Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгс” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монполимет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэртэй ярилцлаа.  Тэрбээр “Үнэхээр хэн нэгнийг хохироосон хэмээн хохирогч хайж байгаа бол хохирогч нь Монполимет ” хэмээн ярилаа. Энэ талаар  V нүүрээс уншаарай.

Улс төр судлаач  Б.Эрдэнэбулгантай ээлжит бус чуулган болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар ярилцлаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгс” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Биндэр суманд шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан иргэдий

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Т.Сүхболд “Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнээс давсан хүний эмзэг мэдээлэл тараасан байвал бид хариуцлага хүлээхэд бэлэн” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдэх хандлагатай байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн долоо хоног үлдээд байна. Энэ үед эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх том ажилтай болдог. Тиймээс бид хичээлийн хэрэгсэл зарагддаг томоохон худалдааны төв болох Хархорин захыг зорин хичээлийн хэрэгсэл болон сурагчдын дүрэмт хувцасны үнийг худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.


Хичээлийн хэрэгслийн дундаж үнэ:

Дэвтэр 12-96 хуудастай: 350-2,500

Үзэг: 700-3,800

Өнгийн харандаа: 2,000- 15,000

Сурагч цүнх: 40,000-120,000

Хайч, шугам: 500-8,000

Үзэг балын сав: 5,000-12,000

Усан будаг, пламастер: 2,000-12,000

Сурагчдын дүрэмт хувцас Өүлэн минж, Шилмэл загвар үйлдвэрийн дундаж үнэ:

Эмэгтэй бага анги форм: 100,000- 120,000

Эрэгтэй бага анги форм: 140,000- 160,000

Эмэгтэй дунд анги форм: 150,000-190,000

Эрэгтэй дунд анги форм: 150,000-190,000

Эмэгтэй ахлах анги форм: 190,000-210,000

Эрэгтэй ахлах анги форм: 190,000-210,000

Хархорин худалдааны төвөөр худалдан авалт хийж буй иргэдээс мэдээлэл авахад:

Иргэн: О.Чанцалмаа

-Та хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж явна уу?

-Тиймээ

-Танай өрх ЕБ-ын хэдэн хүүхэдтэй вэ?

-Гурван хүүхэдтэй бага ангийн нэг, дунд ангийн нэг, ахлах ангийн нэг хүүхэдтэй жил бүр эндээс хичээллийн хэрэгслийг нь бэлддэг.

-Нэг хүүхэд ойролцоогоор хэдэн төгрөгөөр хичээлийн хэрэгсэл авч байна?

-Нэг хүүхэд ойролцоогоор 150,000-200,000 төгрөгөөр бүтэн жилийн хичээлийн хэрэгсэлийг нь бэлддэг энэ үнэ дээр дүрэмт хувцас нэмэгддэг гурван хүүхдэдээ нийтдээ 1,000,000-1,200,000 төгрөг жилдээ зарцуулдаг. Миний хувьд хүүхдүүдийнхээ юмыг аль болох эрт бэлддг. Хичээлийн шинэ жил дөхөх тусам хичээлийн хэрэгслийн үнэ бага багаар өссөн байдаг.

Үнийн өсөлт ямар шалтгаантай гэж та бодож байна?

-Худалдаа эрхлэгчид цаг үеийн байдалд тааруулан хийсвэрээр үнээ нэмээд байгаа санагддаг. Тэрнээс тээвэр болон татвар хэвэндээ байгаа санагддаг миний одоо 500 төгрөгөөр авсан дэвтэр 2 долоо хонгийн дараа 700 төгрөг болсон байдаг.

Харин худалдаа эрхлэгчид:

-Энэ жилийн хувьд бараа бүтээгдэхүүн 5-10 хувь нэмэгдсэн өнгөрсөн жилээс тээвэрлэлтийн зардал бага зэрэг өссөн байгаагаас шалтгаалан үнэ нэмэгдсэн байна. Иргэдийн худалдан авалт одоогийн байдлаар сийрэг байна 8 дугаар сарын дунд үеэс эхлэн худалдан авалт эрс нэмэгддэг. Худалдан авалтын дундаж үнэ 70,000-120,000 хооронд байна.

Э.Бадамгарав

 

 

Categories
мэдээ нийгэм

Прокурорын байгууллагаас 330 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны долдугаар сарын 22-ноос 26-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 372 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 912 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар гаргасан нэг, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох гурван гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 330 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 582 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 23 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 26 иргэнд өгч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

“Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын эмч нартай хамтран тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүссэн нөхцөл байдалд Хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн дараах арга хэмжээг авлаа.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, тус эмнэлэгт Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэв.
Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн арга хэмжээ тооцож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулах хугацаатай үүрэг өгсөн.
Түүнчлэн тус сумын иргэдийн шүдний тусламж, үйлчилгээнд ашигласан багаж, материалаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж байна.
Биндэр суманд шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан 52 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, гепатитын В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүр амны эмчийн хяналтад авах, шүдний тусламжтай холбоотой үрэвсэл, буглаа зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл эмчлэн эрүүлжүүлэх, мөн тэдгээр иргэдэд давтан шинжилгээг наймдугаар сарын сүүлийн 7 хоногт дахин хийхээр шийдвэрлэлээ.
“Агапе” христийн эмнэлэг нь Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 43 иргэнд гемодиалезийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэдийг өөр эмнэлгээр хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлүүлэх арга хэмжээг авч байгаа юм.

Одоогийн байдлаар хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аймаг, сум, багт явуулын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн, гаднын байгууллага, сайн дурын ажилтнуудыг зөвшөөрөлтэй эсэх, үйл ажиллагаа явуулахдаа чанар, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж заавар, журмын дагуу ажиллаж байгаа эсэхэд орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж, явуулын тусламж үзүүлж буй байгууллага, эмч, мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байгаа тохиолдолд албан ёсны гэрээ байгуулах үүрэг өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг 21 байршилд зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг найдугаар сарын 1-ний өдрөөс есөн дүүргийн 21 байршилд зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голын салаанд нутаглаж байсан долоон өрх усанд боогджээ DNN.mn

Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т орших Дунд гол гэдэг газарт Хэрлэн голын салаанд нутаглаж байсан долоон өрхийн гэр голын усанд боогджээ. Энэ тухай дуудлагыг долоодугаар сарын 29-ний 06:53 цагт хүлээн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 200 км зам  туулан 13:37 цагт очиход гурван өрхийн 13 хүн /5 том хүн, 8 хүүхэд/ Хэрлэн голын усанд боогдсон байсан тул аврах завь ашиглан 9.30 цаг ажиллан иргэдийг аюулгүй газарт гаргасан байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Г.Мөнхбаяр: Бага хугацаанд бэлтгэл хийж, Олон улсын физикийн олимпиадаас багаараа медаль хүртсэндээ баяртай байна DNN.mn

МУИС, ШУС-ийн багш Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Сайн байна уу. Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадаас багаараа медаль хүртсэнд баяр хүргэе. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бэ?

-Сайн байна уу. Олон улсын физикийн 54 дүгээр олимпиад Иран улсын Исфахан хотод долдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиадад Г.Мөнхбаяр миний бие ахалж нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.

Нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, бүх сурагчид медальт байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Мөнхбаяр гэдэг. МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын Физикийн тэнхимд доктор, дэд профессороор ажилладаг. 2019 оноос хойш буюу сүүлийн таван жил тасралтгүй Олон улсын физикийн олимпиадад Монголын багийг ахлан оролцож байна.

-Өмнө жил Олон улсын физикийн 53 дугаар олимпиадад амжилттай оролцож медаль хүртэж байсан шүү дээ. Энэ жилийн олимпиадын даалгавар хэр байсан бол?

-Энэ жилийн хувьд бодлого болон туршилтын ажлууд хүүхдүүдээс их ур чадвар шаардсан байлаа. Олон улсын физикийн олимпиад хоёр өдрийн турш үргэлжилдэг. Эхний өдөр 5 цагийн хугацаанд хоёр туршилтын ажил хийж үр дүнг гаргадаг. Харин дараагийн өдөр онолын гурван бодлого бодож үр дүнг гаргана. Туршилтын ажлын хувьд эхний даалгавар нь Дулааны болон Оптикийн гэсэн хоёр багц даалгавар ирсэн. Өмнө жилүүдтэй харьцуулахад нэлээд олон хэмжилт, боловсруулалт хийж үр дүнг гаргах даалгавар байлаа.

Гэхдээ Иран улсын эрдэмтэд өөрсдөө загварыг нь гаргаж боловсруулалт хийж Ираны компаниар багажаа хийлгэсэн нь нэлээн нарийвчлал сайтай сайн багаж байсан. Хүүхдүүдэд хэмжилт боловсруулалт хийхэд нь тус дэм болсон болов уу гэж харж суулаа.

-Ер нь Олон улсын физикийн олимпиадад ямар бодлогууд орж ирдэг вэ?

-Ер нь Олон улсын физикийн олимпиадын бодлого, туршилтууд нь физикийн салбарт нээлт болж Нобелийн шагнал хүртсэн бүтээлүүд, сүүлийн үеийн дэлхий нийтийн анхаарлын сэдэв болж буй физикийн салбарын шинэ судалгааны ажлуудыг бодлого болгон дэвшүүлж түүний үр дүнг сурагчид өөрсдөө гаргаж загварыг нь боловсруулж уралдадгаараа бусад шинжлэх ухаанаас эрс ялгаатай байдаг.

-Сурагчдын хувьд хэдий хэр хугацааны өмнөөс бэлтгэлээ хийсэн бэ?

