Categories
мэдээ нийгэм цаг-үе

Булган аймгийн харьяат С.Гал-Эрдэнийн нандин хонгор азарга түрүүллээ DNN.mn

Хүй долоон худагт хурдан азарга бариандаа орлоо. Энэ жилийн наадамд 192 азарга уралдуулахаар бүртгүүлснээс 134 азарга тоосоо өргөсөн юм.

Ингээд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ нандин хонгор азарга түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд,  Архангай аймгийн У.Тодбилэгийн хээр азарга

Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн харьяат Д.Отгонлхагвын хүрэн азарга,

Айргийн дөрөвт, Булган аймаг Х.Аминхишигийн хүрэн халзан азарга,

Айргийн тавт, Орхон аймгийн харьяат Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд азарга хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15 өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.

Монгол Улсын Бүх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадмаар зургаан хоног амардаг болсон. Тус хуулийн 4.1.1-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 10,11,12,13,14,15″ гэж заажээ.

Үүний дагуу энэ жилийн наадмаар долдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна.

Categories
мэдээ нийгэм

“Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдэвт Монгол наадмын нээлт эхэллээ DNN.mn

  • Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.

Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөөгөөр “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал найруулж үзэгч олонд хүргэж буй.

Ц.Батнайрамдал найруулагчийн боловсруулсан “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдэвтэй баяр наадмын нээлтийг найруулсан. Нээлтийн эхний бүлэгт эх дэлхий бол зөвхөн хүн төрөлхтний оршин байгаа газар биш бөгөөд эртний ургамал, амьтан, хорвоо дэлхийн үүслийн талаар үзүүлэн Уяхан замба тивийн наран дуугаар өндөрлүүлж, морин хуурын эгшгээр өндөрлүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Наадмын өдрүүдийн цаг агаарын төлөв DNN.mn

Долоодугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд нутгийн төв хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Долоодугаар сарын 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15, 16-нд Халх голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 11-13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Долоодугаар сарын 11-нд дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, 12-нд бороо, 13-нд бага зэргийн бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 12, 13-нд өдөртөө бага зэрэг сэрүүсч шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төв цэнгэлдэх рүү заллаа DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын Хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн өдөр Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүндэтгэн заллаа.

1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулиар “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” хэмээн заасан юм.

Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө хэмээн бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэддэг. Сүлдэнд их цагаан өргөөг дуурайлган бүрхүүл хийж цагаан хялгасаар торлон гэрийн ханыг төлөөлүүлсэн байдаг. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн гэдэг.Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг уламжлалтай билээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн жүжигчдийг 100 сая төгрөгөөр шагналаа DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд “Учиртай гурван толгой” дуурийг жанжин Д.Сүхбаатарын талбайд олны хүртээл боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурь долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас болсон юм.

Дуурийн гол дүрүүдийг сонгох уралдааныг уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зарласан. Задгай талбайд хоёр дахь удаагаа болж буй жүжгийн найруулагчаар МУСТА С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир нар ажиллажээ.

Мөн Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДУТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар сонгогдсон.

Уг жүжигт гол дүр бүтээсэн жүжигчдийг нийт 100,000,000 төгрөгөөр урамшуулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Төв цэнгэлдэхэд хоол хүнсний 177, худалдааны 65 асар ажиллана DNN.mn

Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан бөгөөд хоол хүнс, худалдаа эрхлэгчдэд зориулан төлөвлөсөн. Нийтдээ хоол хүнсний 177 асар, худалдаа эрхлэх 65 асрыг нэгдсэн зохион байгуулалттайгаар аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулж дэлгэхээр болсон гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Харин хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй. Тодруудбал, баяр наадмын үеэр Нарантуул зах нүүж ирэхгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолсон.

Мөн Хүй долоон худагт хуушуурын 200 орчим гэрт зөвшөөрөл олгожээ. Харин хуушуурын худалдаа эрхлэх үедээ зүлгэн дээр тос асгасан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авах юм. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 40 асрыг бэлдсэн тухай албаныхан мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм

192 азарга уралдуулахаар бүртгүүлжээ DNN.mn

Өнөөдөр Хүй долоон худагт өнөөдөр азарга, их насны морьдын уралдаан болно. Одоогоор азарга гараанаас гарахад бэлэн боллоо. Энэ жилийн наадамд 192 азарга уралдуулахаар бүртгүүлжээ. Хурдан морины унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг шалгаж, шүдлэгээ, хэмжилт хийсний дараа 134 нь гарааны зурхай руу хөдлөөд байна.

Өчигдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болсон бөгөөд есөн хүүхэд мориноос унажээ. Улмаар нэг хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авч эмнэлгийн тусламж авсан бол үлдсэн хүүхдүүдэд зөвлөгөө авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн буюу долоодугаар сарын 11-ний хөтөлбөрийг танилцуулж байна. Өнөөдөр бөхийн барилдааны нэг, хоёрын даваа, азарга, их насны морьдын уралдаан, шагайн харвааны нээлт, “Улаанбаатарын үдэш-2024” шоу тоглолт болно.

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

 

Categories
мэдээ цаг-үе

Хүй долоон худаг чиглэлд зорчих галт тэрэгний хуваарь DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар – Давааны – Улаанбаатар чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулна. Үүнд:

  • Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно.
  • Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ.

Үндэсний их баяр наадмаар тээш тээвэрлэлтийн хэмжээ багасахтай холбогдуулан 07 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй. Мөн 07 дугаар сарын 11 болон 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлд аялах олон улсын зорчигчийн галт тэрэг аялахгүйг мэдэгдэж байна.