Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы дөрвөн тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх цахим сургалтыг өнөөдөр /2024-08-08/ зохион байгууллаа.

Улаанбурхан өвчний эхний тохиолдол энэ оны долдугаар сарын 31-ны өдөр батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 2, дотоодын 2 тохиолдол бүртгэгдээд байна. Иймд ЭМЯ-наас яаралтай хариу арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байгаа юм.

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед өрх, сумын эмч нарын нэн даруй авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Соёлмаа, жирэмсэн эмэгтэйд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Ерөнхий мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, хүүхдэд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг өгөв.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ноос мэдэгдэл гаргажээ DNN.mn

МҮОХ-ноос мэдэгдэл гаргажээ

Уг мэдэгдэлд  “МҮОХ нь олимпын наадамд үндэсний шигшээ багийг зохион байгуулж оролцуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг төрийн бус байгууллага юм.

“Парис 2024” наадмын хүрээнд 2023 оны 9-р сард Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн харьяанд “Үндэсний шигшээ багийг дэмжих баг”-ийг спортын эмч, спортын сэтгэлзүйч зэрэг мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулсан. Энэхүү дэмжих баг нь БТСУХ, Үндэсний шигшээ баг, САУЭШТ-ийн шийдвэрээр гэрээний дагуу 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр спортын сургалт, дасгалжуулалт, спортын сэтгэл зүй, спортын хоол зүй гэсэн үндсэн нэгжид хуваагдан ажилласан.

Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийг Ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, спортын сэтгэл зүйн багийг Б.Золзаяа, спортын хоол зүйн багийг С.Мөнхтуул нар ахлан ажиллаж, шигшээ багийн бэлтгэл сургуулилалт болон тэмцээн уралдааны үеэр үүрэгт ажлаа гүйцэтгэсэн. Парис хотноо уг багаас Ч.Насантогтох, Б.Бат-Отгон, Ж.Отгонцагаан нар чиг үүргийн дагуу ажиллаж байна.

МҮОХ нь уг багийн гишүүдийг олимпын наадамд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх, виз мэдүүлэхэд шаардлагатай албан бичгээр хангах зэргээр дэмжин ажилласан.

Энэ удаагийн Олимпын наадамд оролцож буй Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч.Туул нар багтан ажиллаж байна. Мөн боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат эмч Ч.Насанбат, жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд М.Нишикидо нар тус тус багтсан болно.

Олимпын наадамд оролцох багийн бүрэлдэхүүнийг зөвхөн тухайн спорт холбоод бие даан шийдвэрлэдэг бөгөөд МҮОХ нь тухайн спорт холбоодоос ирүүлсэн мэдүүлгийн дагуу мандат захиалдаг болно” гэжээ

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляцын түвшин 5.5 хувьтай гарчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.5 хувь, өмнөх оны эцсээс 4.4 хувь, өмнөх сараас 0.1 хувиар өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (35.4%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувиар (60.4%) тус тус нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Да хүрээ” гудамжны авто замын эвдрэлийг засаж байна DNN.mn

Энэ зун бороо их орсны улмаас 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар “Да хүрээ” гудамж буюу Эрдэнэ Толгой гудамжны уулзвараас Монбет авто засварын төв хүртэл авто зам дагуу тогтмол ус тогтож байна. Үүнээс үүдэн тус чиглэлийн авто замд эвдрэл үүсээд байна. Тиймээс усны ундаргын урсцын голдирлыг залах ажил хийсний дараа авто замыг шинэчлэх юм. Тус авто замд үүссэн эвдрэлийг хусаж, тэгшлэн шинэчлэлтийн ажил эхлэх хүртэлх хугацаанд түр арга хэмжээ авч ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Бүх төрлийн ачаа тээвэр 17.5 хувиар өсчээ DNN.mn

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны 7 дугаар сард 10.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар өсчээ.

Тухайлбал, өнгөрсөн 7 дугаар сард экспортоор 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 20 хувиар  өссөн байна. Өссөн дүнгээр экспортын хэмжээ 54.2 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 31.5 хувиар өсчээ.

