Categories
мэдээ цаг-үе

Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 километр замыг шинэчилжээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор тус замын суурь асфальт бетон хучилтыг хийсэн байна.Наадмын дараа буюу долдугаар сарын 15-наас эхлэн есдүгээр сарын 30 хүртэлх дахин асфальт бетоноор хүчитгэж, тус замын худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулах шугам хоолой угсарч хашлага солих аж.

Categories
мэдээ нийгэм

Чингис хаан, Чойжин ламын сүм музейн захирлууд төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Шагнал хүртэж буй эрхмүүдээс онцолбол нийслэлийн хоёр музейн удирдлага буюу

Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоорЧойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн гэргий гэдгийг хүмүүс сайн мэдэх билээ Ерөнхийлөгчийн зарлигт “Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан” хэмээн тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

 

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил наймдугаар сарын эхээр дуусна DNN.mn

Болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлж, НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажилласан. Энэ үеэр тухайн гол орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн.

Өнөөдөр уг ажлын явцтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

 

Уулзалтад “АПУ” ХК, “Тайгам алтай” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Уран ган” ХХК, “Aqua garden” зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, ГУББГ-аас өгсөн зургийн дагуу ажлаа хийж байгаа далангаас дотогш 10м хэсэгт мод бургасыг үлдээж яг гол урсах гол хэсгээр мод бургасыг авч, лаг хагшаасыг цэвэрлэж байна. Ажил ерөнхийдөө 8 сарын эхээр дуусна. Бидний хувьд өдөр нь лаг хагшаасыг голоос гаргаж бэлдээд шөнөдөө том машинаар заасан цэгүүд рүү зөөж байна. Ажил наймдугаар сарын эхээр дуусна гэдгийг хэлж байсан юм.

Харин Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Та бүхнийг нийслэлчүүдийн аюулгүй байдлын төлөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ ажлыг хийж байгаад талархал илэрхийлье. Бид лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараа далан сувгийг хүчитгэх ажлыг хийнэ. Мөн Сэлбэ, Туул голын эхэнд тохируулгатай усан байгуулна. Түүнчлэн энэ голууд нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдалтай нягт холбоотой. Тиймээс цаашид энэ чиглэлд ч мөн анхаарна. Та бүхний ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ардын багш Чимэдбазарын Дамдиншаравт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ DNN.mn

Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин, Ардын багш, 1968 оны Мехико хотод болсон зуны олимпын наадмаас хүрэл медаль хүртэж, олимпын наадмаас Монгол Улсын анхны медалийг авчирсан Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Чимэдбазарын Дамдиншаравт Биеийн Тамир Спортын 100 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Categories
мэдээ улс-төр

МАН, АН, ХҮН нам хамтран ажиллах санамж бичиг байгууллаа DNN.mn

Монгол ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцөлд хүрсэн билээ. Тэгвэл өнөөдөр гурван намын удирдлагууд хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах санамж бичигт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурав.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс парламентын ардчилсан тогтолцоотой болсноос хойш 30 гаруй жил болж байна. Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш 30 жилийн алдаа, гажуудсан зүйлийг засаж, тогтолцооны хувьд шинэ 30 жилийг эхлүүлэхийг зорьсон. Энэ хүрээнд “Алсын хараа 2050″ урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг улс төрийн намын удирдлагуудтай хэлэлцэн баталсан. Эхлүүлсэн олон ажил дуусахгүй, дунд нь замхардаг байлаа.

Парламентад дарга нарын төлөөлөл орно гэсэн ойлголттой байсан. Парламентад олон нийтийн төлөөллийг хангахын тулд холимог тогтолцоогоор сонгууль явуулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Сонгодог парламентыг бий болгохын тулд энэ санамж бичгийг байгуулж байна.

30 хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө оруулна. Парламентад суудалтай бүх намаас санал авна. Шийдлээ хүлээж байсан маш олон ажлыг хурдтай шийдвэрлэнэ гэж итгэж байна. Парламентын шинэ 30 эхэлж байна. Мөн Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жил эхэлж байна” гэлээ.

АН-ын дарга Л.Гантөмөр “Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтарсан Засгийн газарт ажиллах санамж бичгийг байгуулж байна. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлын тодорхой хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар шийдвэрээ гаргасан. Энэ хүрээнд татварын дарамтыг бууруулахыг ажил хэрэг болгох ёстой гэдэгт санал нэгдсэн. Мөн бизнес хийхэд улс төрийн намаар ялгаварлан гадуурхдаг байдлыг арилгахын тулд хамтарсан Засгийн газарт ажиллана” гэлээ.

Мөн ХҮН намын дарга Т.Доржханд “Өнөөдрөөс эхлээд шинэ хандлага, соёл улс төрд орж ирж байна. 30 жилийн хугацаанд улс төрийн намууд бие биедээ дэгээ тавьж, харлуулж байсан. Үүний үр дүнд хөгжлөө алдсан байдаг. Харин өнөөдөр намаа, өөрсдийгөө бус улс орны эрх ашгийг бодсон шийдвэр гаргаж байна” гэв.

Түүнчлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх товтой байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг АН-ын “ГЕНСЕК“-ийн үүрэг гүйцэтгэгчээр томиллоо DNN.mn

АН-ын “ГЕНСЕК”-т УИХ-ын гишүүн асан Н.Ганибал болон тус намын жагсаалтын 35 дугаарт бичигдсэн Батсуурийн Баттөмөр нарын нэрс яригдаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ардын дуучин Д.Бурмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа DNN.mn

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн дээд одон, медаль гардуулж байна. Энэ үеэр Ардын дуучин, СТА Д.Бурмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.

Categories
мэдээ цаг-үе

МУГЖ С.Ганзориг Ардын жүжигчин цол хүртлээ DNN.mn

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн дээд одон, медаль гардуулж байна. Энэ үеэр МУГЖ, Дуучин С.Ганзориг Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Доржийн Мөнхөө Хөдөлмөрийн баатар боллоо DNN.mn

Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Тодруулбал нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрхзүйн тогтолцоог нь бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат Доржийн Мөнхөөд Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Тэрбээр төрөлх сумаасаа эмчийн гараагаа эхэлж, Эрүүл мэндийн салбарт Эх Нялхсын орлогч сайд хүртэл дэвшиж, ард иргэдийнхээ итгэлийг хүлээн Ардын Их Хурал, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүнээр сонгогдож байсан билээ. Эрүүл мэндийн салбарт 60 гаруй жилийн хүч хөдөлмөрөө зориулахдаа эх хүүхдийн эрх ашгийг төрийн бодлогоор хангах эрхзүйн орчныг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж байгаагаа У.Хүрэлсүх ерөнхийлөгч онцолсон юм.