Categories
мэдээ нийгэм

“Монгол-Европын Холбоо 35” гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ DNN.mn

Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Брюссель хотноо гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.

Үзэсгэлэнг нээж Элчин сайд Л.Болд, Европын холбооны Гадаад харилцааны албаны Монголыг хариуцсан хэлтсийн дарга Доминик Портер нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Элчин сайд Л.Болд хэлсэн үгэндээ Европын холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тогтвортой ногоон хөгжил, эдийн засаг, эрчим хүчний шилжилт, хөдөө аж ахуйн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг тэргүүлэх чиглэлүүд бат бөх үндэс суурь болно гэв.

Арга хэмжээнд Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томас Здеховский, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон ЕХ-ны агентлаг, хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөллүүд оролцов. Энэ үеэр ардын урлагийн “Уухай” хамтлаг уран бүтээлээ толилуулсан юм.

Монгол Улс, Европын Холбоо 1989 оны наймдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоож байв. Европын Холбоо манай улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 29-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 06 сарын 30-наас 2024 оны 07 сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 30-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +20…+25 градус, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэний үнэмлэхгүй байсан ч саналаа өгөх боломжтой DNN.mn

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ мөчид үргэлжилж байна.

Саналаа өгөх иргэд иргэний цахим үнэмлэхээ гээсэн, авч гарахаа мартсан гэх зэрэг асуудлууд үүсдэг.

Хурууны хээгээ уншуулан санал өгөх боломжийг бүрдүүлсэн тул сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

 СЕХ-ноос санал авах байранд цахилгаан тасрах, хурууны хээ унших төхөөрөмж таны хурууны хээг уншихгүй байх тохиолдолд иргэний цахим үнэмлэх шаардлагатай болно гэж зөвлөв.

Таны саналаа өгснийг баталгаажуулж, баруун гарын долоовор хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ.

Categories
мэдээ нийгэм

14:00 цагийн байдлаар нийт 700 мянга гаруй хүн саналаа өгчээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа  22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

14:00 цагийн байдлаар нийт 700 мянга гаруй хүн саналаа өгсөн байна.

Нийт сонгогчийн ирц 34 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг улсын сонгуулийн төв комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн 40 улсын 259 ажиглагчийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2024 оны 6 дугаар сарын 26-аас хоёр талын уулзалт хийж байгаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр (2024.06.28) Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн төлөөлөгчдөд Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд хоёр улсын сонгуулийн байгууллага харилцан туршлага солилцож, хамтран ажилладгийг онцлов.

Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг үйл явцыг санал авах байранд очиж ажиглалаа. Үйл явц нь маш дэг журамтай, тодорхой, ойлгомжтой болдог юм байна. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ажиглалт хийж, хяналт тавьж байгаа нь чухал байна. Түүнчлэн сонгуулийн бүхий л үйл явц, ирцийг ил тод, шуурхай мэдээлж байгаа нь жишиг болохуйц санагдлаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Саналын хуудсанд тэмдэглэгээ хийснээ баримтжуулан зураг авбал 10 сая төгрөгөөр торгоно DNN.mn

Саналын хуудсанд тэмдэглэсэн саналын зургаа авч, олон нийтийн сүлжээнд нийтлэх нь хуулиар хориотой байна.

Энэ талаар СЕХ-ноос “Саналын хуудсанд тэмдэглэсэн саналын зургаа авч нийтэд мэдээлсэн иргэнийг 10 сая төгрөгөөр торгодог тул уг үйлдлийг хийхгүй байх”-ыг анхаарууллаа.

Сонгуулийн тухай хуулиас:

30.2. саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан

30.3. саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн

30.4. аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгоно гэж заажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд саналаа өглөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд саналаа өглөө.

Тэрбээр “Монголын ард түмэн бид хамтдаа  1992 оноос эхлэн нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй байсан. Үүнийг жааз болгон үлдээж байна. Салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй анхны парламентыг  бид хамтдаа энэ сонгуулиар бүрдүүлж байна. Энэ агуулгаараа сонгуулийн ирц өмнөх жилүүдээс өндөр байна гэж ажиглаж байгаа. Хилийн чанадад байгаа Монголчуудын төлөөлөл жагсаалтаар нэр дэвшиж орж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тойргоос сонгогдож чадахгүй 34 жил явсан бол өнөөдөр анх удаа парламентад орж ирэх боломж  бүрдлээ.  Энэ утгаараа нийгэм маш их идэвхжиж байна гэж харлаа.  Иргэд, залуучууд бүгдээрээ саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр зах худалдааны төвүүд амарна DNN.mn

УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна.

Санал хураалтын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгодог.

Бүх нийтээр амрах өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Түүнчлэн санал хураалтын энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй,олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Мөн маргааш буюу 29-нийг дуустал архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр 421 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудтай хамтран УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөртэй холбогдуулан болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий нийт 13 аймгийн 62 сумын нутагт томоохон гол, мөрний сав газарт 96 сонгуулийн санал авах хэсгийн хороо байршиж байгаа юм.

Тиймээс дээрх байршлуудад санал өгөх иргэдийг шаардлагатай тохиолдолд гол мөрнөөр гаргах, аюулгүй байдлыг хангахаар 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр Онцгой байдлын байгууллагын 421 алба хаагч, 115 автомашин, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл бэлэн байдлыг хангаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 859 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна DNN.mn

2024 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 859 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.