Импортын ачаа өнгөрсөн 7 дугаар сард нийт 580.9 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна.

Ачаа тээврийн үзүүлэлт өссөн дүнтэй гарч буй нь зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойг судалгааны мэргэжилтнүүд хэлж байна.

Тухайлбал, бүх төрлийн тээврээр өнгөрсөн долдугаар сард 9.9 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар өссөн байна. Оны эхнээс өссөн дүнгээр 85 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг тоон мэдээлэлд дурьджээ.

Бүх төрлийн ачаа тээврийг дото нь автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээврээр ангилсан тоон мэдээллийг сонирхуулъя.

  • АВТО ТЭЭВЭР: Өнгөрсөн 7 дугаар сард автотээврээр 7.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар өссөн байна. Үүнээс экспортод 7.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар, импортоор 222.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь 10.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
  • ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР: Мөн өнгөрөгч долдугаар сарын байдлаар төмөр замаар нийт 3.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсчээ.
  • АГААРЫН ТЭЭВЭР: Энэ оны 7 сард 925.5 тонн ачаа, шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 59.4 хувиар өссөн байна.
Categories
мэдээ нийгэм

Голд моторт завьтай явж байхдаа осолдсон иргэний цогцсыг олжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг “Тэнгис-Шишгэд”-ийн голд гурван хүн моторт завьтай явж байхад завь нь хөмөрч хоёр нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолдсон тухай дуудлагыг онцгой байдлын алба наймдугаар сарын 3-ны 19:08 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамт тус иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байв.

Харамсалтай нь наймдугаар сарын 8-ны 18:04 цагт нисдэг тэргээр агаараас тандалт хийж явсан нисэх багийн бүрэлдэхүүн тухайн иргэний цогцсыг Монгол Улсын хилээс дотогш таван км орчим газарт голын сайранд тогтсон байсныг олсон хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“22-ын товчооны авто замыг ирэх сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна” гэв DNN.mn

Өнөөдрийн байдлаар ХУД-ийн гурван байршилд нийт 4,2 км авто замыг шинэчиллээ. Тодруулбал, “Буган халиун” зочид буудлаас зайсангийн уулзвар хүртэл, Зайсангийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл, мөн УБЦТС-ын баруун талын авто замуудыг тус тус шинэчилээд байгаа юм. Эдгээр авто замуудыг шинэчлэхдээ ус зайлуулах шугам хоолойг шийдсэн гэдгийг  НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис хэлж байв.

Мөн СХД-ийн Моносын уулзвараас баруун аймаг руу салдаг тойрог хүртэл нийт 9,3 км авто замыг шинэчилж буй. “Сонгинохайрхан дүүргийн урсгал засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Авто зам шинэчлэлтийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн. Эхний байршил нь Цэргийн хотхоноос хойшоо Тахилтын уулзвар хүртэлх 2.3 км авто замыг шинэчилж ашиглалтад оруулсан бол 22-ын товчооны 9.3 км авто замын ажил 70 хувьтай үргэлжилж байна.

НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис “Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор тухайн замд суурь хучилт хийж зорчих хөдөлгөөнийг нээсэн бөгөөд чулуун хашлага суурилуулах ажил мөн 70 хувьтай үргэлжилж байна. Ирэх долоо хоногоос замын эхний хэсэгт өнгө хучилтын ажил хийж эхлэх юм. Иймээс есдүгээр сарын 1-н гэхэд 22-ын товчооны авто зам шинэчилж дуусгана” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар нийт 68.551 суудлын автомашин импортолжээ DNN.mn

Он гарсаар нийт 68 551 суудлын автомашин импортолжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлт юм.

Импортын хувь хэмжээ өсөхөд ихэвчлэн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн хувь хэмжээ ихээхэн нөлөө үзүүлж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: ОУХМ Б.Хулан шагналт 5 дугаар байрт шалгарлаа DNN.mn

“Парис 2024” зуны XXXIII Олимпийн наадамд Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Пан Чянь-Юйд ялагдсанаар шагналт 5-р байр эзэллээ.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Судлаач О.Жаргалсайхан: Бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн асуудалд Япон улсын оролцоо өндөр гэж бодож байна DNN.mn

Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхантай Японы ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан ярилцлаа.


-Удахгүй манай улсад Япон улсын ерөнхий сайд айлчлах гэж байна. Манай улсад айлчилж байгаа Японы ерөнхий сайд Кишида Фүмио хэмээх эрхмийн талаар та монголчуудад танилцуулахгүй юу. Энэ хүн өмнө нь манай улсад ирж байсан уу?

-Манай улсын “гуравдагч хөрш”, стратегийн чухал түнш Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмиогийн айлчлал манай хоёр орны уламжлалт, найрсаг харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 2016 онд Абэ Шинзо агсны айлчлалаас хойш найман жилийн дараа Монгол Улсад айлчлал болж байна. Кишида ерөнхий сайдын хувьд Монгол Улсад анх удаа айлчилж байгаа болов уу. Японы 100, 101 дэх удаагийн ерөнхий сайд туршлагатай, үе дамжсан улстөрч, бага насандаа Нью-Йорк хотод бага сургуульд суралцаж байсан. Васэдагийн их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн хүн. Фүкүда Ясүогийн болон Абэ Шинзогийн Засгийн газарт Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын тусгай эрхт сайд, Сансрын асуудал хариуцсан сайд зэргээр олон удаа ажиллаж байсан туршлагатай улстөрч. 1987 оноос улс төрийн ертөнцөд хөл тавьж, тухайн үед Парламентын гишүүн байсан эцгийнхээ туслахаар ажиллаж эхэлсэн байдаг.Улмаар 1993 онд анх удаа парламентын сонгуульд ялж гишүүн болж байсан.

-Улс төрийн үзэл баримтлал, хүрээлэл, дэлхийд танигдсан онцлох ажлуудаас нь дурдвал?

-Кишида ерөнхий сайдын хувьд Хирошимад төрсөн. Тийм ч учраас дэлхий дахины энх тайван, найрамдлын төлөө хичээл зүтгэл гаргаж ирсэн хүн. Анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хирошима хотод айлчилж цөмийн зэвсэгт өртсөн хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж албан ёсоор уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлсэн үйл ажиллагаанд тэрээр идэвх зүтгэлтэй оролцсон гэдэг. Кишида ерөнхий сайд “Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц рүү” гэсэн ном бичсэн байдаг. Түүндээ цөмийн зэвсгийг устгах чиглэлээр “Кишидагийн санаачилга” ч гэж нэрлэгдэхээр санаачилга гаргаж байсан. Мөн “Талцлаас нэгдэл рүү” гэсэн ном бичсэн. Тэрбээр бусдын яриаг маш анхааралтай сонсдог гэдэг. Хүмүүсийн бодол санааг тэвчээртэй анхааралтай сонсдог, өөрөө тэмдэглэж хадгалдаг. Сүүлийн 10 гаруй жилийн турш 30 гаруй тэмдэглэл дүүргэсэн тухай уншиж байсан. Цэндийн Дамдинсүрэн гуай анх 1950-иад оны дундуур Япон улсад Хирошимагийн энх тайвны хуралд оролцож ирснээ тэмдэглэж цөмийн зэвсгийн аюулын талаар маш сайхан дурсамж бичсэн байдаг даа.

-Абэ ерөнхий сайд агсныг Монгол Улсад элэгтэй хүн байсан гэж ярих хүмүүс олон. Тэр ч утгаараа олон төсөл, бүтээн байгуулалтад Япон улсын тусламж, дэмжлэгийг авч ирсэн ч гэдэг. Тэгвэл Кишида ерөнхий сайдын хувьд Монгол Улстай бүх талаараа илүү нээлттэй, харилцан ашигтай, хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой гэж харж байна уу?

