Categories
мэдээ цаг-үе

Хилийн боомтуудын энэ сард ажиллах цагийн хуваарь DNN.mn

Монгол Улсын хилийн боомтуудын долоодугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. 

Categories
мэдээ цаг-үе

Наадмын өдрүүдэд зохион байгуулах соёл, урлагийн бусад арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн бусад арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

ҮАГ сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг санууллаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан сонгуулийн зардлын тайлангаа сонгуулийн санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2024 оны долдугаар сарын 28-ны өдрийн дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

Сонгуулийн зардлын тайланг Төрийн аудитын байгууллагад хүргүүлэхдээ дараах баримт бичгүүдийг хавсаргасан байна. (Энэ холбоосоос харна уу)

Сонгуулийн зардлын тайланг ирүүлэхдээ хавсаргасан маягтыг бөглөж баталгаажуулан хамтад нь цаасаар ирүүлнэ. (ХүсэлтМаягтуудыг татаж авна уу)

“Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг эндээс үзнэ үү.

Тус журмын дагуу сонгуулийн зардлын тайлангийн маягтыг бэлтгэх, тайлагнахад анхаарах зөвлөмжийг эндээс харна уу.

Холбогдох утас: 99088758

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголт авах иргэдийн анхааралд DNN.mn

Татварын ерөнхий газраас энэ оны НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголт авах иргэдийг энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэхийг санууллаа. Харин хэзээнээс олгож эхлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Энэ оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт 80.9 тэрбум төгрөгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-өөс иргэдэд олгосон бөгөөд 24,153 иргэн буцаан олголтоороо 378 сая төгрөгийн хөрөнгийн татвараа төлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Наадмаар үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн долоон чиглэл DNN.mn

Нийтийн тээврийн бодлогын газраас баяр наадмын өдрүүдэд наадамчин олонд шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх олон боломжийг бий болгох үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Үүнд нийт дараах долоон чиглэл багтаж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчид: Малын гаралтай түүхий эдийг боловсруулах ганц үйлдвэрийг л нам харгалзахгүй нийлээд барьчихаасай DNN.mn

Сонгуулиар зарим нэр дэвшигчтэй хамт баруун дөрвөн аймгийг хөндлөн гулд тойроод ирлээ. Иргэдийн амьдрал хүнд байна. Монголын малчид хэвэнд цутгасан мэт нэг л мөрөөдөлтэй байна. Тэр нь малын гаралтай түүхий эдийг үнэд оруулахад чиглэсэн ганцхан үйлдвэрийг л нам харгалзахгүй бүгд нийлээд барьчихаасай гэж бараг л залбирч сууна. Очсон газар бүрийн иргэд малын гаралтай түүхий эдийг үнэд оруулчихвал… гэж үзэл бодлоо илэрхийлэх юм. Тэдний хөндөж байгаа өөр нэг асуудал нь үнийн хөөрөгдөл. Энэ хоёроос бусад орон нутагт тулгарч байгаа асуудлыг тэд хүлцээд, тэвчээд гарч чадахаар байна. Хүлцэж тэвчиж ч ирлээ л дээ.

Бидний ажилласан баруун дөрвөн аймаг дөрвүүлээ хилийн боомттой. Гэвч үнийн хөөрөгдөл өндөр хэвээр. Хилийн боомттой сумдад ч үнийн хөөрөгдөл их байгаа шалтгаан нь Улаанбаатараас бараа бүтээгдэхүүн тээвэрлэж очдог. Боомтоор хэдхэн нэр төрлийн барааг л авдаг юм байна. Нийслэл хотоос 1000 гаруй километр зайд алслагдсан эдгээр аймаг, сумдын иргэдэд бараа бүтээгдэхүүн үндсэн үнэ дээр тээвэрлэлт, татвар, борлуулагчийн ашиг орлого гэсээр хотоос хэд нугалсан үнэтэй байдгийг хэлж байлаа.

Ер нь хөдөөгийн иргэдийн хамгийн их авдаг бараа нь шуудай гурил, сахар, давс гэнэ. Орлогогүй, дээрээс нь үнийн хөөрөгдөл ихтэй учраас эдгээр гурван нэр төрлийн барааг авахдаа мэдээж өрийн дэвтэрт бичүүлдэг. Ирэх сарын хүүхдийн мөнгө буухаар өгнө гэж бичүүлсэн өрийн дэвтрийн жагсаалт сунжирсаар хаврын ноолууртай золгодог талаар Увс аймгийн Тэс сумын дэлгүүрийн худалдагч ярьж байсан юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард тэтгэвэр, цалинг нэмсэн нь худалдан авах чадвар болоод амьжиргаанд хэр нөлөөлсөн талаар бизнес эрхлэгчид, ахмадууд, төрийн албан хаагчдаас тодруулахад нэмсэн нь сайн хэрэг ч үнийн хөөрөгдөлд бараадахгүй байгааг хэлж байлаа

Улстөрчид сонгогдохынтулд төрд Итгэх ИргэдИйН ИтгэЛ дээр гИшгэЛЖ байна

Аймаг, сумдаар явж байхад иргэдийн төрд итгэх итгэл алдарсан, төрийн үнэлэмж суларсан нь анзаарагдаж байсан юм. Дэмждэг намынх нь, эсвэл дэмждэг улстөрчийнх нь мөрийн хөтөлбөр яриа таалагдаж байгаа ч ер нь ингэж л ярьж байдаг юм дөө. Өмнөх сонгуулиар “Дарханы арьс ширний цогцолбор” барина гэж ярьж байсан. Тэр нь одоо юу болсон, баригдаж байгаа, эсвэл гацсан эсэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч ярьж л байсан. Өмнө нь ч ярьж л байсан. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил, найман жилд миний амьжиргаа дээшлээгүй. Ноолуураар л нэг орлоготой болох юм даа гэж хуучлах малчид олон байлаа. Ер нь сонгуулиар иргэдийн хамгийн ихээр сонирхож чих тавьж байгаа зүйл нь хэн, хаагуур мөнгө тарааж байгаа талаар их танддаг бололтой. Зарим нь ч ил цагаан хэлж байлаа. Тэр намын тэр мөнгө тараасан гэсэн, би тэр намынх биш болохоор манайханд тэр мөнгө олддоггүй юм. Энэ удаа олон нэр дэвшигч байгаа болохоор намайг дунд нь хавчуулчихаарай гэж мөнгө өгөөд байгаа юм гэнэ билээ хэмээх яриа иргэдийн дунд байлаа.

Аймаг, сумдынх нь ухуулагчдаас иргэд ямар сонголт хийх төлөвтэй байгааг асуухаар ер нь л бүгд адилхан зүйл амладаг учраас мөнгө харж сонголт хийх магадлалтай гэж хариулах хүмүүс ч байсан юм. Учир нь баруун, зүүн төвийн үзлийн талаар иргэд тэр бүр нарийн мэдээлэлгүй байдаг учраас амлалтаа яаж, ямар арга замаар бодит болгохыг төдийлөн мэддэггүй бололтой.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн баяжмалын экспорт 54.9 сая ам.доллароор өсчээ DNN.mn

ҮСХ-ны мэдээллээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ энэ оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор буюу 10.3 хувиар өссөн. Үүнд:

  • Экспорт 74.9 сая ам.доллар буюу 1.2 хувиар,
  • Импорт 932.5 сая ам.доллароор буюу 26.9 хувиар тус тус нэмэгджээ.

Гадаад худалдааны тэнцэл 857.5 сая ам.доллароор буюу 30.4 хувиар буурсан байна.

Экспорт 74.9 сая ам.доллароор өсөхөд:

  • Нүүрс 172.9 сая ам.доллар,
  • Зэсийн баяжмал 54.9 сая ам.доллар,
  • төмрийн хүдэр, баяжмал 41.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 47.6 ам.доллароор өсжээ.

2024 оны эхний 5 сарын хилийн дундаж үнийн үзүүлэлтээр:

  • Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 254.2 ам.доллар,
  • зэсийн баяжмалынүнэ тонн тутамд 47.6 ам.доллароортус тус өсөж,
  • нүүрсний үнэ тонн тутамд 34.0 ам.доллар,
  • төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.9 ам.доллароор буурсан байна.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүнээр сонгогдсон НИТХ-ын 8 төлөөлөгчийг ажлаас нь чөлөөллөө DNN.mn

НИТХ-ын ээлжит бус XXI хуралдаанаар УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон НИТХ-ын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Учир нь Үндсэн хуулийн 29.1-т “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан.

НИТХ-ын дараах төлөөлөгчид УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тодруулбал,

  • УИХ-ын 12 дугаар тойрог Ж.Алдаржавхлан
  • УИХ-ын 11 дүгээр тойрог Н.Алтаншагай
  • УИХ-ын 10 дугаар тойрог Н.Батсүмбэрэл, Х.Болормаа
  • УИХ-ын 8 дугаар тойрог П.Наранбаяр нар тус, тус сонгогдсон бол намын жагсаалтаар П.Ганзориг, Д.Пүрэвдаваа, Д.Энхтуяа нар сонгогдсон юм. Улмаар тэднийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.
Categories
мэдээ цаг-үе

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийнэ DNN.mn

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Одоогоор үерийн даланг өндөрлөхөөр голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлж, 3000 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэжээ. Бэлтгэл ажил дууссаны дараа голын урсцыг нэмэх 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барина. Тус далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх юм.

Үерийн хамгаалалтын байгууламж хийх тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарч, тус голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийг буулгасан талбай орчимд өнгөрсөн сарын 20-ноос үерийн түшиц хана барихаар ажлаа эхлээд байгаа билээ.

Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 431 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 225, Өмчлөх эрхийн эсрэг 94, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 85, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг ес, Авлига, албан тушаалын тав, Хүний амьд явах эрхийн эсрэг тав, Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Гашуунсухайт боомт дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Т нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдүүлсэн импортын бараа, нүүрс тээврийн автомашинуудын бичиг баримтыг түргэн шуурхай шалгаж, давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон 7.8 сая төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн, албан хэрэгцээндээ ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.О, М.Н, Ж.Б нар нь иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж, иргэн Ц.Э-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 /Бага насны хүүхэд хүчиндэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Баян-Өлгий аймгийн прокурорын газраас сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.О нь иргэн Г.Э-г ажилд томилох зорилгоор хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн С.Ж, М.Б, Н.Т, Д.Д нар нь улсын тусгай хамгаалалтай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Сүхбаатар аймгийн прокурорын газраас “Э” ХХК-г хариуцан ажиллаж байсан Я.Ц нь компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гадуур 3195 м² газарт хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль экологид 93.9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэн А.М нь ашиг олох зорилгоор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.