Categories
гадаад мэдээ

Парист цуврал халдлага үйлдсэн 3 дахь этгээд тодорлоо

Францын нийслэл Парис хотод өнгөрсөн арваннэгдүгээр сард цуврал халдлага болсны уршгаар 130 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан. Тэгвэл цуврал халдлага гарсан газруудын нэг болох Батакланы концертын танхимд гал нээсэн гурав дахь этгээдийн хэн болохыг тодруулжээ.AFP агентлагийн мэдээлснээр, гэмт этгээд Страсбургт төрсөн 23 настай Фоуэд Мухамед Аггад гэгч юм байна. Тэрээр 2013 оны сүүлээр Сири рүү зорчиж байсан аж. Өнгөрсөн долоо хоногт гурав дахь сэжигтний ДНК-г гэр бүлийнх нь ДНК-тай харьцуулан шинжилсний үр дүнд хэн болохыг нь тогтоосон байна. Харин Аггадын ээж хүүгээ нас барсан тухай мессеж хүлээж авсан гэж ярьжээ. Батакланы концертын танхимд Мухамед Аггадаас гадна Омар Исмайл Мостефай, Сами Амимур нар байсан бөгөөд террористууд нийт 90 хүнийг буудаж амь насыг нь хөнөөсөн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *