Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Булган, Орхон, Дархан, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр, 2-ны өдөр Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчид, наадамчдын анхааралд: Наймдугаар сарын 02-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхрийн ястай махны үнэ 300 төгрөгөөр буурчээ DNN.mn

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2024 оны долдугаар сарын 29-ний өдрийн ажиглалт.


Махны дундаж үнэ

Махны дундаж үнэ 2024 оны долдугаар сарын 27-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14917 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 18318 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 300 төгрөгөөр буурчээ. Харин үхрийн цул мах 20589 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Гурилын үнэ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4082 төгрөг, дээд зэрэг нь 2998 төгрөг, 1 дүгээр зэрэг нь 2463 төгрөг, 2 дугаар зэрэг нь 1605 төгрөг байна. “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4000 төгрөг, дээд зэрэг нь 2800 төгрөг, 1 дүгээр зэрэг нь 2300 төгрөг, 2 дугаар зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс гурван хувиар өсч, 2013 төгрөг, монгол лууван 11.8 хувиар өсч 3075 төгрөг, монгол байцаа 4.8 хувиар өсч 2687 төгрөг, хүрэн манжин 2.0 хувиар өсч 2854 төгрөг, монгол сонгино 2.6 хувиар өсч 4078 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“УБТЗ” ХНН-ийг “Хөдөлмөрийн баатар” цолоор шагналаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны  хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт болон Ази-Европыг холбосон тээвэр, ложистикийн сүлжээнд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлж “УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

Ерөнхийлөгч тус байгууллагын үе үеийн монгол, оросын удирдлага, хамт олон, ажилтан, албан хаагчид, төмөр замчдад төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Цаашид шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ байж, олсон ололт, амжилтаа улам бататган, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Монгол Улс нь Ази-Европыг холбосон бүс нутгийн тээврийн томоохон тоглогч болж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, “Транзит Монгол Улс” болох зорилт дэвшүүлсэн.

Энэ хүрээнд ОХУ-ын “Их Евразийн түншлэл”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхэд “УБТЗ” ХНН онцгой чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцоллоо.

Мөн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай сайжруулж, шинэчлэн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэн, эрчимтэй ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

“УБТЗ” ХНН өнгөрсөн 75 жилийн хугацаанд  824 сая тонн ачаа, 150 орчим сая зорчигч тээвэрлэсэн бөгөөд улс орон, ард түмний өдөр тутмын хэрэглээ болсон нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тээврийг дангаараа гүйцэтгэж ирсэн юм.

Өнгөрсөн 2023 онд гэхэд л 32.4 сая тонн ачаа тээвэрлэн түүхэн дээд амжилт тогтоож, манай улсын нийт ачаа эргэлтийн 72 хувийг дангаараа гүйцэтгэж, эдийн засгийн сэргэлтэд томоохон дэмжлэг үзүүлжээ.

Мөн онд УБТЗ-ын гол зам нь 3,000 гаруй транзит чингэлгийн галт тэргийг дамжин өнгөрүүлж, Ази, Европыг холбосон бүс нутгийн тээвэр ложистикийн сүлжээнд томоохон хувь нэмэр оруулжээ.

Цар тахлын он жилүүдэд ч ачаа тээврийн урсгалын хэвийн байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

Тус байгууллага Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр зам, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр зам барих ажлыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.

Төмөр зам нь Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Чойр, Сайншанд, Замын-Үүд зэрэг нийгэм, эдийн засгийн гол төв, суурин газруудын хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

“УБТЗ” ХНН-т 16 мянга гаруй хүн ажиллаж, Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Маргалдаж тэргэнцэртэй иргэний биед халдсан үйлдлийг шалгаж байна DNN.mn

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний зогсоол дээр машинаа тавьсан залуу шаардлага тавьсан тэргэнцэртэй иргэнийг цохисон” гэх агуулга бүхий дүрс бичлэг цахим орчинд гараад байна.

Маргалдсаны улмаас нэгнийхээ биед халдсан энэ асуудлыг ЦЕГ “Энэ талаарх дуудлага мэдээлэл долдугаар сарын 31-нд цагдаагийн байгууллагад ирсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүртгэлд орсон байна. Хэрэг зөрчлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Казахстанаас ирсэн Монгол Улсын иргэнээс улаанбурхан өвчний тохиолдол батлагдлаа DNN.mn

ЭМЯ-наас Улаанбурхан өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа “Тухайн иргэн нь Монгол Улсад амьдардаггүй, Казахстан улсад амьдардаг. Монголд ирснээс хойш улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн одоогоор ойрын хавьтлын 52 хүнийг илрүүлсэн ба тэдний хавьтлууд болох 100 гаруй хүнийг тодорхойлон халдвараас сэргийлэх үүднээс вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. Хавьтал болсноос хойш 72 цагийн хугацаанд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт хийх шаардлагатай байдаг” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийв DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй санал солилцож, дараах тохиролцоонд хүрэв.
Тухайлбал, монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээхээр тохиролцов. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохоор болов.
Мөн 2020 онд байгуулсан Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгахаар шийдвэрлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори аравдугаар сард ашиглалтад орно DNN.mn

УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар өчигдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд баригдаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулаторийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, барилгын ажил удааширсан шалтгаан, тулгамдаж буй асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүстэй уулзжээ.

Энэхүү барилгын ажлыг Эрүүл мэндийн яамны захиалгаар “Кенжикү” ХХК гүйцэтгэхээр шалгарч, барилгын ажил 2020 онд эхэлсэн хэдий ч одоог хүртэл ашиглалтад ороогүйгээс Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэж, тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж үүссэн төдийгүй Салбар амбулаторийн  үйлчлэх хүрээний иргэд болох Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хорооны 35 мянга орчим иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэл чирэгдэлтэй тулгарч байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар тус барилгын ажлын гүйцэтгэгч компанид 2024 оны аравдугаар 1-ний өдөр гэхэд барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах талаар үүрэг даалгавар өгч, тус компанитай харилцан тохиролцлоо.

Сайд нар барилгын ажлын гүйцэтгэлийн ажилтай зэрэгцэн Салбар амбулаторийн тусламж үйлчилгээг эхлүүлэх төлөвлөлтийг яаралтай хийж, шаардлагатай   нөөцүүдийг тодорхойлж, бэлэн байдлаа хангах талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудад чиглэл өгөв. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Салбар амбулаторит шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний усны түвшин 15-100 см даван үерлэж байна DNN.mn

Өнөөдөр буюу долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/, зүүн хажуугийн Балж,Онон /Дадал/, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Хангай нурууны арын Хануй, Урдтамир, Хойттамир, Орхон /Хархорин/, өврийн Онги /Сайхан-Овоо/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.

Туул / нийт уртын дагуудаа/, Эг, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Туул /Лүн/, Хурх, Балж, Онон, Улз, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 15-100 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна.

Маргааш буюу наймдугаар сарын 1-нд Халх гол Ялалт баг орчимд усны түвшин 15 см, Туул гол Лүн сум орчимд 5 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” цувралын шинэ бүлэг арванхоёрдугаар сард гарна DNN.mn

2021 онд “Netflix” стриминг үйлчилгээгээр үзэгчдийн хүртээл болж бүх цаг үеийн шилдэг цувралын эхэнд бичигдэж байсан “Squid Game” цувралын шинэ бүлэг арванхоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийх болсныг Netflix компани зарлалаа.

Тус киноны найруулагч Хван Дон Хюгийн хэлж буйгаар цувралын гурав дахь буюу сүүлийн бүлэг 2025 онд гарна.

Categories
гадаад мэдээ

51 настай Юсуф Дикеч ямар ч нэмэлт хэрэгсэлгүй буудаж, олимпийн медаль хүртжээ DNN.mn

“Парис-2024” олимпийн хийн гар бууны төрөлд оролцсон тусгай зориулалтын нүдний шил, чихний хамгаалалтгүйгээр нэг гараараа буудсан Туркийн тамирчны зураг, бичлэг цахим орчинд шуугиан дэгдээгээд байна.

Тухайлбал, 51 настай Юсуф Дикечийн ямар ч нэмэлт хэрэгсэлгүй буюу тусгай линз, нүдний шилгүй, чихний хамгаалалтгүй, харин энгийн нүдний шил, чихний хөвөнтэй гараа халаасандаа хийж байгаад буудсан юм.

Олимпийн наадамд оролцож буй ихэнх тамирчид буудахдаа чихний хамгаалалт хэрэглэж, нэг нүдний харааг бүрхүүлдэг тусгай нүдний шил зүүж, хурц гэрлийг арилгах өнгөт линзтэй байдаг.