Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ц.Туваан: Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ямар нэгэн гацаа саад бага гарна гэж харж байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцлаа.


-Биднийг одоо намрын их ажил, өвөлжилтийн бэлтгэл хүлээж байна. Үүнд шаардлагатай шатахуун, түлшний хангамж ямархуу байгаа вэ?

-Өнөөдөр (өчигдөр) намрын эхэн сар гарлаа. “Наадмын маргааш намар” гэдэгчлэн монголчууд маань намрынхаа ажилд орж байна. Ингээд ургац хураалт, өвлийн бэлтгэл гээд маш олон ажил давхацдаг. Дээрээс нь цаг хүйтрэхээс өмнө уул уурхайн компаниуд ажлаа шахдаг. Тиймээс энэ үеэр шатахууны хомсдол үүсэх гээд байх магадлал байдаг. Манай улсын шатахууны хангамжийг хувийн хэвшлийнхэн авч явдаг. Салбар яам болон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт бодлогоо зангиддаг. Одоогийн байдлаар АИ-92 шатахуун 30 орчим, түлш 40 бусад нефтийн бүтээгдэхүүн 30-аас дээш хоногийн нөөцтэй байна. Ер нь манайд гурван долоо хоног буюу 20 орчим хоногийн нөөцөөс доошоо орвол эрсдэл гэж хардаг. Тэгэхээр одоохондоо шатахуун, түлшний нөөцөд ямар нэгэн асуудал байхгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Ноднин жил уул уурхайн олборлолт, тээвэрлэлт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахуун, түлшний хомсдол үүссэн гэдгийг албаныхан, салбарын сайд нь хэлж байсан. Тэгвэл энэ жилийн хувьд уул уурхайн олборлолт, тээвэрт хэр хэмжээгээр шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан бэ?

-Ер нь бол захиалга, төлөвлөлтийн л асуудал байдаг юм. Өмнө жилийн хувьд гэвэл нүүрсний экспортыг нэг дахин нэмэхээр нэлээд шахсан. Тэгэхээр энэ ажилд явж байгаа том оврын тээврийн хэрэгслүүд маань бүгд л түлш, шатахуунаар явж байгаа. Гэнэтийн ийм огцом өсөлт оруулж ирсэн нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Харин энэ жилийн хувьд бүх зүйл захиалгын дагуу явж байгаа. Иймээс огцом өөрчлөлт гарахгүй. Шатахууны нөөцөд нөлөөлөхгүй гэж харж байна.

-Өнгөрсөн сард ОХУ-д үнэ нэмэгдсэн гэдэг мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ үнэн бол манайд ямар нөлөө үзүүлэх вэ. Дээрээс нь ноднин жилийнх шиг хонож дугаарладаг байдал үүсгэхгүйн тулд Засгийн газар, салбар яамнаас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Өмнө жилүүдэд гарч байсан асуудлыг бид энэ жил аль болох гаргахгүй гэж харж байгаа. ОХУ-д одоогоор үнэ нэмэгдсэн талаарх мэдээлэл алга. Тэгэхээр бодит мэдээлэл биш байх гэж бодож байна

Удахгүй Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга нь манай улсад ирнэ. Энэ үед нь бид шатахуун, түлштэй холбоотой асуудлаа нарийвчилж ярина. Мөн энэ онд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж, нефть бүтээгдэхүүнүүдийн тал дээр бид хэлэлцээрүүдийг хийнэ. Энэ бүхэн эргээд баталгаа болж явна гэж харж байна. Ямар ч улс орны хувьд нөөцийн сав их чухал байдаг. Гэтэл манай улсад бараг байхгүйтэй адилхан. Тиймээс түлш шатахууны нөөц бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас Засгийн газраас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч тодорхой хэмжээний нөөцийг бэлдэх ажлыг ярьж байгаа. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа гэж ойлгож болно.

-Та сайд болсноосоо хойш өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт ажилласан. Чухам яагаад тус үйлдвэрийг сонгож очсон юм бэ?

-Өнгөрсөн зургадугаар сард Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн хүрээнд Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Үр дүнд нь гурван намын төлөөлөл орсон хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд манай яам хуучин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байсан бол одоо Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болж нэрээ өөрчилсөн. Үүгээрээ аж үйлдвэрээ түрүүнд нь тавьж явъя. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хэдий болтол том улсуудын бэлтгэл бааз байх вэ. Өөрсдөө үйлдвэрлэл, баяжуулалт явуулж, боловсруулалт хийгээд нэмүү өртөг шингээгээд өндөр үнээр борлуулах боломжтой. Дээрээс нь ажлын байрыг маш ихээр нэмэгдүүлэх боломжтой учраас энэ чиглэлд бодлогоо явуулахаар шийдвэр гаргаж ажиллаж байна. Бидний хувьд хүнд үйлдвэрийн асуудал ярихаар төсвийн орлогын нэлээд хувийг бүрдүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэр. Тийм болохоор тус үйлдвэрт очиж ажилласан. Аж үйлдвэр, тэр дундаа хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд Үйлдвэр технологийн парк байдлаар хэрэгжүүлэхээр болж Үйлдвэр технологийн паркийн тухай хууль гарсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг ганц үйлдвэр байдлаар биш, гол түүхий эд нь гарч байгаа том уурхайгаа түшиглэж байгуулах юм бол боловсон хүчний асуудал, хөрөнгө төсвийн хэмнэлттэй байдлыг тооцож хийхээр болсон. Ингээд манай улсад Үйлдвэр технологийн паркийг зургаан газар байгуулна. Эдгээрийн хамгийн том нь Эрдэнэтийн Үйлдвэр технологийн парк байгаа юм. Энэ паркийн ажил эхлээд дэд бүтцээ бий болгохоор нэлээд ажлыг хийсэн байна. Үүнд 1100 гаруй га газрыг тусгай хэрэгцээнд авч, авто болон төмөр зам, цэвэр ус, ариутгах татуургын ажлыг 60-90 хувьтай гүйцэтгэсэн байдалтай байна.

-Томоохон үйлдвэрүүд барина гэдэг ч гацсан, удааширсан байдал олон бий. Наад захын жишээ гэхэд л Нефть боловсруулах үйлдвэр байна. Тэгэхээр та салбар хариуцсан сайдын хувьд эдгээр урагшилж өгдөггүй, ашиглалтад ордоггүй үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт дээр ямар бодлого барьж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэ бол үнэн. Ер нь бид аж үйлдвэрийн салбарыг яриад олон жил болж байна. Харин одоо энэ шинэ Засгийн газар эдгээр ажлуудаа 100 хоногийн ажлынхаа хүрээнд яриад эхэлчихсэн байгаа. Хоёрдугаарт, хамтарсан засаг учраас улс төрийн ямар нэгэн гацаа саад бага байна гэж харж байна. Улс оронд хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай томоохон шийдвэрүүд, бүтээн байгуулалтууд хамтарсан засгийн үед явагддаг. Ийм байдлаар эдгээр ажлуудаа нэлээд ахиулна. Мэдээж төсөв, санхүүгийн хувьд дан төсвийн хөрөнгөөр дийлэхгүй. Тиймээс гадны хөрөнгө оруулалтуудыг татах, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах чиглэлд ажиллана. Мөн бид цаашдаа маш олон төслийг эхлүүлж, сэглээд хаях биш, салбар бүр дээр бүтээн байгуулалтыг хийнэ. Жишээлбэл, Эрдэнэтийн үйлдвэр технологийн парк дээр Зэс хайлуулах үйлдвэр, Дарханых дээр Гангийн үйлдвэр гээд зориод ажиллана. Таван толгой дээр гэхэд л Нүүрс, химийн асуудлаа яриад дараагийн шатанд нь гаргана. Ингэж тодорхой болох, ТЭЗҮ нь хийгдсэн асуудлуудыг бариад явна.

-Том үйлдвэрүүд байгуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаад эхлэхээр худалдан авагч олох асуудал гарч ирж л таарах байх. Энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Эрдэнэтийн Зэс хайлуулах үйлдвэр дээр ярихад бид баяжмалаа шууд гадагш нь гаргаж байгаа. Катодын зэсээ их хэмжээгээр үйлдвэрлээгүй. Харин түүнийг дагасан жижиг үйлдвэрүүд дээр л катодын зэс үйлдвэрлэж байгаа. Тиймээс эхний ээлжинд баяжмалаа гадагш нь гаргаад байх биш, өөрсдөө катодын зэсээ гаргаж авах зорилготой байгаа. Дараа нь түүнийг дагасан жижиг үйлдвэрүүд гарч ирнэ. Үүн дээр төр гэхээсээ илүү хувийн хэвшил оролцох боломжтой. Зэс турба, эдлэлүүд, зэс утас, зэсийн нунтаг хүртэл үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага бий. Ингэж гол нэмүү өртөг маш их шингэдэг хэсэг нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэсэг дээрээ гарч ирнэ. Бид яагаад Үйлдвэр технологийн парк гэж яриад байна гэхээр эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх катодын зэсээ гаргаж авах шаардлага байна. Тэгж байж үйлдвэрлэл явна. Цогцоор нь асуудалд хандъя гэдэг байдлаар УИХ, Засгийн газар дээр шийдвэр гарсан нь Үйлдвэр технологийн парк юм аа л гэж ойлгох хэрэгтэй.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Балжиннямтай, харагчин туулай өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 7, Буд гариг. Билгийн тооллын 3, Бага морь одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 05:37 цагт мандаж, 20:19 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Балжиннямтай өдөр. Намрын уур орох улирал (9ц 10м) эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Хур тунадас: Нутийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17….+22 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгс” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Р.Даваадорж “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл тооцоо судалгаагүй, дэврүүн сэтгэлээр асар их хөрөнгө цацсанаас үүдэж гацсан” хэмээн ярьсныг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Төсвийн тодотгол бол сонгуулийн үр дүнгээр зайлшгүй хийхээр болсон зүйл” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд нэвтэрсэн
зээлдмэл үгс” нийтлэл хэвлэгдлээ.

  • ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр “Монгол, Швейцарь хоёр улс адил үнэт зүйлтэй” гэв.

“Цаг үе, үйл явдал” нүүрт Нийслэлийн Ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн багш Ш.Баатармаа “Гүйцэтгэлийн үнэлгээнээс болж олон багш сайн муугаараа дуудуулан ажлаасаа гарч, өөр салбар руу дүрвэж байна” хэмээн ярилаа.

  • “Эдүгээгийн даяаршлын нийгэм дотор дияанчлан буй Күнз” хэмээснийг “Өд бэх” нүүрээс уншаарай.

ГАДААД МЭДЭЭ: Трампын сонгуулийн тактик

АРЫН НҮҮР: Ус хэдий барьцгүй ч урьдчилан сэргийлж болно


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн барааны үнэ DNN.mn

2024 оны 8 дугаар сарын 5-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.

May be an image of map and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбурхан өвчний эсрэг вакциныг амбулатори, өрхийн эмнэлгүүдэд хийж эхэллээ DNN.mn

Манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол 2024 оны наймдугаар сарын 01-нд бүртгэгдсэн.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улаанбурхан өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмжийг танилцуулав.

  • Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
  • Илчлэг, тэжээллэг хоол өгөх
  • Өдөрт 4-5 удаа заавал хооллох
  • Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх
  • А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
  • Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
  • Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
  • Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ, 2 цаг тутамд агааржуулалт хийх
  • Аль ч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хоол хүнс хэрэглэх шаардлагатай.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны 8 дугаар сарын 5-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.3 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар тус тус буурсан байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүдээс даац хэтрүүлэн зөвшөөрөлгүй тээвэр хийвэл 9 сая төгрөгөөр торгоно DNN.mn

Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг Зам, тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулжээ. Энэ хүрээнд наймдугаар сарын 5-наас жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоосон байна.

Учир нь Замын-Үүдийн цахим төлбөр авах цэгийн хувьд том оврын тээврийн хэрэгсэл ихээр нэвтэрдэг бөгөөд жин даацын хяналттай холбоотой ачаалал, маргаантай асуудал маш их үүсдэг аж.

Тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж MNS 4598 :2020 стандартын /3 тэнхлэг 28тн, 4 тэнхлэг 32тн, 5 тэнхлэг 40тн, 6 тэнхлэг 44тн/ дагуу тээвэрлэлт гүйцэтгэх үүрэгтэй.

Хэрэв зөвшөөрөлгүй, маршрут чиглэл зөрчиж даац хэтрүүлэн тээвэр хийсэн бол зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна, Монгол Улсын Засгийн газрын 222-р тогтоолын дагуу нэмэлт хураамжийг тооцож нэхэмжлэх юм байна.
Тухайлбал, зөвшөөрсөн даацыг хэтрүүлж, маршрут зөрчин тээвэр хийсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн ачааны хувь хэмжээнээс хамаарч 900,000-9,000,000 хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх ба төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авна.
Даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэх тохиолдолд Ezam.mn хаягаар нэвтэрч, хүсэлтээ илгээн, төлбөрөө төлөх аж.

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монголд хөдөлмөр эрхлэх гадаад иргэдийн тоо 4.4 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улсад 2024 оны II улирлын сарын байдлаар 15600 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар, нэгдүгээр улирлаас 92.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт ажиллагсдын 47 хувь нь уул уурхай, 16.1 хувь нь барилга, 8.9 хувь нь боловсруулах үйлдвэр, 7.1 хувь нь жижиглэн худалдаа, машин засварт, 5.3 хувь нь цахилгаан, хий, агааржуулалт 4.7 хувь нь боловсролын салбарт ажилладаг бол 6.7 хувь нь олон улсын байгууллага,  суурин  төлөөлөгчийн газар хөдөлмөрлөж байна.

Э.Бадамгарав

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Орхон гол Сайхан болон Орхон сум, Онон гол Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна.

Сэлэнгэ, Хараа /Дархан/, Туул / Босгийн гүүр- Улаанбаатар-Алтанбулаг /, Эг, Улз /Эрээнцав/, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/ зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ , Улз /Дашбалбар/ , Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-130 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 7-нд Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр усны түвшин 5-20 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-15 см  тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.