“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкаар дамжуулан төлбөрөө төлдөг байсан бол одоо илүү хялбар болж “Qpay” сонголт нэмэгдэж байна.
Ингэснээр уншигч танд олон үйлдэл хийлгүйгээр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ цаг алдалгүй хялбараар унших боломж бүрдлээ.
Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг захиалахын тулд Өдрийн сонин апп болон www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад сонин захиалах үндсэн нүүр гарч ирнэ.
Та СОНИН ЗАХИАЛАХ гэсэн хэсгийг дарснаар эхлэх хугацаа, төрөл, банк гэсэн сонголт байна. Тэдгээрийг зааврын дагуу бөглөсний дараагаар хамгийн сүүлд төлбөр төлөх буюу БАНК дээр дарснаар Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Qpay зэрэг сонголт гарч ирнэ. Эдгээрээс Qpay хэсгийг дараарай. Хэсэг хугацааны дараа barcode гарч ирнэ.
Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг нэг өдрөөр худалдан авах бол 1000 төгрөг, нэг сараар бол 6000, жилээр 72000 төгрөг гэсэн сонголтуудаас сонгон barcode-ыг уншуулахад л хангалттай.
www.admin.dnn.mn,
Twitter:DNN_MN
Facebook:DNN.MN
Instagram:dnn_mn
E-mail:udriinsonin@admin.dnn.mn
Цахим сонины лавлах утас: 99130850
One reply on ““Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn”
We explored the possible reasons for substantial heterogeneity in the short term results priligy usa Podsypanina K, Lee RT, Politis C, Hennessy I, Crane A, Puc J, Neshat M, Wang H, Yang L, Gibbons J, Frost P, Dreisbach V, Blenis J, Gaciong Z, Fisher P, Sawyers C, Hedrick Ellenson L, Parsons R 2001 An inhibitor of mTOR reduces neoplasia and normalizes p70 S6 kinase activity in Pten mice