Categories
мэдээ улс-төр цаг-үе

Лу.Гантөмөр: Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно DNN.mn

АН-ын дарга Лу.Гантөмөр мэдээлэл хийж байна.

Тус намыг дарга Лу.Гантөмөр “Бид эв нэгдэлд Бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллаж, өрсөлдөгчдөдөө худалдагдсан. Өнөөдрийг хүртэл эрх баригч нам бодлогын алдаатай явж ирлээ. Монгол орныг өрнөөс гаргах хэрэгтэй. Өрийн дарамттай улс биднийг нар үзүүлэхгүй нь. Бид авилга, хээл хахуулийн эсрэг маш хүчтэй ажиллах болно. Сонгуулийн үеэр булхай их явагдлаа. АН энэ удаад асар их мөнгө, хүч чадлын эсрэг зогсож чадлаа.

Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын ухуулагчийн гарт харамсалтайгаар амиа алдсан н.Баянмөнх агсны гэр бүлд АН-ын зүгээс хоёр өрөө байр авч өгнө.

Энэ холимог системийг цаашид нутагшуулах хэрэгтэй гэж харлаа. Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: МАН урьдчилсан байдлаар 70 суудал авах дүн гарч, ялалт байгуулж байна DNN.mn

МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “АН урьдчилсан байдлаар 68-аас олон суудал авч, ялалт байгуулж байна. Биднийг дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын хувьд өрсөлдсөн бүхий л нам эвсэл, бие даагчдад мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль 69.3 хувийн ирцтэйгээр санал хураалт хаагдлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 1,4 сая гаруй иргэн саналаа өгч, 69.3 хувьтай өндөрлөлөө.

Сануулахад өнгөрөгч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн 73,6 хувьтайгаар өндөрлөж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхээ киоск машинаас авах боломжтой боллоо DNN.mn

Жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан болон үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд киоск машинаас хэвлэн авах боломжтой болжээ.

Ингэхдээ жолооны үнэмлэх дээрх торгуулиа бүрэн төлсөн байх ба иргэний үнэмлэхээ авч очих ёстой. Мөн И-монголиа дээр баталгаажсан утасны дугаартайгаа очих шаардлагатай аж.

Тус жолооны үнэмлэх олгох киоск машиныг Драгон авто вокзал болон Тэнгэр худалдааны төвийн хоёр давхарт байршуулсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ..

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 13.632 ширхэг ачааны автомашин импортолжээ DNN.mn

Ачааны болон суудлын автомашины импортын товч мэдээллийг хүргэж байна. Он гарсаар 56,086 ширхэг суудлын машин, импортолсон нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 84.8 хувиар өсчээ.

Харин 13,632 ширхэг ачааны автомашин импортолжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.7 хувиар өссөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Биржээр 15.5 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжжээ DNN.mn

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны 2024 оны эхний хагас жилд 339 амжилттай дуудлага худалдаа явагдаж, 15.5 сая тонн бүтээгдэхүүн арилжлаа. Энэ нь өнгөрсөн жилийн нийт арилжааны хэмжээтэй ойролцоо үзүүлэлт болжээ.

Биржээр 13 төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсаны 7 нь нүүрсний төрөл эзэлж байна. Биржийн арилжаанд “Энержи Ресурс” ХХК хамгийн идэвхтэй буюу 44 хувьд оролцсон. Харин “Эрдэнэс Тавантолгой” хамгийн олон төрлийн бүтээгдэхүүн борлуулснаас гадна хамгийн их буюу 10.7 сая тонн бүтээгдэхүүн арилжсан байна.

Биржээр арилжсан нүүрсний хэмжээ 14.5 сая тонн хүрсэн нь нүүрсний экспортын 39 хувьтай тэнцжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Цэнгүүн: Түүхэнд байгаагүй залуучуудын өндөр оролцоотой сонгууль хийе гэж уриалмаар байна DNN.mn

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

АН-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүн “Би нэр дэвшигч гэхээс илүү залуу хүний хувьд залуучуудаа уриалъя. 20-24 насны залуучуудын оролцоо улам сайжрах шаардлагатай байна. Тиймээс танай гэрт байгаа энэ насныхан эсвэл найз нөхдөдөө “Бүгдээрээ гарч саналаа өгье” гэдгийг уриалаарай.

Би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Улаанбаатар хотод маш олон тулгамдсан асуудлууд байгаа. Бидэнд өнөөдөр 4 жилд нэг удаа тохиох боломж олдож байна. Түүхэнд байгаагүй залуучуудын өндөр оролцоотой сонгууль хийе гэж уриалмаар байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 29-нийг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахгүй DNN.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 27, 28, 29-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон.

 

Categories
мэдээ спорт

Хөл бөмбөгийн нэгдүгээр лигийн 2023-2024 оны цом гардуулах ёслол болно DNN.mn

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Монголын хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн 2023-2024 оны улирлын тоглолтууд өндөрлөж цом гардуулах ёслолоо 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр товложээ. Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй болох бөгөөд хөлбөмбөг сонирхогч та бүхнийг Хөлбөмбөгийн холбооны талбайд хүрэлцэн очиж, сонирхон үзэхийг урьж байна.

Зургаадугаар сарын 30-ны өдөр 16:30 цагаас Монголын хөлбөмбөгийн талбайд ёслолын үйл ажиллагаа болно.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оныхтой харьцуулбал 3.2 дахин буурчээ DNN.mn

Дөрөвдүгээр сарын 29-нөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон.

2020 оны сонгуулийн жилтэй харьцуулахад иргэдийн шилжилт хөдөлгөөн 3.2 дахин буурчээ.

Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “2020 оны сонгуулийн жилтэй харьцуулахад иргэдийн шилжилт хөдөлгөөн 3.2 дахин буурсан. Зургадугаар сард сонгогч шилжилт хөдөлгөөн хийдэг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчтэй холбоотой буюу менежер, шадар туслах зэрэг хүмүүс сонгогч шилжилтээр шилждэг. Энэ жилийн тухайд 19 мянга орчим сонгогч шилжилт хийсэн” гэлээ.