-Абэ Шинзо агсанд монголчууд талархалтай ханддаг байсан байх. Түүний үед үнэхээр нарны гүүрнээс авахуулаад шинэ нисэх онгоцны буудал хүртэл баригдаж байсан энэ мэт олон жишээ бий. Тэрээр манай улсад гурван удаа айлчилсан ерөнхий сайд байлаа. Япон-Монголын харилцааг “ЭРЧТЭЙ “ хөгжүүлэх, стратегийн түншлэлийн суурийг тавьж, Монголын эдийн засгийг эрчтэй хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллаж байсан нь монголчуудын талархлыг хүлээж ирсэн. Түүний улс төрийн түүхээ бичиж үлдээсэн “Үзэсгэлэнт гүрэн өөд” гэсэн сайхан ном байдаг. Миний бие нэлээн хэдэн жилийн өмнө хэсгээс нь орчуулж уншигчдад хүргэж байлаа. Кишида Фүмио ерөнхий сайд ч Монгол-Японы харилцааг бэхжүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилж Кишида ерөнхий сайдтай Стратегийн түншлэлийн харилцаанаас “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн гэрээ байгуулсан байдаг. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс-Япон улсын хоорондын хэлэлцээр байгуулсан. Өөрөөр хэлбэл, шинэ 50 жилийн зүг чигээ бүх салбарт тодорхойлсон, үүнийгээ амжилттай хэрэгжүүлэх л чухал байх. Түүнчлэн “Бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагаа л чухал. Монголчууд дандаа хүнээс гар сарвайгаад байж болохгүй байх гэж би хувь хүний хувьд боддог юм. Манай улс ч бас Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохыг тууштай дэмжиж ирсэн.

-Японы ерөнхий сайдын энэ бүс нутгаар хийж байгаа айлчлалын гол зорилго юу вэ. Ер нь томоохон улс орнуудын удирдлагууд Төв Азийн бүс нутгаар айлчилж байна. Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчлаад буцсан. Яагаад энэ бүс нутгаар айлчлал хийгдээд байна вэ?

-Япон улсын ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалын талаар Японы өдөр тутмын томоохон хэвлэлүүдээр гарч байна. “Санкэй” сонинд уг айлчлалын талаар мэдээлэхдээ “Умард Солонгостой уламжлалт, найрсаг харилцаатай Монголд хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Япон-БНАСАУ-ын хэлэлцээр урагшлахад хамтран ажиллах” талыг онцолсон байна лээ. Үнэхээр ч хулгайлагдсан япон иргэдийн ар гэрийнхэн өндөр настай болж аль болох хурдан хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэхийг шаарддаг. Монголын Засгийн газар ч энэ тал дээр аль болох хамтарч ажиллахыг зорьж ирсэн байдаг.

-Японы бусад томоохон хэвлэлээр бичигдэж байгаа онцлох мэдээлэл өөр юу байна вэ?

-“Нихон кэйзай” сонинд болохоор “Япон, Монгол хоёр орны засгийн газрууд батлан хамгаалах инженерийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг боломжтой болгох үүднээс “Батлан хамгаалах инженерийн тоног төхөөрөмж, технологийг шилжүүлэх гэрээ” байгуулах асуудал зөвшилцөлд хүрэх” тухай онцолж дурдсан байна. 2022 оны арваннэгдүгээр сард У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны хамтарсан мэдэгдэлд дурдсан асуудлууд урагшлах, Монголын талтай нарийвчилж тохирох, 2031 он гэхэд үндсэн төлөвлөгөө батлагдах, хууль эрхийн орчныг бүрдүүлэх тухай мэдээлж. Харин “Үомиүри” сонинд мөн дээрх мэдээллүүдийг дурдсан байна. “Улс төр, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, батлан хамгаалах инженерийн тоног төхөөрөмж, технологийн хамтын ажиллагааг сайжруулах” тал дээр санал нэгдсэн тухай мэдээлсэн байна. “Засгийн газар аюулгүй байдлын чадамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх (OSA) хөтөлбөрт Монгол Улсыг багтаах талаар судалж байгаа бололтой. Зөвхөн Японы эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллээс харахад эдийн засаг, хүмүүнлэгийн салбараас гадна гадаад бодлого, батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлын чадамжийг нэмэгдүүлэх тал дээр хоёр орны Засгийн газар цаашдаа анхаарч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь гэсэн хүлээлт байна. Өргөн хүрээтэй, стратегийн шинж чанартай шинэ шат руу очиж байна уу. Үүгээр зогсохгүй манай улсад өндөр дээд зочид гийчид нэлээд их айлчиллаа. Тэр чинээгээр манай улсын гадаад бодлого нэр хүндтэй байгаагийн илрэл болов уу. Энэ сард төв Азийн таван орны дээд хэмжээний уулзалтад мөн Японы ерөнхий сайд Кишида оролцохоор Казахстанд ч айлчлах бололтой. Бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн асуудалд Япон улсын оролцоо өндөр гэж бодож байна.

