Швед улсад пара цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад хоёр тамирчин өрсөлдлөө.
Тэмцээний 12.5 км-ын зайд Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургадугаар байр эзэлжээ. Мөн 1.5 км-ын спринт зайд Ц.Дашдорж 13, Б.Ганболд 14 байрт орсон байна.
Б.Ганболд аравдугаар сард “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авсан бол Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрхийг ойрын хугацаанд зарлах юм.