Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголын уран нугараачид хүрэл цомын эзэн болов DNN.mn

 ОХУ-ын Москва хотноо уламжлал болгон зохион байгуулдаг “ИДОЛ 2024” олон улсын циркчдийн тэмцээн өчигдөр өндөрлөжээ.

Энэ сарын 19-нд эхэлж, гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 17 орны 200 гаруй жүжигчин оролцсон байна. Жилээс жилд өргөжиж, оролцогчдын чансаа, үзүүлбэр сайжирч буй энэхүү тэмцээнд манай улсаас “Икс Роузис” уран нугаралтын компанийн жүжигчид оролцож, хүрэл цом хүртжээ.

Монголын уран нугараачид дэлхийд өндөрт чансаатай бөгөөд оролцсон тэмцээн бүрээсээ медаль, цом хүртдэг уламжлалтай. Тэгвэл тэднийг уг буухиад энэ удаа Москвагийн алтан манежнаа “Икс Роузис” компанийн нугараачид үргэлжлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн татвараа НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой DNN.mn

НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Энэ талаар татварын албанаас мэдээллээ.

Ингэхдээ НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтойг мэдэгдэж байна. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
  • Малын тоо толгойн албан татвар,
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.

НӨАТ-ын буцаан олголтоос татвар төлөхийг хүсвэл энэ сарын 23-ны өдрийг дуустал ebarimt системээр төлөх боломжтой татварын нэхэмжлэл бүхий асуулгад “ТИЙМ” гэсэн товчыг дарснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх аж.

Categories
мэдээ нийгэм

Ус тогтсон 28 байршилд 14.403 тонн ус соруулж, 540 ширхэг шуудайтай элсээр 300 метр далан босгожээ

Улаанбаатар хотод долоодугаар 20-ны 22:00 цагаас үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт ус тогтсон 20 дуудлага, мэдээлэл ирснээс 28 байршилд хариу арга хэмжээ авч ажилласан байна. Мөн долоодугаар сарын 22, 23-нд бороо орох төлөвтэй байгаа тул авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон нийт 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч 71 машин техниктэйгээр ажиллаж 14,403 тонн ус соруулсан. Мөн 540 ширхэг шуудайтай элсээр 300 метр далан босгон, 300 метр суваг, шуудуу татаж, тогтоол усанд боогдсон 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, дөрвөн дуудлага, мэдээлэл дээр заавар, зөвлөмж өгч ажилласан. Ойрын өдрүүдэд тур зуурын бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.

Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ), Сууц өмчлөгчдийн холбоодод үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх арга зам, анхан шатны арга хэмжээний талаар сургалт орсон байна. Уг заавар, зөвлөмжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, СӨХ-оод өөрсдийн эд хөрөнгөдөө хариуцлагатай хандвал үер, усны эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод баяр наадмын өдрүүдэд гурван том хүн, хоёр хүүхэд нийт таван иргэн золгүй байдлаар усанд осолдож, эндсэн. Долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд аялал, зугаалгын улирал үргэлжилж байгаа тул гол усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг онцолж байв.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Үүрийн гол үерийн аюултай түвшинг даван үерлэжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн гол үерийн аюултай түвшинг даван үерлэжээ.

Мөн төвийн дундуур урсдаг Баянгол мөн үерлэсэн. Тус сумын Онцгой комисс, мэргэжлийн ангиас үерт автах эрсдэлтэй айл өрхүүдийг нүүх заавар зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

Тус сум руу явахад олон жижиг голуудыг гардаг энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаа иргэд гол усны түвшин татартал хүлээхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ DNN.mn

Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг тамирчид Парис Олимпын тэнгэр дор хуран цуглаж байна.

7 дугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийх зуны XXXIII Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 32 тамирчин спортын 9 төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн боллоо.

16 өдрийн туршид спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид та бүхнийг уйдах завгүй байлгах шударга өрсөлдөөн, эв нэгдлийн бэлэгдэл Олимпын наадамд оролцох баг тамирчид Олимпын хотхондоо хүрэлцэн ирж эхэллээ.

Монголын баг тамирчдаас өнөөдөр боксын бүрэлдэхүүн Тамирчдын хотхонд хүрэлцэн ирэх бол 7 дугаар сарын 22-ны өдөр хамгийн их буюу жүдо, усан спорт, хөнгөн атлетик, дугуй, байт харвааны баг тамирчид хотхондоо байрлах юм.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил 45 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын мэдээлэл өгсөн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 45 хувьтай үргэлжилж аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилж эхлээд буй. Уг ажил энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 хувьтай үргэлжилж байна. Мөн 2024 оны зуны засвараар 10 байршилд 3.6 км шугам сүлжээ болон бусад засвар хийх аж.

Улаанбаатар хотын ерөнхий менежер ярихдаа Ц.Төрхүү, “Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэлийн уналттай айл өрхүүдийг цахилгаан хангамжид холбох 12 багц тендер зарласан. Одоогоор 12 багцад гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулан барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд есдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн” гэв.

Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 53 агуулахад 50 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны зургаадугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсөж, өмнөх сараас өөрчлөлтгүй байгааг Үндэсний Статистикийн Хорооноос/ҮСХ/ мэдээллээ.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дөрвөн сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.88 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.50 сая төгрөгт хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид 27 иргэний аюулгүй байдлыг хангажээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 14, гал түймрийн 21 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 27 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3 тэрбум 198 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Амралт, аялалаар орон нутагт зорчихдоо баталгаат зам гүүрийг сонгон, цаг агаарын мэдээллийн тогтмол хүлээн авч аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Гол, усны ослоос урьдчилан сэргийлж хийлдэг завь, цагариг ашиглахгүй байх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг НОБГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Парис 2024” олимпийн тэмцээний хуваарь DNN.mn

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Зуны олимпыг долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулна. Францын нийслэл Парис хот орчин цагийн олимпыг 1896 оноос хойш гурав дахь удаагаа нутагтаа зохион байгуулах эрх авсан нь энэ.

Энэ удаагийн олимпод 200 гаруй орны 11 мянга орчим тамирчин 32 спортын төрөлд хурд, хүч, ур чадвараа гайхуулан уралдана.

Олимпын тэмцээний хуваарийг танилцуулж байна.

ТАНИЛЦ: "Парис 2024" олимпын тэмцээний хуваарь

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бүх хэргийг шийддэг Бямбажаргал” гэж хэн бэ? DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүх ажиллагаа Монголын шүүхийн түүхийг бас нэг хар хуудсаар зузааллаа. Ийм дүгнэлтийг энгийн иргэд, мэргэжлийн хуульчид, улс төрийн нам хүчнүүд, тэр байтугай шүүгчид хүртэл хийж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18, 19-нд хэлэлцсэн. Түүнд 4 жил 9 сарын хорих ял оноов.
Ингэхдээ тус шүүх Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр, хаалттай шүүв. Энэ нь цаашид хүний эрхийн ноцтой асуудал болохоор байна.
СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдсэн талаарх мэдээлэлдээ хаалттай шүүсэн тухайд тодорхой тайлбарласангүй. “Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно” гэсэн нь эргэлзээг улам нэмэгдүүлж буй юм.
Улмаар энэ хэрэг удаа дараа хойшилсон, тэр дундаа 2024 оны долдугаар сарын 1-нд хойшилсон нь Н.Өнөрцэцэгээс болсон гэж ойлгогдохоор тайлбарлажээ. Гэтэл тус шүүхийн мэдээлэлд “Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт товлон зарласан боловч “Хохирогч н.Ундрах-Оргилын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ” гэсэн байх жишээтэй.
Ерөнхийдөө Н.Өнөрцэцэгийн хэрэг өнгөрсөн онд цэргүүдийн амь нас, эрүүл мэнд хохирдогтой холбоотойгоор БХЯ тойрсон томоохон хэлэлцүүлгийг өрнүүлж, зохион байгуулсны дараахнаас эхэлсэн гэж яригддаг, харагддаг. Яагаад ингэв гэдэг талаар Н.Өнөрцэцэгийн өөрийнх нь хэлсэн үгнүүд их сонин дүгнэлт рүү хөтөлдөг.
Тэрээр 2023 оны 12 дугаар сарын 1-нд “Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна. Яагаад гэхээр “Цэг.мн” гэдэг сайт дээр миний талаарх бичлэг, эвлүүлгүүд яваад байгаа. Харин тэр сайт нь Н.Учрал сайдынх. Н.Учрал сайд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн албанд хэвлэлийн төлөөлөгч, дарга нь байсан. Тэгээд ингээд харахаар энэ бүхний ард Ерөнхийлөгч байна.
СХД-ийн шүүх дээр 19 цагаас миний хэргийг хэлэлцэнэ. Намайг буруутгах шийдвэр гарах юм бол гэрээс минь ирж баривчлах байх” гэсэн.
2023 оны 12 дугаар 13-нд Цагдан хорих байрнаас захидал бичихдээ “Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү, хүч тэнцүүгүй тулаанд ороход дэндүү том хохиролтой байна. Тиймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. “Үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улайм цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП,ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсож өгнө үү” гэсэн. Мөн “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр аа, намайг уучлаарай. Би энэ шоронгоос чинь гармаар байна. Би сэтгүүлчээр ажиллахаа больё. Би хоёр хүү дээрээ очмоор байна, тэднийг харах хүнгүй байна” гэж бичсэн.
Эдгээрээс Н.Өнөрцэцэгийн хэрэгт улс төрийн оролцоо байгаа юм биш биз гэсэн хардлага нийгэмд төрөөд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, шүүх улс төрийн даалгавар биелүүлсэн үү. Ийм асуудал хөндөгдөж мэдэхээр болоод байна.
Учир нь ойрд шүүх хавиар нэг жигтэй хачин яриа гарчээ. Шүүгч нар ч хоорондоо ярьж байгаа зүйл. “Бүх хэргийг Бямбажаргал шийдэж байна”, “Бямбажаргал шүүх, прокурорт чиглэл өгч, хэргийн “зураг”-ийг зурж өгдөг болсон”, “Бямбажаргал шүүгч нарыг энд тэнд дууддаг. Чиглэл өгдөг. Томилгоонд оруулна гэдэг”, “Ер нь Бямбажаргал гэдэг хүн Ерөнхий шүүгч шиг болчихсон. Ерөнхий шүүгч мэдээгүй байхад хэргүүд доогуураа шийдэгддэг болсон” гэх мэтээр ярьж байна. Энэ маш ноцтой. Гэхдээ “Бүх хэргийг шийддэг Бямбажаргал” гэж хэн бэ. Ийм нэр л битүү яригдах боллоо. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал, шүүхийн шийдвэр ч энэ хүнээс гаралтай байж болзошгүй юм.

 

Ажиглагч А.Батболд