Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах олимпиадын хуваарь DNN.mn

Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах шат шатны олимпиадын хуваарийг батлав.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр таван тамирчин өрсөлдөнө DNN.mn

Өнөөдөр манай улсын 5 тамирчин өрсөлдөнө.

Хөнгөн атлетик-Марафон: 14:00 цагаас МУГТ Б.Сэр-Од 6 дахь Олимпийн наадамдаа эх орноо төлөөлөн, эрхээ аван оролцох гэж байна. Тэрбээр энэхүү амжилтаараа хөнгөн атлетикийн түүхэнд хамгийн олон удаа Олимпийн наадамд оролцож буй тамирчин болж байна.
Өнөөдрийн чөлөөт бөхийн тэмцээн Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхэлнэ.
Чөлөөт бөх 62 кг: П.Орхон хүрэл медалийн төлөөх дагах барилдаан хийнэ. Дагах барилдааны эхний өрсөлдөгч Болгарын бөх Дудова Биляна Живковатай.
Чөлөөт бөх 65 кг: “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022”Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт, ОУХМ Т.Тулга Кубын Вальдес Тобиетай учраа таарав. Дараа нь Гүржийн Дзабисашвили, Арменийн Язген Тенанян нарын ялсантай.
Чөлөөт бөх 76 кг: “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Энх-Амарын Даваанасан хүч үзнэ. Түүний хувьд эхний даваанд Нигерийн Ханна А.Рубентэй учраа таарлаа.

Хүндийг өргөлтийн 81 кг-ийн жинд ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медаль, “Токио-2020” олимпийн наадмын IV байрын шагналт М.Анхцэцэг тэмцээнээ 22:00 цагаас эхлүүлнэ.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: МУГТ М.Анхцэцэг 22:00 цагт өрсөлдөнө DNN.mn

“Парис-2024” зуны XXXIII олимпийн наадам хүндийн өргөлтийн төрлөөр үргэлжилж байна.

Өнөөдөр Монгол Улсыг төлөөлж, дэлхийн аварга, МУГТ М.Анхцэцэг өрсөлдөх юм.

Түүний олимпын амжилтуудаас дурдвал:

-“Рио-2016” олимпын 8-р байр,

-“Токио-2020” олимпын 4-р байрт жагсаж байв.

Мөн 2019 оны ААШТ-ий мөнгөн медаль,

-2016, 2022 оны ААШТ-ий алтан медаль,

-2021 оны дэлхийн аварга,

-2022 оны ДАШТ-ий мөнгө медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шахмал түлшийг есдүгээр сарын 15-наас худалдаалж эхэлнэ DNN.mn

Өнөөдрийн байдлаар шахмал түлшний  нөөц бүрдүүлэлт 50 хувьтай байна.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 650 шахмал түлш борлуулах цэг ажилласан.

Харин энэ жилийн хувьд наймдугаар сарын 15-наас цахимаар шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж, есдүгээр сарын 15-наас шахмал түлшийг худалдаж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давжээ DNN.mn

Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 12-13км-т 2 байршилд зам дээгүүр ус даван, хөвөө угаагдсан байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр говь, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны наймдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 11-нээс 2024 оны наймдугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурт живсэн ЯГ-6 загварын 5 тонны даацтай ачааны автомашиныг татан гаргалаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Тургийн шанаа орчимд үргэлжилж байна.

Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нар удирдан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид болон Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Ажлын хэсэг гуравдахь техник хэрэгслийг наймдугаар сарын 09-нд амжилттай татан гаргалаа. Татан гаргасан автомашин нь живсэн огноо, улсын дугаар тодорхойгүй ЯГ-6 загварын ачааны автомашин бөгөөд 1936 онд хуучнаар ЗСБНХУ-ын Ярославскийн автомашины үйлдвэрт 5 тонны даацтай цэргийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн. Тус автомашиныг 50 метрийн гүнээс 62 цаг ажиллаж, татан гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын цөмийн физикийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртлээ DNN.mn

Олон улсын цөмийн физикийн анхдугаар олимпиад Филиппин улсын Нью-Кларк хотноо зохион байгуулагдав.

Тус олимпиадаас Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн

  • 11 дүгээр ангийн сурагч Н.Түвшин
  • 10 дугаар ангийн сурагч Г.Хүслэн нар хүрэл медаль хүртжээ.

Мөн 11 дүгээр ангийн сурагч Н.Анударь​, 10 дугаар ангийн сурагч М.Анхбаяр нар цөмийн физикийн олимпиадад амжилттай оролцлоо.

Багийн ахлагч, дасгалжуулагч багшаар МУИС-ийн ИТС-ийн дэд профессор М.Одсүрэн, МУИС-ийн ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Өсөхбаяр нар ажиллав.

Олон улсын цөмийн физикийн олимпиад нь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (International Atomic Energy Agency)-ийн ивээл дор зохион байгуулагдсан байна.

Монгол Улс 1965 онд хуучнаар ЗХУ-д бэлтгэгдэн ирсэн мэргэжилтнүүдээр МУИС-д Цөмийн физикийн шинжилгээний группийг анхлан байгуулж, 1970 онд Цөмийн физикээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргасан.

Өдгөө МУИС-ийн Инженер, технологийн сургуульд “Цөмийн инженерчлэл” бакалавр, “Цөмийн технологи”, “Цөмийн эрчим хүч” хөтөлбөрөөр магистр, “Цөмийн технологи” хөтөлбөрөөр доктор зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутан цэргүүд тангарагаа өргөлөө DNN.mn

“Монгол Улсын Үндсэн хууль”, “Цэргийн албаны тухай” хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн Оюутан цэргүүд өнөөдөр эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон “Монгол Улсын Цэргийн тангараг”-аа эх орон, ард түмэн, эрдэмтэн багш нар, хайрт эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдийнхөө өмнө өргөлөө.

“Оюутан-цэрэг” сургалт нь анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж эхэлснээс өдгөө 10 жилийн хугацаа өнгөрч, нийт 8200 орчим оюутан залуус хамрагдаад байна.

Энэ жил нийслэлд 791, хөдөө орон нутгийн 19 аймгийн 297, 51 их дээд сургуулийн нийт 1088 оюутан залуус оюутан цэргийн онолын болон мэргэжлийн бэлтгэл сургуулилтад хамрагдсанаас оюутан цэргийн сургалтаа амжилттай давж 1013 оюутан хөдөө хотын Зэвсэгт хүчний анги салбаруудыг түшиглэн Зэвсэгт хүчний 6 анги байгууллагуудад цэргийн тангараг өргөж байна.

Цаашид Оюутан цэргийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулгыг өргөтгөх зэрэг ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг өнөөдөр болсон “ОЮУТАН ЦЭРЭГ-2024” тангараг өргөх ёслолын арга хэмжээний нээлтийн үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт онцлон тэмдэглэлээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: МУГТ П.Орхон дагах барилдаан хийнэ DNN.mn

“Парис-2024” олимпийн наадам чөлөөт бөхөөр үргэлжилж байна. Өнөөдөр МУГТ П.Орхон дагах барилдаан хийнэ.

Украины бөх, “Токио 2020” зуны Олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Ирина Колиаденко их шөвгийн дөрөвт Киргизийн бөх Тыныбекова Айсулууг ялснаар манай тамирчин дагаж барилдахаар боллоо.

Дагах барилдааны эхний учраанд П.Орхон наймдугаар сарын 10-ны 17:00 цагаас Болгарын бөх Дудова Биляна Живковатай барилдах бөгөөд хэрэв ялбал хүрэл медалийн төлөө Киргизийн бөх Тыныбекова Айсулуутай барилдах юм.