Categories
мэдээ нийгэм цаг-үе

ПАРИС-2024: ОУХМ Б.Баасанхүү аваргын төлөө барилдахаар боллоо DNN.mn

ОУХМ Б.Баасанхүү АВАРГЫН төлөө барилдахаар боллоо

Тэрбээр шөвгийн 4-т Испанийн бөх Мартинез Абелендатай барилдан, нэмэлт цагт ялалт байгуулснаар мөнгөн медалийн  болзол хангаж, АВАРГЫН төлөө барилдахаар боллоо

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдүүд автомашин хөдөлгөж, нэгнийгээ мөргөжээ DNN.mn

Баянхонгор аймгийн Өлзийт суманд долдугаар сарын 2-нд автомашин өнхөрч хүүхэд дайруулсан гэх мэдээлэл цагдаагийн газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Баянхонгор аймгийн цагдаагийн газраас шалгалт явуулахад тус сумын иргэн Б-ийн “Avante” маркийн автомашиныг таван настай хүүхэд хурдны хайрцаг буюу арааг салгах үед машин өнхөрч есөн настай хүүхэд дайруулж гэмтсэн байна.

Шалтгаан нөхцөлийг тодруулахад бага насны гурван хүүхэд харгалзах хүнгүй гэртээ үлдсэн үед тухайн хэрэг болжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Categories
мэдээ нийгэм

ПАРИС-2024: ОУХМ Б.Баасанхүү их шөвгийн 4-т шалгарлаа DNN.mn

ОУХМ Б.Баасанхүү их шөвгийн 4-т шалгарлаа.

Тэрбээр жүдогийн 48 кг-д шөвгийн дөрөвт Шведийн Тара Бабулфайт, Японы Нацүми Цүнадо, Монголын Б.Баасанхүү, Испанийн Лаура Мартенис нар шалгарч үлдлээ.

Манай тамирчин Б.Баасанхүүгийн өрсөлдөгч нь өдгөө 25 настай, Европын АШТ-ий хүрэл медальт Лаура Мартенис байх юм. Түүнийг ялбал алтан медалийн төлөө хүч үзнэ.

Финалын барилдаанууд 22:00 цагаас үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Усанд хийлдэг завь, цагариг, бусад хэрэгслийг ашиглахгүй байхыг анхааруулав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд он гарсаар голын усны ослын нийт 25 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 14 том хүн, 6 хүүхэд амь насаа алдсан байна.

Эдгээр тохиолдлуудын арван хоёр нь амралтын өдрүүдэд бүртгэгдсэн байна. Амралтын өдрүүдэд иргэдийн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу зорчих хөдөлгөөн нэмэгддэг.

Иймд голын эрэг дагуу амралт зугаалгаар зорчихдоо хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг анхаарч, согтууруулах ундаа хэрэглэсэн бол гол руу орохгүй байх, хийлдэг завь, цагариг, бусад хэрэгслийг ашиглахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн олон хоног орсон борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж, голын эрэг нурах аюултай тул аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОУХМ Э.Даваахүү шилдэг наймын нэг болж дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо DNN.mn

ПАРИС-2024: ОУХМ Э.Даваахүү 578 оноогоор шилдэг наймын нэг болж дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо

Буудлагын 10 метрийн хийн гар буун эрэгтэйчүүдийн дасгалын төрөлд 33 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин Э.Даваахүү 578 оноогоор шилдэг наймын нэг болж дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо.

Categories
мэдээ

 Н. Тэмүүжин: Улаанбаатар Төмөр Зам цахим шилжилтийг дэмжиж шинэ сургалтыг системийг нэвтрүүлсэн

-Сайн байна уу өдрийн мэнд та өөрийгөө товч танилцуулахүй юу?

-Сайн байна уу намайг Нарантуяа овогтой Тэмүүжин гэдэг миний бие 2010 оноос хойш УБТЗ-ХНН -ийн УБ ТАТАХ ХЭСЭГТ туслах машинч, зааварлагч машинч- сургагч зэрэг албан тушаал хашиж одоогоор 14 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна.

Төмөр замын сургалтын үйл ажиллагаанд шинэ систем нэвтэрсэн байна. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч

-Зааварлагч машинч -сургагч албан тушаалд ирээд 3 дахь жилдээ ажиллаж байна. Анх ковид-19 цар тахал гарч бүгд хорионд орж ажиллах үед сургалтыг цахимд шилжүүлэх ёстой болж сургагч зааварлагч машинч Ц.Золбаатар Gosmart компанитай хамтран My railway app ашиглаж эхэлсэн. Миний бие ажил авснаас хойш цахим сургалтын систем My railway хөгжүүлэлт хийж одоогийн байдлаар 3000 орчим машинч, туслах машинч, инженер, засварчид ашиглаж байна.

-Энэ сургалтын системийн давуу тал нь юу вэ?

-Цахим сургалтын систем My railway app ажилтнууд гар утсандаа татаж өөрт хэрэгтэй ном, видео хичээл, шалгалт, тест , сургалтын хичээлийг бүгдийн үзэж харах боломжтой. Энэхүү систем нь байгальд ээлтэй цаасны хаягдлыг багасгаж байна.

-Ямар зорилгоор энэхүү системийг нэвтрүүлэх болсон бэ?

Ковид 19-ын үеэр цахим шилжилт хийх нөхцөл байдлаас үүдэн энэхүү системийг нэвтрүүлсэн нь өнөөдрийн байдлаар шат дараалалтайгаар олон дэвшилтэд хүрээд байна.

-Ажилчдын дундах сэтгэл ханамж ямар байгаа вэ?

-My railway хөгжүүлэлт хийж одоогийн байдлаар 3000 орчим машинч, туслах машинч, инженер, засварчид ашиглаж байна. Эдгээр ажилчдын дунд давуу тал нь ахин ашиглах боломжтой, сэргээн санах цаг хугацаа хэмнэх гэх мэт олон боломжит нөхцөлөөр ажилчдыг хангаж байгаа юм.

-Цаашдаа сайжруулах боломжит зүйлс бий юу?

-Мэдээж байгаа бид цахим сургалтаа ашиглан гарын авлага нэвтрүүлж ажилчдыг хэрэгтэй мэдээлэл, хичээл, сургалтаар тасралтгүй хангах зорилготой ажиллаж эхний үе шат маань дуусаж гарын авлага маань хэвлэгдэж ажилчдад хүрээд цаашлаад эдгээрийг улам хөгжүүлж бүрэн цахим шилжилтэд орно гэдэгт итгэлтэй байна.

Э.БАДАМГАРАВ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь: Ирэх дөрвөн жилд Засгийн газрыг Улаанбаатар хотоос гаргахаар төлөвлөж байна DNN.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуур өчигдөр салбарын төлөөлөл, ТББ, мэргэжлийн холбоодын удирдлагатай уулзлаа.

Тэрбээр энэ үеэр “Шинэ яам хот байгуулалтыг төлөвлөх, байгуулж буй хотуудаа орон сууцжуулж дэд бүтцээр хангах зорилго бүхий үүрэгтэй ажиллана. Бидний гол бодлого хөдөө орон нутаг, суманд амьдарч буй иргэдийн амьдралын чанарыг сайжруулж хот, суурин газар оршин сууж буй иргэдтэй аль болох ойртуулж, ижил төстэй болгох явдал юм. Ингэснээр нийслэл хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, утаа, бухимдал, төрийн байгууллагууд дахь авлига, төвлөрлийг сааруулж багасгана. Зөв бодлого барьж чадвал хэрэгжинэ. Ирэх дөрвөн жилд Засгийн газрыг Улаанбаатар хотоос гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр яам, тамгын газар, төрийн захиргааны байгууллагууд руу тэмүүлж байдаг тэр их хүч, хөл хөдөлгөөн сарнина.

Манай улсад урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй том том гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт хүлээгдэж байгаа. Богд уулыг Зайсангийн амаар Кувэйтийн амтай холбох тунель болон нийслэл дэх метро, RTI, хурдны галт тэрэгний зам тавих, мөн Улаанбаатарыг тойрсон Хөшигийн хөндийгөөс эхлээд Шинэ Зуунмод, Майдар хот болон Хархорин хотыг байгуулах, түүнчлэн улсын болон орон нутгийн чанартай хотуудыг байгуулах, тэдгээрийг орон сууцжуулах бодлогыг барьж хэрэгжүүлнэ. Тиймээс бид ирэх оны төсвийг хүлээж хугацаа алдахгүйгээр шинэ Засгийн газар удахгүй төсвийн тодотгол хийх замаар бүтээн байгуулалтын төсвийг шийднэ. Тойрог хот байгуулах бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногт халуун ус хязгаарлах байршил DNN.mn

Ирэх даваа гариг буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд 14 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарлахыг “УБДС” ТӨХК-аас мэдээллээ.

  • Солонгос улсын ЭСЯам
  • Жаргалан, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  • Дүнжингарав хороолол
  • Маршал таун хотхон
  • Ривер гарден хороолол
  • Их тэнгэр цогцолбор
  • Олимп, Баян Монгол хорооллоос 13 дугаар хороолол орчим
  • Нарантуул захаас Баянзүрх дүүрэг
  • Цэргийн эмнэлэг
  • Баганат өргөө хороолол
  • ХСИС орчмын хэрэглэгчид
  • Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
  • АШУИС-ийн шинэ байр
  • Амгалан орчмын хэрэглэгчид

Халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлах боломжтойг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Үерийн усанд ил шархтай орвол үхжил үүсгэгч фасцит өвчин тусах аюултай DNN.mn

Үерийн усанд агуулагдах эмгэгтөрөгч бичил биетүүд нь халдварт өвчин үүгэх эрсдэлтэйг ЭМЯ-наас онцгойлон анхааруулж байна.

Тухайлбал, үерийн бохир усанд ил шархтай орсон тохиолдолд арьс доорх холбогч эдийн үрэвсэл, буглаа, улмаар хүндэсрэн үед үхжил үүсгэгч фасцит өвчин үүсэх аюултай аж.

Мөн псевдомоназын халдвар нь арьс, зөөлөн эдийн халдвар үүсгэх ба ил шархаар мөн халдвар үүсгэдэг байна. Тиймээс дархлаа султай хүмүүст халдварт өвчин хүндрэх эрсдэлтэй юм байна.

Иймд үерийн усанд өртсөн шархыг цаг алдалгүй халдваргүйжүүлж, эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аадар борооны улмаас эвдэрсэн замуудыг засаж байна DNN.mn

Олон улсын чанартай А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй аадар бороо орсны улмаас 120-133км-ийн хооронд уулын чулуулгийн нуранги үүсэж, зам хаагдсан.

Тухайн авто замыг шуурхай нээхээр “Ховд-АЗЗА” ТӨХК-ийн инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүн ажиллаж байна.

Мөн А1101 Мөрөн-Хатгал-Улсын хил чиглэлийн замд үерийн улмаас угаагдаж, эвдрэл гэмтэл үүссэн хэсгийг “Хөвсгөл зам” ХХК засварлаж байгааг албаныхан мэдээллээ.