Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г алба тушаалаа огцрохыг шаардах Солонгос иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэх болжээ.
Тэрээр ажил болон албан ажил болон анд нөхдийн харьцааг ялгаж салгалгүй хэт их ойртуулсны улмаас, энгийн хүнийг төрийн ажилд хутгалдуулсан гэж буруутгагдаж байгаа юм.
Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Ерөнхийлөгч Пак Жонг Хи болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн аав Христийн номлогч Чуй Тэ Мин нар найз байсан ажээ.
Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн ээж 1974 онд бусдад буудуулан амь насаа алдсан цагаас хойш бизнес эрхлэгч Чуй Сүн Шил Ерөнхийлөгчтэй ойр дотно нөхөрлөж, сэтгэл санааг нь дэмжиж ирсэн байна.
Гэвч тэдний нөхөрлөл болон албан ажлын зааганд хил хязгаар үгүй болж, эрхлэгч Чуй Сүн Шил нь Ерөнхийлөгчийн албан ажилтай холбоотой төрийн бичиг баримтуудыг түүнээс болон туслахуудаас нь авч үзсэн, хянасан, зассан зэрэг хэрэгт буруутгагдан шалгагдахаар болжээ.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Пак Гын Хе нь албан ёсны дөрвөн туслахтай, эмэгтэй эрэгтэй хоёр бие хамгаалагчтай хэдий ч тэд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь Ерөнхийлөгчийн туслахуудаас давсан их эрх мэдэл эдэлж, яам, тамгын газрын даргын томилгоонд хүртэл санал оруулдаг байсан гэж сэжиглэгдэж байгаа юм байна.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн туслахуудын гадаадад зорчих эрхийг түрхааж, тэднээс мэдүүлэг авахаар болсон ажээ.