-Манай сурагчдын хувьд 2024 оны тавдугаар сарын 12-нд Хөвсгөл аймагт болсон Улсын физикийн олимпиадын өдөр тодорч, бэлтгэлээ МУИС-д хийсэн.

Бид зургадугаар сарын 2-ноос 11-ний хооронд Малайз улсад болсон Азийн физикийн 24 дүгээр олимпиадад оролцоод үргэлжлүүлэн бэлтгэлээ хийн энэхүү олимпиадад оролцлоо. Сүүлийн хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн.

Азийн физикийн олимпиадад манай баг хоёр хүрэл, хоёр шагналт байр хүртсэнийг энд дурдмаар байна. Бусад орнуудтай харьцуулахад бага хугацаанд бэлтгэл хийж багаараа медаль хүртсэндээ маш их баяртай байна.

-Ер нь физикт дурлах, физикийн сайхныг та юу гэж харж байна?

-Миний хувьд физик бол бүх шинжлэх ухааны хаан гэж үздэг. Яагаад гэвэл бидний ахуй, амьдралд болж буй бүх процесс физикийн хуульд захирагдаж явагддаг.

Ялангуяа техник технологи хөгжиж буй энэ эрин зуун, хүн төрөлхтний өмнө тулгарч буй аливаа саад бэрхшээлийг даван гарахад физикийн шинжлэх ухаан маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тэр ч утгаараа физикийн шинжлэх ухаан амьдралд илүү ойр учир физикийг судлах нь хүүхдүүдэд илүү сонирхолтой гэж хэлмээр байна.

Юмс үзэгдлийн талаар бодож, тооцоолж, туршилтаар шалгаж олох, түүнийхээ учрыг тайлж мэдэх, шинэ нээлтүүдийн талаар уншиж судлах гэх мэт физикийн сайн сайхан зүйл маш их бий дээ. Дээрээс нь физикийг судалснаар бусад бүх шинжлэх ухааны салбар руу хөрвөж чаддагаараа давуу талтай.

-Физикийг хүүхдүүдэд яаж дурлуулах вэ?

-Дунд сургуулиас нь физикийн туршилтуудыг хийлгэх, хүүхдүүдэд зориулсан техник технологи, физикийн шинжлэх ухааны нээлтүүдийн талаар болон бусад сонирхолтой сэдвээр телевизийн, видео контент хийж багаас нь физикт дурлуулах нь их чухал гэж боддог. Сүүлийн үед ийм контентууд гарч байгаа нь сайшаалтай. Энэ ч утгаараа физик сонирхож буй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Жишээлбэл, олимпиад, уралдаанд хот, орон нутгийн 1000 гаруй сурагчид оролцож байгаа харагддаг. Мөн миний бие олимпиадын бэлтгэл, давтлага хичээл ордог. Хичээлд маш олон сурагчид суух сонирхолтой байгаа нь эцэг эхчүүдийн энэ салбарын талаарх ойлголт нэлээн нэмэгдсэн нь ажиглагдсан.

-Манай улсад физикийн багш, боловсон хүчин хэр хангалттай байдаг вэ?

-Манай улсад нийт 1200 гаруй физикийн багш байдаг. Өнгөрсөн жил физикийн багш нар их хурлаа хийж асуудлаа ярилцсан. Боловсон хүчний талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ физикийн багш ажилд авна гэсэн зарууд их харагддаг.

-Жил ирэх тусам Олон улсын хэмжээний олимпиадад оролцох хүсэлтэй хүүхдүүд нэмэгдэх болсон. Тэдэнд хандаж юу гэж зөвлөх вэ?

-Манай улсын хувьд Азийн болон Олон улсын физикийн олимпиадад жил бүр оролцдог. Сүүлийн жилүүдэд 10 дугаар ангийн сурагчид олон улсын олимпиадаас медаль хүртэж байгаа нь өрсөлдөөнийг маш ширүүн болгож байгаа.

Тиймээс 10 дугаар ангиас нь эхлээд бэлтгэлээ маш сайн тогтвортой, үр дүнтэй, цэгцтэй хийж чадвал Монголоосоо шалгаран Азийн болон Олон улсын олимпиадаас медаль хүртэх бүрэн боломжтой.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

II улирлын НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ DNN.mn

Татварын ерөнхий газраас 2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наймдугаар сарын 01, 02-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

2024 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Наймдугаар сарын 01, 02-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 04-нд нутгийн хойд хэсгээр, 05-нд нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахуйн гал түймрийн зургаан дуудлага мэдээлэл бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад ахуйн гал түймрийн 6 дуудлага мэдээлэл бүртгэгдэв.

Дээрх 6 тохиолдлын хоёр нь хогийн цэг шатсан, ил задгай хаясан хог шатсан дуудлага байв.
Ахуйн гал түймэр гарах шалтгааны 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг.

Иймд

– Татсан тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах,

– Шатамхай зүйлийн ойр гал асаахгүй байх,

– Цахилгаан хэрэгслийг залгаатай орхихгүй байж ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье.