Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Үерийн усанд ил шархтай орвол үхжил үүсгэгч фасцит өвчин тусах аюултай DNN.mn

Үерийн усанд агуулагдах эмгэгтөрөгч бичил биетүүд нь халдварт өвчин үүгэх эрсдэлтэйг ЭМЯ-наас онцгойлон анхааруулж байна.

Тухайлбал, үерийн бохир усанд ил шархтай орсон тохиолдолд арьс доорх холбогч эдийн үрэвсэл, буглаа, улмаар хүндэсрэн үед үхжил үүсгэгч фасцит өвчин үүсэх аюултай аж.

Мөн псевдомоназын халдвар нь арьс, зөөлөн эдийн халдвар үүсгэх ба ил шархаар мөн халдвар үүсгэдэг байна. Тиймээс дархлаа султай хүмүүст халдварт өвчин хүндрэх эрсдэлтэй юм байна.

Иймд үерийн усанд өртсөн шархыг цаг алдалгүй халдваргүйжүүлж, эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аадар борооны улмаас эвдэрсэн замуудыг засаж байна DNN.mn

Олон улсын чанартай А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй аадар бороо орсны улмаас 120-133км-ийн хооронд уулын чулуулгийн нуранги үүсэж, зам хаагдсан.

Тухайн авто замыг шуурхай нээхээр “Ховд-АЗЗА” ТӨХК-ийн инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүн ажиллаж байна.

Мөн А1101 Мөрөн-Хатгал-Улсын хил чиглэлийн замд үерийн улмаас угаагдаж, эвдрэл гэмтэл үүссэн хэсгийг “Хөвсгөл зам” ХХК засварлаж байгааг албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Инфляци улсын хэмжээнд зургадугаар сард 5.1 хувьтай гарав DNN.mn

2024 оны зургадугаар сард хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо тайлагналаа. Инфляци ийнхүү Төв банкны зорилтот түвшинд байгаа ч 2025 оны эхний улиралд 7.6 хувь болж эргэн өснө гэсэн төсөөллийг шинжээчид гаргаад байгаа юм. Хэрэглээний бараа үйлчилгээний үнийн 1.4 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Монголбанк мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Түүнчлэн худалдааны түнш орнуудын инфляци буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байснаар импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт саарах хандлага үргэлжилж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарч байгаа нь инфляци буурахад голлон нөлөөлжээ. Цаашид инфляци зорилтот интервалд байх хүлээлт хэвээр байгааг Төв банк тодотгож байсан юм

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хот орчимд усны түвшин нэмэгджээ DNN.mn

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин үерийн усанд автсан, автомашин голын салаанд боогдсон гэх 5 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгааллаа.

Иймд:

Голын эрэг дагуу бууж суурьшихгүй байх,

Бага насны хүүхдүүдэд хараа хяналт тавих,

Голын татам хөвөө болон үерийн аманд суурьшихгүй байх,

Баталгаатай гарам гүүрээр зорчиж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг иргэд та бүхэндээ онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.

2024 оны долдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


2024 оны долдугаар сарын 28-наас 2024 оны наймдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд нутгийн зарим газраар, 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30,31-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпийн XXXIII наадмын нээлтэд оролцлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов.

Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв.

Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчид Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов.

Энэ удаагийн зуны Олимп нь 2024 оны 07 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд болох ба манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна.

Харин ирэх 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Монгол тамирчдын өнөөдрийн хуваарь DNN.mn

Олимпийн наадмын төрлүүдэд өнөөдөр өрсөлдөх Монголын тамирчдын хуваарийг танилцуулж байна.

Долдугаар сарын 27:

  • 15:00 цаг. Буудлага. Холимог багийн хийн урт бууны 10 метрийн урьдчилсан дасгал. Нянтайн Баяраа, Оюунбатын Есүгэн.
  • 16:00 цаг. Жүдо. Эрэгтэй -60 кг жин. Энхтайваны Ариунболд
  • 16:00 цаг. Жүдо. Эмэгтэй -48 кг жин. Бавуудоржийн Баасанхүү
  • 16:30 цаг. Буудлага. Эрэгтэй хийн гар бууны 10 метрийн урьдчилсан дасгал. Энхтайваны Даваахүү
  • 16:30 цаг. Буудлага. Холимог багийн хийн урт бууны 10 метрийн шигшээ дасгал. Нянтайн Баяраа, Оюунбатын Есүгэн.
  • 22:00 цаг. Жүдо. Эмэгтэй -48, эрэгтэй -60 кг жингийн медалийн барилдаанууд.
  • 22:32 цаг. Дугуй. Дугуйн замын эрэгтэй ганцаарчилсан Time Trial төрөл.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь DNN.mn

2024 оны өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс хааж засвар хийх авто замын маршрут DNN.mn

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн дээдийн урд талын авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийх учраас өнөөдрөөс долдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хаахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Парис 2024” Зуны олимпийн XXXIII наадам ёслол төгөлдөр эхэллээ DNN.mn

Францын нийслэл Парис хотод зуны олимпийн наадам албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэ удаагийн олимпийн нээлт түүхэнд анх удаа цэнгэлдэхэд бус гадаа, тэр тусмаа Сена мөрний эрэг дээр задгай талбайд зохион байгуулсан юм. Ингэснээр 100 жилийн дараа Парис хотноо зуны олимп дахин болж байгаа аж.

Манай улсаас марафонч Б.Сэр-Од, боксчин О.Есүгэн тэргүүтэй тамирчид багаа төлөөлөв. Монголын баг тамирчид Мозамбик, Мьянмар, Монтенегро улсын багтай хамт нэг усан онгоцоор жагсаалд оролцлоо.

Ийнхүү зуны олимпын XXXIII наадам албан ёсоор эхэллээ.