“Парис-2024” зуны олимпийн наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр Монголын гурван тамирчин өрсөлдөнө.
15:30 цагт: Буудлага спортын урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн шилдэг наймд шалгараад буй. Өнөөдөр тэр медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм.
16:00 цагт: Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл нар барилдана.