-Монгол, Япон улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Энэ олон жилийн түүхэн харилцаа яг ямар салбарт илүү хөгжиж ирэв. Цаашид Япон улстай бид харилцаа, хамтын ажиллагаагаа аль чиглэлд илүү өргөжүүлэх шаардлагатай вэ?

-Монгол Улс 1972 онд Токиод, Япон улс 1973 онд Улаанбаатарт ЭСЯ-аа нээж 50 жилийн дотор хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж ирсэн. Тэр утгаараа Монгол Улсын улс төр, эдийн засагт төдийгүй нийгэм, боловсрол, оюуны салбарт ч үр өгөөжөө өгч ирсэн нь үнэн. Миний бие 1990-ээд оны дунд үед Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж ирсэндээ талархаж байдаг. Над шиг олон мянган боловсон хүчин бэлтгэгдэж ирсэн, инженер технологийн салбарт хувьсгал хийхээр хэмжээний боловсон хүчин бэлтгэгдсэн, цаашдаа ч бэлтгэгдэх байх.

Харин төгсөж ирээд үр бүтээлтэй ажиллах нь л чухал байгаа юм. Цаашдаа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүний хөгжил, иргэд хоорондын харилцаа, утга зохиол, урлагийн салбарт ч ахиц дэвшил гараасай гэж хүсч байна. Миний хувьд 30 шахам жил Японы утга зохиол, хүний хөгжил, түүх соёлын сэдвээр ном орчуулж ирлээ. Үүнийгээ улам дэлгэрүүлэх, баяжуулах үүднээс “Монгол-Японы утга зохиолын сайн санааны нийгэмлэг” байгуулж ажиллахаар зорьж байна. Монгол хүний хөгжилд япончууд хэмжээлшгүй оюуны хөрөнгө оруулалт хийж ирсэн. Тэр хөрөнгө оруулалтыг Монголын тал үр шимийг нь үзээсэй, зөөлөн дэд бүтцээ бий болгоосой, Японд төгссөн нөхдүүд ч ёс зүйн чадамжтай байж, мөнгө эрх мэдлийн төлөө биш улс орныхоо төлөө ажиллаасай гэж хүсч байна.

-Монголчуудын хувьд япон хүнийг эерэг талаас нь ойлгох хандлага их байдаг. Япончууд хариуцлагатай, хийсэн, бүтээсэн бүхэн нь чанартай, нягт нямбай хүмүүс гэж ойлгодог. Тэр утгаараа ч гадаадын хөрөнгө оруулалт дундаас япончуудыг илүү сонирхох, хамтран ажиллах хүсэлтэй байдаг болов уу. Та үүнтэй санал нэг байна уу. Ер нь япон хүн гэж ямар хүн байдаг вэ?

-Санал нэг байна. Миний мэддэг япон хүн бид бүхний түүх дотор, гайхалтай утга зохиол дотор “оршиж байдаг” япон хүн учраас илүү өвөрмөц, сонирхолтой байх. Харин бодит амьдрал дээр япон хүний үнэлэмж дэлхий даяар нэр хүнд сайтай, Японд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ алдартай байдаг гэдэгтэй санал нэг байна. Тэр алдар хүндийн хамгийн гол зүйл нь чанар. Тэр чанарыг бий болгохын тулд хөлсөө асгаруулж ажиллах ёстой, тэр хөлс зөвхөн мөнгө, алдар нэрийн төлөө урсдаггүй, харин хэрэглэгчээ татахын тулд урсаж байдаг. Бид ёс зүйн дархлаа муутай байгаагаа нуух зүйл биш. Тэр дархлаа муу учраас дархлаа сайтай талын хүсэл сонирхлыг татахгүй байна.Тиймээс ижил тэгш харилцаа хандлага дотроос л хөгжил гарч ирнэ. Үүнд л манай тал анхаарах ёстой болов уу. Хөрөнгө оруулалтыг үргээх, хөрөнгө оруулсан хамтрагчаа “залхаагч” үндэстэн байж болохгүй шүү дээ. Өнөөдөр Монгол Улсад хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 80, 90 хувь нь япон автомашин байна. Тэр утгаараа бид Япон улсаас овоо хэмжээний импортын худалдан авалт хийдэг гэсэн үг. Харин биднээс тэд ямар бараа, бүтээгдэхүүн авч ирсэн бэ. Цаашлаад биднээс авах сонирхолтой бараа бүтээгдэхүүний хэмжээг бид яаж нэмэгдүүлэх вэ гэж хүмүүс ярьдаг. Тийм бол хулхи, хударгагүй, залхуу байж болмооргүй байна. Цаад талтайгаа эн зэрэгцэх сайн чадамжтай, оюун санааны хүчтэй, уйгагүй хөдөлмөрч байх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, эн зэрэгцэх хамтрагч байхын төлөө явах ёстой. Тиймээс л бид ядаж гаргадаг цөөхөн бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтийг сайн хийх ёстой болно. Төр Засгийн зүгээс гэрээ хийгээд орхих биш гэрээгээ хэрэгжүүлэхийн төлөөх бүх дэд бүтцээ ажиллуулах, сайжруулах ёстой гэж би хувьдаа боддог. Үүн дээр гэхэд л боловсон хүчний чадварын асуудал чухал гэдэг нь харагдаж байна.

Эцэст нь Япон, Монгол Улс хоорондын харилцааг дүгнээд хэлбэл та юу хэлэх вэ. Япон бол асар том эдийн засагтай орон. Манайд байгаа зүйл тэднийд байхгүй. Тэднийд байгаа зүйл манайд байхгүй. Энэ бол харилцан ашигтай, хамтын ажиллагаа өрнүүлэх суурь том нөхцөл гэж боддог. Бид энэ улстай харилцаагаа илүү өргөжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Өнгөрсөн 50 жилд хоёр орны харилцаа бараг тэгээс эхлээд өдий болтол эрчтэй хөгжиж иржээ. Энэ эрчийг сулруулахгүй улам ахиулах нь чухал. Манайд байгаа зүйл тэдэнд ховор, тэдэнд байгаа бүхэн манайд ховор байж магадгүй юм. Түүнээс илүү япончуудын технологи, агуу том хүчирхэг эдийн засгийг бүтээсэн оюуны соёл л манайд ховор байна. Үүний төлөө тэд гэхээс илүү бид өөрсдөө л анхаарах ёстой. Япон хүний ёс зүй, ажил мэргэжилдээ хандах хандлага, уйгагүй хөдөлмөрч чанарыг худалдаад авч чадахгүй, бид харин тэмүүлж сурах ёстой. Үүн рүү төрийн бодлого ч явах ёстой. Гуч гаруй жилийн өмнө донор орнуудын чуулга уулзалтыг япончууд хийж өгдөг байлаа шүү дээ. Гучин жилийн дараа ч тэднээр хийлгэж баймааргүй байна. Тиймээс бид хурдан суралцах, тэр дундаа оюуны соёлоос нь хурдан суралцаж, эрх тэгш хамтрагч болцгооё. Тэдний хүсэл тэмүүлэлд хань болох хамтрагч байхын төлөө бид хүчин чармайлт гаргах ёстой. Бидний зүгээс ийм хүчин чармайлт дутаж байна. Бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагаа чухал байна. Бид ингэж чадвал жинхэнэ ёсоор хөгжинө.