрлүүлдэг байдал газар авч бна. үүнд цэг тавьж , үүсгэн байгуулагч болон үргэлжлүүлэн хөгжүүлэгч нарт хатуу хариуцлага тооцох сайхан цаг айсуй гэж итгэж бна. Юм ээлжтэй шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *