Categories
редакцийн-нийтлэл

Ломбарданд эд зүйлээ тавьчихаад тэр чигт нь орхих тохиолдол ихэсчээ

Нийслэлд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард олон. Сүүлийн үед
ломбардаар үйлч­лүүлсэн иргэд барьцаанд тавьсан эд зүйлээ авч чадахгүй алдах тохиолдол
ихэс­сэн гэнэ. Хотын төвд тэр дундаа Монгол Улсын Боловсролын их сургуулийн эргэн
тойронд ийм үйлчилгээ үзүүлдэг газрууд элбэг. Монголд анх энэ үйлчилгээ нэвт­рэхдээ
алт, монетон эд­лэл, мөнгөн аяга мэтийн цөөн тооны эд зүйлийг барьцаанд авч мөнгө
зээл­­­дүүлдэг байсан. Гэтэл одоо ломбард төрөлжих бол­жээ. Ялангуяа хо­тын гэр
хорооллууд бо­лон оюутнууд ихээр хол­хилддог гудамжнуудад төрөл бүрийн зүйл барь­цаанд
авдаг “Үнэлгээ өн­дөр, хүү бага” гэх уриатай ломбардууд олон байна.

Гар утас, нотебүүк л барьцаанд авдаг газарт очлоо. Ломбардны жижиг­хэн
дөрвөлжин цонхоор эзэнтэй нь ийн ярилцав.

-Утас
барьцаанд авч байгаа юу?

-Ямар утас.

-Ямар
утас авдаг юм бэ?

-Smartphone, android.

-Samsung
S5?

-Алив үзье. Хэдийг авах юм?

-200
мянган төгрөг.

-Хэдийг авмаар байна?

-Дээд
тал нь хэд хүрэх вэ?

-Үнээ хэл.

-Тэгвэл
Samsung S2 хэд вэ?

-Үзье. (Гар утсыг эргүүлж тойруулж үзэж байгаад) 80 мянга гэлээ.
Ингэж ярилцаж байх зуур ломбардаар үйлчлүүлэхээр дараагийн хүмүүс ирж зогссон учир
тэндээс гарав.

Гар утасны худалдаа үйлчил­гээний “Тэди” төвд ломбарднаас ирсэн утас
зардаг ченжүүдийн лангуу байдаг гэнэ. Дээр дурдагд­сан Samsung S2 утас тус төв дээр
эдэлгээнээсээ хамаарч 230-280 мянган төгрөгийн ханштай байгаа юм байна. Хэрвээ уг
утсыг 80 мянгаар барьцаалаад алдлаа гэж үзвэл тухайн ломбардынхан хүү, алданги зэргээ
нэмж тооцоод гар утасны ченжүүдэд бөөндчихдөг аж. Ийм замаар гар утасны зах зээлд
ломбарднаас хуучин утас нийлүүлэгддэг юм байна.

Номын ломбард гэх хаяг олж харлаа. Байрлаж байсан төв нь түр хаагдсан
учир уг ломбард үйлчилгээгээ зогсоочихож. Энэ хавьд наймаа хийдэг, ойр орчмыг цэвэрлэдэг
ТҮК-ийн ажилчдаас уг ломбардны талаар тодрууллаа. “Уг нь ажилладаг юм. Ойрд ажиллахгүй
байгаа. Оюутнууд их үйлчлүүлдэг. ШУТИС-ийн оюутнууд, анагаахын охид хичээлийн холбогдолтой
ном сурах бичгээ тавьдаг гэсэн” гэцгээв. Гудамжинд ном зардаг эмэгтэй “Дээр үеийн
ховор, үнэтэй номууд барьцаанд авдаг гэсэн ш дээ, “Монте Кристо гүн” ч юм уу, Жюль
Верний “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” гэх зохиолууд. Хүмүүс их үйлчлүүлж
байгаа харагддаг” хэмээсэн юм.

Багшийн дээдийн эргэн тойрны ломбардуудаар ороход ямар ч байсан үйлчлүүлэгчгүй
харагдсангүй. Гар утас, зөөврийн компьютер, note, зургийн дижитал аппарат гээд өөрт
байгаа эд зүйлээ ломбардны эзэнд харуулж үнэлгээг нь сонсохтой олон таарлаа.

Гэрэл зургийн аппаратны лом­бар­даар ортол оюутан бололтой хоёр залуу
note-өө ямар үнэ хүрэ­хийг нь асууна. “600 мянга хүрэх үү” гэж лавлана. Ломбардны
зээл­дүүлэгч “Яг барьцаанд тавина гэвэл хүрэх үнийг нь хэлье. Тавихаар болбол ирээрэй”
хэмээнэ.

Canon 1000 D загварын аппаратыг 150 мянгаас илүү үнээр авахгүй гэнэ.
Учир нь аппаратны үйлдвэрлэгчээс гадна дагалдаж ирэх хэрэгсэл, дуран, овор хэмжээ,
хүчин чадал зэргийг нь нарийн хараад үнэлдэг аж.

Гэрэл зураг сонирхогчид аппа­рат худалдаж авахдаа эхлээд ломбардуудаар
явж гайгүй үнэтэй, үзүүлэл­т сайтай аппарат асуудаг гэнэ. Тэгээд үнэ, санал нийлбэл
худалдаж авдаг аж. Иргэдийн барьцаанд тавьсан эд зүйлээс аппарат, зөөврийн компьютер
их орхигддог гэнэ. Оюутан залуучууд эд зүйлээ өндөр үнээр барьцаанд тавихаараа эргэж
ирж авах магадлал нь бага байдаг аж. Тийм болохоор ломбардаар ирж үйлчлүүлж байгаа
хүмүүсийн байр байдал, ажил төрөл гээд бүхнийг нь сайн аждаг хэмээцгээнэ.

Хулгайн эд зүйл барьцаанд авдаг, хулгайн бүлэглэлтэй хамтран ажилладаг
гэх ломбардууд байдаг тухай холбогдох газруудаас нь мэдээлдэг. Гэтэл ломбардууд
үүнийг эрс эсэргүүцэж “Бид хуулийн хүрээнд, тогтоосон дүрэм журмаа баримтлан ажилладаг.
Ломбард гэхээр хүний юмыг бага үнээр авчихаад ирж авахгүй бол тэр дор нь зарчихдаг
гэж хараад байдаг. Гэтэл хугацаа нь хэтэрсэн эд зүйлийг зарах нь тийм ч элбэг тохиолддоггүй.
Хуучин эд зүйлийнхээ хүүг сунгуулах хугацаа нь дуусаад сар болоход ломбардны орлого
болгодог байсан бол одоо хүлээлгийн хугацаа өөр болсон. Ломбардны үйлчилгээний нөхцөл
харьцангуй уян хатан болчихсон” хэмээн тайлбарлаж байлаа. Ломбардны сарын хүү
6-8 хувь байгаа бөгөөд нэг грамм алтыг ойролцоогоор 60 мянга, монетыг 32 мянган
төгрөгөөр тооцож байгаа аж.

Ломбардны үйлчилгээг зохих стандартын дагуу хүргэдэг, энэ салбарт
олон жил ажиллаж холбог­дох газруудаас өргөмжлөл, сайшаал хүртсэн ломбардны сүлжээнүүд
бий. “Начин заан”, “Сайн” зэрэг лом­бардуудыг нийслэлчүүд төдийгүй хоттой ойр байдаг
орон нутгийнхан анддаггүй аж. Учир нь иймэрхүү ломбардуудад юмаа үлдээхэд дараа
нь санаа амар байх боломжтой гэж үздэг юм байна.

“Сайн” ломбардны хүлээлтийн хугацаа нь хоёр сар буюу 60 хоног байдаг
юм. Тухайн үйлчлүүлэгч эд зүйлээ эднийд өгчихөөд хүүг нь өгч сунгуулж чадахгүй бол
хугацаа нь дууссан өдрөөс эхэлж 60 хоног хүлээдэг аж. Хэрвээ зээлдэгч гэрээт хугацаанд
мөнгөө тушаалгүй, эд зүйлээ орхивол Монгол Улсын иргэний хуулийн 181 дүгээр зүйлийг
үндэслэн, хугацаа хэтэрсэн 60 дахь өдрөөс барьцааны зүйлийг борлуулж, аж ахуй нэгжийг
хохиролгүй болгодог юм байна.

Үйлчлүүлэгчдэд зориулаад зээлийн хүүгийн хүснэгтийг дэлгэрэнгүй тавьчихаж.
Хэдэн төгрөгийн зээл авбал ямар хүү төлөх талаар бичжээ. Автомашин, алт, монетон
эдлэл, хуучны мөнгөн аяга, эдлэл, 1.25х2 метрээс том хэмжээтэй, угааж, арчаагүй
хананы хивсийг барьцаанд авдаг аж. Энэ ломбардаар үйлчлүүлж байсан гоймонгийн бизнес
эрхэлдэг М гэх залуу “Мөнгө гэнэт хэрэг болох үед гардаг. Тэр бүрийд би иймэрхүү
найдвартай ломбардуудад алтан бөгжөө барьцаалаад мөнгө авчихдаг юм. Зарим хүмүүс
ломбард гэхээр буруу ойлгоод, түүгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг нэг л биш гэж хараад
байдаг юм. Би гадаадын олон орноор явж үзсэн. Баруунд ийм үйлчилгээ байдаг шүү дээ”
хэмээгээд “Би ломбардаар байнга үйлчлүүлдэг” гэлээ.

“Начин заан” ломбардаар байн­га үйлчлүүлдэг төрийн албан хаагч, бизнесмэнүүд
ч байдаг гэнэ. Банкнаас зээл авахаар олон бичиг баримт цуглуулж, хоног алддаг бол
ломбардыг илүү шударга буюу шуур­хай гэж үздэг юм байна. Гэхдээ эд зүйл барьж орж
ирсэн хүн бүрээс юмыг нь хүлээж авахгүй. Мөнгө санхүүтэй харьцдаг мэргэжлийн хүмүүс
учир үйлчлүүлэгчээ тандах мэдрэмжтэй болчихсон байдаг болохоор буруу гараар орж
ирсэн эд зүйл тэр бүр ирдэггүй аж.

Барьцаанд үлдээсэн үнэт эдлэ­лийг харуул хамгаалалт, дохиололтой
газарт найдвартай хадгалдаг учир энд тэнд, байшин­гийн булан, тохой, подвальд байдаг
ломбардуудаас найдвартай, үүгээрээ ялгардаг гэцгээж байв.

Ер нь жилийн дөрвөн улирлын турш ломбард үйлчлүүлэгчээр тасраад байдаггүй
ч энэ хаврын хувьд үйлчлүүлэх хүний тоо татруу байгаа гэнэ.

 “Агь” ломбардны эзэн “Зөвхөн
ломбард ч биш хаа сайгүй л эдийн засгийн хямралд өртчихөөд байгаа юм биш үү” гэж
ярилаа.

Ломбардаар үйлчлүүлэгчдийн тоо цөөрөхийн зэрэгцээ, барьцаанд үлдээсэн
эд зүйлээ орхих, буцааж авахгүй байх тохиолдол их гарч байгаа гэнэ. Хүүг нь сунгуулаад,
гэрээгээ шинэчлээд явбал уг нь эд зүйлээ алдах эрсдэл байдаггүй аж. Гэтэл иргэд
хүүгийнхээ мөнгийг төлж чадахааргүй хямарчихаад байгаад ломбард ажиллуулдаг хүмүүс
эмзэглэж байна. Ломбардууд тухайн эд зүйлийг хууль, дүрмийн дагуу үнэлж хүлээн авдаг
бөгөөд иргэдэд дарамт болох хэмжээний их хүү нэхэж, хэцүү байдалд түлхдэг­гүйгээ
сануулж тухайн эд зүйлийг барьцаалаад зах зээлийн ханшаар үнэлэгдэх үнийн дүнгийн
90-93 хувьтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгийг олгодог хэмээн тайлбарласан юм.

Сүүлийн үед LCD зурагт, богино долгионы зуух, гэрийн суурин компьютер,
модем зэрэг цахилгаан бараа барьцаалдаг газрууд ч гарч ирэх болсон гэсэн.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Засгаар тоглоод байвал ард түмэн л хохирно

УИХ-ын чуулганы хуралдаанаар 
УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй гэсэн  Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төслийг хугацааны
хувьд өөрчилсөн МАН-ын хувилбар дэмжигдчихлээ. 
Ардын намынхны хүслээр ирэх долдугаар сарын нэгнээс давхар дээлийг дан болгох
магадлал өндөр болов. Ардын нам гэлтгүй  Шинэчлэлийн
Засгийн газарт багтаж байгаа сайд, Шударга ёс эвслийн зарим гишүүн, Ардчилсан намын
зарим гишүүн ч дан дээлтэй байхыг дэмжиж, үүнийг нь ирэх долдугаар сарын нэгнээс
хэрэгжиж эхлэхээр олонхи нь буюу нэг хүний саналын илүүгээр кноп дарчихлаа. Ардчилсан
намаас Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт нар давхар дээлтэй байхын эсрэг
кноп даржээ. Ардчилсан намд үе үед л иймэрхүү баг алаач нар байсан. 1996-2000 оны
хооронд дөрвөн ч Засгийн газар огцруулсан гашуун туршлага нь сургамж болсонгүй.
Тэр үед Хөдөөгийн фракцынхан  гэдэг хэдэн
нөхдөөс эхлээд л Ардын намынхантай ашиг сонирхол нэгдээд намаараа ч, төр засгаараа
ч тоглосон.  Одоо тэдний ихэнх нь улс төрдөө
буюу намдаа хэн ч биш болсон. Харин өчигдрийн хувьд Ардчилсан намаас нөгөө талд
“ажилласан” нөхдийг ажиглаад байхад бүгд өөр намын угшилтай аж. Х.Баттулга гэхэд
Эх орон намаас, М.Зоригт Иргэний зориг,  
Ж.Батзандан Иргэний хөдөлгөөний намынх. Харин  Р.Бурмаа тойрогт биш жагсаалтаар УИХ-д орж ирсэн.
Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэгчээр тэд Ардчилсан намыг засаг барих үед ийнхүү хүнийрхүү
хандлаа. Хэний хүчинд өдий зэрэгтэй яваагаа бодох л асуудал.   Уг нь АН-ын бүлэг чуулганы хуралдааны өмнө  маш сайн хайрцаглаж жин тан болгоод нэгдсэн хуралдаанд
орсон юм билээ. Намын бүлгийн хуралдааны 
өмнө Шонхор фракцынхан хуралдсан байна лээ. Яах гэж тэгж фракцлан хуралдсан
нь нэгийг бодуулах биз. Үр дүнгээс харсан ч, 
авсан мэдээллээс дүгнэсэн ч  Шонхор,
МоАХ  хоёр  тохироо хийж. Ашиг сонирхол нэгдэж гэмээр. Тэд
бүлгийн хуралд орохдоо өөр намын хайрцагт багтчихсан байж. Хэдэн хүн дан дээлтэй
болгоход манай фракцаас кноп дарах уу, хэн байхав гээд л тохирчихно. Бүгдээр эсрэг
санал өгвөл бас муухай л даа. Тэгэхээр тоо бодчихсон л хэрэг. Нэг их хэцүү бодлого
биш. Ардын намынхан дээр хэдийг нэмбэл манайх ялагдах уу гээд л болоо.

    Одоогийн Засгийн газраас
давхар дээлтэй халууцаад байгаа нь ганц Х.Баттулга сайд л бололтой эсрэг санал өгсөн.
Нарийн дээрээ дээлэндээ халууцсандаа биш, ашиг сонирхлын зөрчлөөс нь болсон биз. 

Одоо байдал яах вэ. Ерөнхийлөгч санаачилсан хуулиа татаж авах, эсвэл
хориг тавих. Ерөнхийлөгчийн   санаачилсан
хууль нь хугацааны хувьд анх оруулж ирснээс нь өөрөөр болбол хуулийн төслөө татаж
авна гэж ярьсан байсан. Учир нь Ерөнхийлөгч тэмээг бурантаглаад ороод ирээ гэхэд
нь ямаа болгоод нөгөө тэмээ чинь гээд сууж байгаатай адил боллоо. Ингэтэл нь өөрчилсөн
хойно Ерөнхийлөгч “Энэ миний санаачилсан хууль биш байна” гээд буцааж болох юм.  Харин хориг тавихын хувьд гуравны нэг  нь хүлээж авсан тохиолдолд л бүтэлтэй болно гэсэн
үг. Тиймээс АН-ынхан үүнд найдаад амар амгалан байж ч болох юм. Анхааруулж хэлэхэд
айхтар эрт баярлаж хэрэггүй шүү. Байдал яаж ч эргээ билээ. Хэдийгээр эцсийн хэлэлцүүлэг
үлдсэн ч  байдал  өөрчлөгдөх үү. Өнөөдөр АН өөрийн намын зарим хүнийг  нь таньж авлаа. Бүлгийн хуралд огт эсэргүүцээгүй
хэрнээ чуулганы хуралдаанд ороод эсрэг кноп дарна гэдэг бол намаасаа урвалаа л гэсэн
үг. 

МАН-ынхны хүсээд  байгаагаар  Үндсэн чиглэлийн хэдэн яамны сайд нар л хэвээр
үлдэж бусад нь дан дээлтэй болох нь. Харин Ерөнхий сайдын хувьд давхар дээлтэй байж
болно. Угтаа Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гээд
заачихсан ч өнөөдөр тоогоор хязгаарлаад оруулж ирж байгаа нь асуудал юм.  Мэдээж АН 
байдал өөрөөр эргэвэл Үндсэн хуулийн Цэцэд хандана биз. Гэхдээ Н.Алтанхуяг
амгалан байх боломжгүй. Учир нь З.Энхболд, Х.Баттулга нар тохирч бүр цаашлаад МАН-тай
тохироо хийсэн бол  эхний алхам хугацааг наашлуулахыг
дэмжиж цаашлаад Засгийн газрыг огцруулах дараагийн акцаа хийнэ. Засгийн газрын дараагийн
хувилбарыг МАНАН болгох зорилго Ардын намынханд мэдээж байгаа. Энэ тохиолдолд ханцуй
доторх наймаа аль хэдийнээ явагдаад эхэлсэн байж болох.

Засгийн газрыг дан дээлтэй болгож нэлээдгүй сайд өөрчлөгдөх нь тодорхой
болох нь. Өчигдрийн санал хураалтын дүнгээс харахад  үндсэн чиглэлийн яам удирдаж байгаа сайд нар буюу
Гадаад харилцаа, Батлан хамгаалах, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас
бусад яамдыг толгойлж байгаа хүмүүс солигдоно. Засаг нэгэнт хөдөлж, эхэлбэл МАН
болон АН-ын зарим нөхөд тэр бүү хэл Шударга ёс эвслийн нөхөд яаж ч магад.  Зүгээр сууна л гэж байхгүй. МАН Засгийн газрыг
огцруулах тухай өргөн барина. Одоо хэдийгээр Ерөнхийлөгчийн алхмыг хүлээж суугаа
ч ирэх долоо хоногт ирнэ гэсэн Ерөнхийлөгчийг дахин нэлээд хоног хойшлуулан эмчлүүлэх
мэдээлэл  сонсогдов. Мөн Засаг огцрохгүй гишүүдэд
нь өөрчлөлт орлоо гэхэд Ардчилсан нам дотор фракцуудын дайн дахиад л өрнөнө.   Эдийн засаг хүндхэн байдалтай, дээр нь ид бүтээн
байгуулалтын үед ийм улс төр хийж байгаа нь Ардын нам болон Ардчилсан намын зарим
нэг хувь хүнд л ашигтай тусна.  Үлдэх хүнээр
ачаа бүү татуул гэдэг шиг  тэртэй тэргүй хуулиар
ажлаа өгөх болж байгаа учраас бүтээн байгуулалтын энэ цаг үед халаагаа өгөх сайд
нар сэтгэл гаргаж ажиллах уу. Ийм үед   засгаараа
тоглоод байвал хэн хожно хэдхэн хүнд  л хожил
ирнэ. Хэн хохирно, ард түмэн л хохирно.

Гэхдээ Ардын нам болон Ардчилсан нам,  Шударга ёс эвслийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн
 нөхдөд бол ард түмэн яах нь падгүй хэрэг
бололтой.

 Хууль гаргаж Засгийн газрыг
огцруулдаггүй.   Засгийн газрыг огцруулахыг
санал хураалтаар шийддэг. Ер нь аль ч зүйлд гарц гаргалгаа, гэрэлтэй тал байдаг.
Ерөнхий сайдынхаа үүрэг даалгаварт хэрүүл хийх биш, ёсолж гараад ажлаа шуурхай гүйцэтгэдэг,
тийм кабинет бүрдэх сайн тал байна. Учир нь УИХ-ын гишүүн гэж улстөржиж, барьцаалах
асуудал байхгүй болно.

Categories
редакцийн-нийтлэл

Засгаар тоглоод байвал ард түмэн л хохирно

УИХ-ын
чуулганы хуралдаанаар  УИХ-ын гишүүн сайдын
албыг давхар хашихгүй гэсэн  Ерөнхийлөгчийн
оруулж ирсэн хуулийн төслийг хугацааны хувьд өөрчилсөн МАН-ын хувилбар дэмжигдчихлээ.  Ардын намынхны хүслээр ирэх долдугаар сарын нэгнээс
давхар дээлийг дан болгох магадлал өндөр болов. Ардын нам гэлтгүй  Шинэчлэлийн Засгийн газарт багтаж байгаа сайд,
Шударга ёс эвслийн зарим гишүүн, Ардчилсан намын зарим гишүүн ч дан дээлтэй байхыг
дэмжиж, үүнийг нь ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэхээр олонхи нь буюу
нэг хүний саналын илүүгээр кноп дарчихлаа. Ардчилсан намаас Х.Баттулга, Ж.Батзандан,
Р.Бурмаа, М.Зоригт нар давхар дээлтэй байхын эсрэг кноп даржээ. Ардчилсан намд үе
үед л иймэрхүү баг алаач нар байсан. 1996-2000 оны хооронд дөрвөн ч Засгийн газар
огцруулсан гашуун туршлага нь сургамж болсонгүй. Тэр үед Хөдөөгийн фракцынхан  гэдэг хэдэн нөхдөөс эхлээд л Ардын намынхантай
ашиг сонирхол нэгдээд намаараа ч, төр засгаараа ч тоглосон.  Одоо тэдний ихэнх нь улс төрдөө буюу намдаа хэн
ч биш болсон. Харин өчигдрийн хувьд Ардчилсан намаас нөгөө талд “ажилласан” нөхдийг
ажиглаад байхад бүгд өөр намын угшилтай аж. Х.Баттулга гэхэд Эх орон намаас, М.Зоригт
Иргэний зориг,   Ж.Батзандан Иргэний хөдөлгөөний
намынх. Харин  Р.Бурмаа тойрогт биш жагсаалтаар
УИХ-д орж ирсэн. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэгчээр тэд Ардчилсан намыг засаг барих
үед ийнхүү хүнийрхүү хандлаа. Хэний хүчинд өдий зэрэгтэй яваагаа бодох л асуудал.   Уг нь АН-ын бүлэг чуулганы хуралдааны өмнө  маш сайн хайрцаглаж жин тан болгоод нэгдсэн хуралдаанд
орсон юм билээ. Намын бүлгийн хуралдааны 
өмнө Шонхор фракцынхан хуралдсан байна лээ. Яах гэж тэгж фракцлан хуралдсан
нь нэгийг бодуулах биз. Үр дүнгээс харсан ч, 
авсан мэдээллээс дүгнэсэн ч  Шонхор,
МоАХ  хоёр  тохироо хийж. Ашиг сонирхол нэгдэж гэмээр. Тэд
бүлгийн хуралд орохдоо өөр намын хайрцагт багтчихсан байж. Хэдэн хүн дан дээлтэй
болгоход манай фракцаас кноп дарах уу, хэн байхав гээд л тохирчихно. Бүгдээр эсрэг
санал өгвөл бас муухай л даа. Тэгэхээр тоо бодчихсон л хэрэг. Нэг их хэцүү бодлого
биш. Ардын намынхан дээр хэдийг нэмбэл манайх ялагдах уу гээд л болоо.

    Одоогийн Засгийн газраас давхар дээлтэй халууцаад
байгаа нь ганц Х.Баттулга сайд л бололтой эсрэг санал өгсөн. Нарийн дээрээ дээлэндээ
халууцсандаа биш, ашиг сонирхлын зөрчлөөс нь болсон биз. 

Одоо
байдал яах вэ. Ерөнхийлөгч санаачилсан хуулиа татаж авах, эсвэл хориг тавих. Ерөнхийлөгчийн   санаачилсан хууль нь хугацааны хувьд анх оруулж
ирснээс нь өөрөөр болбол хуулийн төслөө татаж авна гэж ярьсан байсан. Учир нь Ерөнхийлөгч
тэмээг бурантаглаад ороод ирээ гэхэд нь ямаа болгоод нөгөө тэмээ чинь гээд сууж
байгаатай адил боллоо. Ингэтэл нь өөрчилсөн хойно Ерөнхийлөгч “Энэ миний санаачилсан
хууль биш байна” гээд буцааж болох юм.  Харин
хориг тавихын хувьд гуравны нэг  нь хүлээж
авсан тохиолдолд л бүтэлтэй болно гэсэн үг. Тиймээс АН-ынхан үүнд найдаад амар амгалан
байж ч болох юм. Анхааруулж хэлэхэд айхтар эрт баярлаж хэрэггүй шүү. Байдал яаж
ч эргээ билээ. Хэдийгээр эцсийн хэлэлцүүлэг үлдсэн ч  байдал 
өөрчлөгдөх үү. Өнөөдөр АН өөрийн намын зарим хүнийг  нь таньж авлаа. Бүлгийн хуралд огт эсэргүүцээгүй
хэрнээ чуулганы хуралдаанд ороод эсрэг кноп дарна гэдэг бол намаасаа урвалаа л гэсэн
үг. 

МАН-ынхны
хүсээд  байгаагаар  Үндсэн чиглэлийн хэдэн яамны сайд нар л хэвээр
үлдэж бусад нь дан дээлтэй болох нь. Харин Ерөнхий сайдын хувьд давхар дээлтэй байж
болно. Угтаа Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гээд
заачихсан ч өнөөдөр тоогоор хязгаарлаад оруулж ирж байгаа нь асуудал юм.  Мэдээж АН 
байдал өөрөөр эргэвэл Үндсэн хуулийн Цэцэд хандана биз. Гэхдээ Н.Алтанхуяг
амгалан байх боломжгүй. Учир нь З.Энхболд, Х.Баттулга нар тохирч бүр цаашлаад МАН-тай
тохироо хийсэн бол  эхний алхам хугацааг наашлуулахыг
дэмжиж цаашлаад Засгийн газрыг огцруулах дараагийн акцаа хийнэ. Засгийн газрын дараагийн
хувилбарыг МАНАН болгох зорилго Ардын намынханд мэдээж байгаа. Энэ тохиолдолд ханцуй
доторх наймаа аль хэдийнээ явагдаад эхэлсэн байж болох.

Засгийн
газрыг дан дээлтэй болгож нэлээдгүй сайд өөрчлөгдөх нь тодорхой болох нь. Өчигдрийн
санал хураалтын дүнгээс харахад  үндсэн чиглэлийн
яам удирдаж байгаа сайд нар буюу Гадаад харилцаа, Батлан хамгаалах, Сангийн яам,
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас бусад яамдыг толгойлж байгаа хүмүүс солигдоно.
Засаг нэгэнт хөдөлж, эхэлбэл МАН болон АН-ын зарим нөхөд тэр бүү хэл Шударга ёс
эвслийн нөхөд яаж ч магад.  Зүгээр сууна л
гэж байхгүй. МАН Засгийн газрыг огцруулах тухай өргөн барина. Одоо хэдийгээр Ерөнхийлөгчийн
алхмыг хүлээж суугаа ч ирэх долоо хоногт ирнэ гэсэн Ерөнхийлөгчийг дахин нэлээд
хоног хойшлуулан эмчлүүлэх мэдээлэл  сонсогдов.
Мөн Засаг огцрохгүй гишүүдэд нь өөрчлөлт орлоо гэхэд Ардчилсан нам дотор фракцуудын
дайн дахиад л өрнөнө.   Эдийн засаг хүндхэн
байдалтай, дээр нь ид бүтээн байгуулалтын үед ийм улс төр хийж байгаа нь Ардын нам
болон Ардчилсан намын зарим нэг хувь хүнд л ашигтай тусна.  Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг  тэртэй тэргүй хуулиар ажлаа өгөх болж байгаа учраас
бүтээн байгуулалтын энэ цаг үед халаагаа өгөх сайд нар сэтгэл гаргаж ажиллах уу.
Ийм үед   засгаараа тоглоод байвал хэн хожно
хэдхэн хүнд  л хожил ирнэ. Хэн хохирно, ард
түмэн л хохирно.

Гэхдээ
Ардын нам болон Ардчилсан нам,  Шударга ёс
эвслийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн  нөхдөд
бол ард түмэн яах нь падгүй хэрэг бололтой.

 Хууль гаргаж Засгийн газрыг огцруулдаггүй.   Засгийн газрыг огцруулахыг санал хураалтаар шийддэг.
Ер нь аль ч зүйлд гарц гаргалгаа, гэрэлтэй тал байдаг. Ерөнхий сайдынхаа үүрэг даалгаварт
хэрүүл хийх биш, ёсолж гараад ажлаа шуурхай гүйцэтгэдэг, тийм кабинет бүрдэх сайн
тал байна. Учир нь УИХ-ын гишүүн гэж улстөржиж, барьцаалах асуудал байхгүй болно.

Categories
редакцийн-нийтлэл

Хөрөнгө оруулагчид томоохон төсөл хөтөлбөрүүдийг сонирхож байна

Америкийн хөрөнгө оруулагчид уржигдар орой Ерөнхий сайд Н.Алтанхуяг,  ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нартай эдийн засгийн
нөхцөл байдлын талаар яриа өрнүүлсэн юм. Америкийн худалдааны танхим буюу товчилсон
нэрээр “АмЧам-Монгол” ТББ-аас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд гадаадын хөрөнгө
оруулагчид оролцож санаа оноогоо Засгийн газарт хүргэсэн юм. Энэ арга хэмжээнд
General Electric, Peabody, Fluor, Gibson Dunn, Hogan Lovells, Магнай Трэйд,
Wagner Asia-CAT, Ayanchin Outfitters, Sansar HD, NTR Metals, Mongolian Star
Melchers, Deloitte, KPMG, Centerra Gold, Genie Oil, IFC, EBRD, US Embassy,
Sidley Austin, Oracle, Newcom, Monos, Petrovis, Microsoft, SouthGobi Sands, ING
Bank гэх мэт Америк, Монголын тэргүүлэх компанийн төлөөлөл бүхий 100 орчим эрхэм
ирсэн байв.

Хөрөнгө оруулагчид манай улсад үйл ажиллагаа явуулахад ямар
хүндрэл бэрхшээл тулгарч байгаагаа гүйцэтгэх засаглалын тэргүүнд дуулгана лээ. Мөн
тэд Засгийн газрын хэтийн бодлого шийдвэр, томоохон төслүүдийн талаар түлхүү сонирхож
байсан юм. “Оюу толгой” төслийн хоёр дахь ээлжийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчид
анхаарлаа хандуулж, ямар шийд гарахыг нь 
хүлээж буй нь уулзалтын уур амьсгалаас мэдрэгдэж байв. Тэд валютын ханшийн
талаар ч сонирхож байлаа.

 Валютын орлогыг нэмэгдүүлэхийн
тулд Засгийн газар Төв банктай хамтарч олон арга хэмжээ авч байгаа тухай Ерөнхий
сайд онцолсон.

Өнгөрсөн жил Чингэс бондын хөрөнгөөр бүтээн байгуулалтын нэлээд
ажил өрнүүлсэн. Харин энэ онд бондын санхүүжилтээр хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүд
гэхээр бодитой зүйл харагдахгүй байгааг хөрөнгө оруулагчид онцолж байв. Монголд
арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “MSM” компанийн төлөөлөл Ерөнхий
сайдаас энэ талаар лавласан.  Н.Алтанхуяг
сайд “Энэ жил Чингэс бондын хөрөнгийн нэг их наяд төгрөгийг үйлдвэржилтийг дэмжихэд
зарцуулна. Өнгөрсөн жилээс найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэллээ.
Чингэс бондын санхүүжилтийн үр дүнг харвал монголчуудын хэрэглээний бүтцэд өөрчлөлт
орсон. Эхнэр нөхөр хоёр тус тусдаа машинтай байсан бол нэгийг нь зараад орон сууцанд
орж байна. Ерөнхийдөө Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэхээр зарим салбарыг нэлээд
дэмжиж ажиллана” гэлээ.

 
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЭРХ ЗҮЙН ТААТАЙ
ОРЧИН БҮРДҮҮЛСЭН ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛҮҮД ТУЛГАРСААР БАЙНА ГЭВ

Эдийн засаг хүндэрсэн гол шалтгаан нь хөрөнгө оруулагчид манай
улсыг орхиж гарсан явдал. Одоо ажиллаж байгаа хөрөнгө оруулагчдаа олигтойхон тогтоочихож
чадахгүй байгаа тухай дотоодын бизнес эрхлэгчид шүүмжлэн  ярьж байсан юм. “Уг нь манайх гадаадын хөрөнгө
оруулагчдыг татахын тулд хэд хэдэн хууль баталж хэрэгжүүлж эхэлсэн. Хөрөнгө оруулагчдыг
шахаж хавчдаг байсан төрийн дарамтыг ийнхүү хуулиар зохицуулчихсан. Ингэснээр хөрөнгө
оруулалтыг татах найдлага тавьж буй. Гэвч хөрөнгө оруулагчид манай улс руу хошуурахгүй
байна. Төр засгаас хичнээн сайхан хууль баталчихаад, хэрэгжүүлэх шатандаа нэлээд
урьдны адил бахь байдгаараа байна” гэж  хөрөнгө
оруулагчид ярьж  байв. Тэд тогтвортой төрийн
бодлого хэрэгтэй байна гэж дуу нийлүүлсэн.

“Хэрэв хөрөнгө оруулагчдад ямар нэгэн дарамт шахалт ирж байгаа
бол бидэнд ханд. Эзэн биегүй ийм асуудал тавихаар жонхуураад алга болдог. Үйл ажиллагаа
явуулахад чинь яг хэн, яаж саад болж байгааг тодорхой хэлж бай” гэж Ерөнхий сайд
сануулж байлаа.

Монголд хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд дэд
бүтцийнхээ асуудалдаа анхаарахыг гадны бизнес эрхлэгчид зөвлөж байсан. Тэдний санал
санаачилгыг дэмжихэд бэлэн байгаагаа Засгийн тэргүүн хэлсэн үгэндээ тодотголоо.

Энэхүү арга хэмжээний дараа Америкийн худалдааны танхимын
Ерөнхийлөгч, Вүүдмонт Интэрнэшнл компанийн Гүйцэтгэх Захирал Жаксон Кокстой ярилцлаа.

 

-Хөрөнгө оруулагчид манай Засгийн газраас
юу хүлээж, юу хүсч байна вэ?

 -Хөрөнгө оруулагчдын
хувьд Оюу Толгой төслийн хоёрдугаар шат, Таван Толгой, шинэ төмөр зам, эрчим хүч,
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэрэг томоохон төслүүдийг бодит ажил хэрэг болгох
эрх тэгш, тогтвортой бодлого, зоримог шийдвэрүүдийг Засгийн газраас хүсч байна.
Оюу Толгой төслийн хувьд Монгол Улсын урт удаан хугацааны хөгжилд асар чухал үүрэгтэй.
Гэхдээ Оюу Толгой төслийн хоёрдугаар үе шат нэн даруй эхлэх шаардлагатай ч энэ нь
улс төрийн нөхцөл байдлаас хараат бус шийдэмгий бөгөөд тогтвортой байдлаар шийдэгдэх
ёстой.

-Танай байгууллага хөрөнгө оруулагчдыг
Монголд татах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ерөнхийдөө манайд хөрөнгө
оруулагчид ирэх хандлага ямархуу байна вэ?

 -Одоогоор ихэнх олон
улсын хөрөнгө оруулагчид Монголыг томоохон хөрөнгө оруулалт хийхэд дэндүү эрсдэлтэй
газар гэж үзэж байна. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулагчид Монголыг сонирхохгүй байна
гэсэн үг огтхон ч биш. Харин ч тэд маш их сонирхож байна. Гагцхүү тэдний итгэлийг
бүрэн гүйцэд олохын тулд Оюу Толгой төслийн хоёрдугаар шат, Ашигт малтмалын хуульд
оруулах нэмэлт өөрчлөлт, 106 лицензийн асуудал зэргийг нэн даруй нэг тийш болгох
шаардлагатай.

-Эдийн засагт тулгамдаад байгаа асуудлуудын
талаар хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байна. Энэ хүндрэлээс гарах гаргалгааг
юу гэж оношилж байх юм бэ?

-Түрүүн хэлсэнчлэн гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон
хэвээр л байна. Юун түрүүнд тулгараад буй томоохон асуудлуудаа шийдээд, төрийн бодлого
төдийгүй улс төрийн хувьд тогтвортой байдлыг бий болгох шаардлагатай. Үүний дараа
хөрөнгө оруулагчид Монголд амжилттай явж байгаа хөрөнгө оруулалтын жишээг харахыг
хүсэх болно. Өнөөдөр бидэнд гаднаас хөрөнгө оруулалт орж ирээд улс төрийн тогтвортой
нөхцөлд Монголын компаниуд, төслүүдтэй хамтран ашигтай ажилласан жишээнүүд юу юунаас
илүү хэрэгтэй байна. Харамсалтай нь өнөөдөр Монголд ийм амжилттай жишээнүүд тэр
бүр алга. Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулалтууд нэг бол дампуурсан аль
эсвэл зогсонги байдалд ороод байна.

-Өнгөрсөн жил Хөрөнгө оруулалтын тухай
хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчдад эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн гэж байгаа.
Гэвч хөрөнгө оруулагчдын цуваа манайхыг зорихгүй байгаа нь юутай холбоотой гэж үзэж
байна вэ?

 -Энд хоёр зүйлийг хэлье.
Нэгдүгээрт, шинээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах нь маш зөв явдал болсон.
Харамсалтай нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын төрийн бодлого тогтворгүй гэж үзэж
байгаа өнөөгийн нөхцөлд хөрөнгөө Монголын хилийн дээсийн гадна үлдээхийг илүүд үзэх
болно. Ийм учраас эрх тэгш, тогтвортой бодлого юу юунаас илүү чухал юм. Хоёрдугаарт,
асар олон асуудлууд шийдэгдэлгүй зөндөө удлаа. Дээр дурдсанчлан Оюу Толгой төслийн
хоёрдугаар шат,106 лиценз зэрэг асуудлуудыг зоригтойгоор шийдэж, Таван Толгойг олон
улсын түншүүдтэй хамтран хамгийн дэвшилтэт технологиор ашиглаж, урт нэртэй хууль,
Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг тойрсон маргааныг нэн
даруй нэг тийш болгох шаардлагатай байна.

-Ер нь гадны хөрөнгө оруулагчид манайд
аль аль салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг вэ?

-Хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой, бага эрсдэлтэй, ашигтай
ажиллах боломжтой бүх салбарыг сонирхож байгаа.

-Хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэл
бэрхшээлүүд юу байна вэ?

-Хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар одоогоор тулгараад байгаа
хамгийн том бэрхшээл нь улс төр, бодлогын орчин тогтворгүй байгаа явдал.

-Америкийн болоод АНУ-Монголын хамтарсан
хөрөнгө оруулагчид Засгийн газрын тэргүүнтэй нээлттэй ярилцсан энэхүү арга хэмжээг
та хэрхэн дүгнэж байна вэ?

 -Миний хувьд Ерөнхий
сайд бидэнтэй нээлттэй, илэн далангүй ярилцсанд туйлын их баяртай байна. Харин оролцогчдын
хувьд ирэх саруудад Ерөнхий сайд ямархуу зорилттой ажиллахыг өөрөөс нь сонсох ховор
боломж олдсонд таатай байгаа. Нөгөө талаасаа Ерөнхий сайдын хувьд хувийн хэвшлийн
санаа бодлыг өөрсдөөс нь мэдэж авах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь хөрөнгө оруулагчдад
эерэг сэтгэгдэл төрүүллээ. Бид хувьд бүгд Монголыг амжилттай байгаасай гэж хүсч
байгаа; тэр ч утгаараа лхагва гаригийн уулзалт тодорхой хувь нэмэр оруулсан байгаасай
гэж найдаж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Оюунгэрэл: Сөрөг хүчин эдийн засгаа сайжруул гэчихээд бүр дордуулах хуулийн төсөл оруулж ирдэг

УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд
Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн
газрын гишүүн байхыг хориглох асуудлыг хэлэлцэнэ. Мэдээж та энэ хуулийг 2016 оноос
хэрэгжүүлнэ гэсэн саналтай байгаа юу?

-Ерөнхийлөгчийн оруулсан хуулийн төслийн санаа
нь төрийг тогтвортой байлгах тухай гэж ойлгож байгаа. Учир нь төр тогтвортой үйл
ажиллагаа явуулж чадахгүй бол ард түмэн хохирдог, хөрөнгө оруулалт буурдаг, бизнесийн
орчин хумигддаг гэдгийг өмнөх улс төрийн амьдрал бодитоор харуулсан. Тиймээс ийм
зовлонг мэддэг улстөрчид дараагийн сонгуульд ингэж нэр дэвшигчдийг зохион байгуулж
гишүүн нь ийм, сайд нь тийм байх ёстой гэсэн томъёоллыг гаргана. Одоо бол улстөржихгүйгээр
энэ гаргалгааг хийх ёстой хэмээн Ерөнхийлөгч уг хуулийн төслийг өргөн барьсан. Гэтэл
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн гол санаа улс төрийн явцад гуйвж эхэлсэн.
Тэгэхээр нэг талдаа хууль санаачлагчийн хуулийн төслийн гол санааг урвуулсан тайлбар
хийх шалтаг болж байна. Нөгөө талаас төрийг урьдчилан төлөвлөж болохуйц байдлаар
улс төрийн амьдралаа зохицуулъя гэсэн санаа. Өнөөдөр ардчилал эрийн цээнд хүрлээ.
Гэхдээ ардчиллын насанд хүрсэн сэтгэлгээ төлөвшилгүй шилжилтийн насандаа байсаар
байгаа юм. Ардчилал, бизнесийн орчин гээд бүхий л зүйлийг ойлгох хэмжээнд 25 жил
өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Улс маш олон амжилтад хүрсэн. Тиймээс ардчилал
25 нас хүрч эрийн цээнд хүрсэн тул улс төрийн шийдвэрүүдийг гаргах цаг нь болсон.
Энэ өндөрлөгөөс эргээд харахад урьдчилан төлөвлөх боломжгүй улс төрийн шийдлүүд
үргэлж тогтворгүй байдлыг авч ирсэн. Тэр байдал нь эргээд эдийн засагтаа хүндээр
нөлөөлж, ард түмний нуруунд ачаа болдгийг бид харлаа. Тиймээс Ардын намын бизнесийн
орчинг сайжруулж, эдийн засгаа авар гэж байгаа шаардлагыг би маш зөв гэж бодож байгаа.
Энэ шаардлага нь төрөө тогтвортой байлга гэдэгтэй агаар нэгэн юм. Гэтэл төр тогтворгүй
байвал бүх тогтолцоо дагаад хямардаг гэдгийг мэдсээр байж эсрэг, тэсрэг байр суурь
илэрхийлж байна. Засгийн газар хоёр жилийнхээ хугацааг үдэж замынхаа яг дунд нь
ирчихсэн энэ үед үүнийг буруу гэж үзэж байгаа юм. Оюунгэрэлээс мундаг хүн яаманд
ирсэн ч салбарын талаарх мэдээллийг бүрдүүлсээр байтал нэг жилийн хугацаа алдана.
Тиймээс салбарын ажил нэг жилээр дахин хойшилно гэсэн үг.

-Засгийн газрыг тогтвортой
ажиллуулж байж үр дүнг нь харна биз дээ?

-Хэд хэдэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулаад
сурчихвал цаашид бизнесийн орчин эрийн цээнд хүрч ард түмний хүсэн хүлээдэг тогтвортой
байдал бий болно. Тогтвортой байдлыг тогтворгүй Засгийн газар бий болгож чадахгүй.
Муу Засгийн газарт хариуцлага тооцох хамгийн сонгодог арга нь сонгууль. Ардчилсан
нийгмийн энэ үед ард түмэндээ шүүн тунгаах эрхийг нь үлдээгээд сөрөг хүчин хөрөнгө
оруулалтын орчинг хэрхэн сайжруулах вэ. Цаашид юу хий ёстой вэ гэдгийг илүүтэйгээр
зарчмын шинжтэй саналуудыг гарган дэмжих зүйлээ дэмжин, шүүмжлэх зүйлээ шүүмжлээд
явбал төр илүү үр дүнтэй ажиллана. Ардчилсан нам сөрөг хүчин байхдаа дөрвөн арвын
бодлогыг хэрэгжүүлсэн. Тухайн үеийн эрх баригчдад энэ тухайгаа сайн ойлгуулаад хуулийн
төслөө дэмжүүлээд явж байсан. Эдийн засгийг өсгөх хэмжээний саналыг сөрөг хүчин
тавиасай гэж боддог. Одоогоор сөрөг хүчин эдийн засгаа сайжруул хэмээн амаараа хэлж
байгаа ч эдийн засгийг муутгах хуулийн төсөл оруулж ирж байна. Цалин, тэтгэвэр гээд
бүх зүйлийг нэм эсвэл Засгийн газрыг огцруул гэж байгаа нь өнөөдрийн тэдний шаардлага
аль аль нь ард иргэдэд хохиролтой хувилбар юм. Хамгийн олон жил төр барьж үзсэн
Ардын нам төр мөнгөөр дутахаараа яадаг вэ, эдийн засаг хямрахаар төр ямар байдалд
ордог, төрийн данс улайхаар ямар нөхцөлд хүрдэг вэ гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа.
Туршлагатай нам арай бүтээлч, ард түмэнд хэрэгтэй саналыг тавибал сайн байна даа.

-Засгийн газрын гишүүдийг
санал хураалтад оруулахгүй байх нь зөв үү, буруу юу?

-Ямар хуулинд юу гэж заасан бэ гэдгээ хамгийн
түрүүнд бодох ёстой. Ашиг сонирхлыг зохицуулж байгаа хууль нь хувийн ашиг сонирхлыг
төрийн ашиг сонирхлоос тусгаарлах тухай хууль байгаа юм. Хэрэв би хувийн компанитай
бол хувийн компанитайгаа холбоотой шийдвэрийг гаргаж болохгүй гэсэн үг. Үүний сонгодог
хувилбар нь Дээд боловсролын тухай хуулийг хэлэлцэх үед гарсан. Хувийн их сургуультай
хүн уг хуулийг батлахад оролцохоор өөрт хэрэгтэй зүйлд оролцчих гээд байсан тул
Д.Оюунхорол гишүүн санал хураалтад ороогүй. Гэтэл өнөөдөр намайг яамаа хувьчлаад
авчихсан юм шиг шаардлага тавиад байгаа юм. Надад хувийн яам, ямар ч соёлын байгууллага,
спортын байгууллага, аялал жуулчлалын бааз ч байхгүй. Тиймээс надад хувийн ашиг
сонирхол зөрчилдөнө гэсэн ойлголт байхгүй. Би ард түмний төлөө ажил хийж байгаа
үедээ тэдний төлөөх бүх шийдвэрт оролцоно. Тийм болохоор санал өгөх эрхээсээ татгалзах
ёсгүй. Оюунгэрэлээ чи ийм компанийн захирал тул битгий саналаа өг гэсэн бол өөр
хэрэг. Яамыг хувийн компани болгож ярьж байгаа нь нийтийн ашиг сонирхлыг хувийн
ашиг сонирхолтой хутгаж байна. Түүнээс биш нэг сайд саналаа өгөх үү, татгалзах уу
гэдэг нь тухайн үеийн тооны асуудал болоод өнгөрнө. Харин цаана нь эвдэгдэж буй
ноцтой ойлголтыг эвдэхгүйн тулд би хэлж байгаад кнопоо дарна.

-Дан дээлтэй байх ёстой хүмүүс
давхар дээл нөмөрчихөөд түүндээ түүртэж байна гэх юм. Таны хувьд тийм зүйл мэдрэгдэх
юм уу?

-20 гаруй жил давхар дээлтэй явсан олон сайдуудыг
би мэднэ. Ялангуяа Ардын намд хамгийн олон давхар дээлтэй явсан сайдууд бий. Тэдгээр
сайдуудыг би яаж ажлаа амжуулж байсан юм бэ гэж гайхаж байна. 10 гаруй жилийн өмнө
гар утас байхгүй, интернэт байхгүй байсан. Мэйлээр үүрэг даалгавар өгч чадахгүй,
онлайнаар хийсэн ажлыг нь шалгаж чадахгүй гар утас, интернэтгүй тэр үед давхар дээл
хэцүү байсан байж магадгүй. Өнөөгийн Монголын энэ нөхцөлд хэдэн ч ажлыг амжуулж
болохоор технологийн шийдлүүд гараад ирчихсэн. Теле хурал хийж, интернэтээр зөвлөгөө
өгч болж байна. Хаана ч хэдэн ажил хийж болох энэ технологийн тусламжтайгаар ажлыг
хийх боломж байгаа. Технологи хөгжөөгүй тэр үед даараад давхар дээлэндээ түүртэж
байсныг үгүйсгэхгүй.

-Зарим гишүүд хууль тэртэй
тэргүй 2016 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжинэ. Тийм болохоор одоо заавал хэлэлцэж
хэрүүл ам хийх шаардлага алга. Тиймээс Ерөнхийлөгчийг хуулиа эргүүлэн татах боломжтой
гэж байна?

-Ерөнхийлөгч уг хуулийг өргөн барьж байхдаа
хэлж байсан байр суурийг сонсож байсан. Тэр үед харин ч сонгууль дөхөөд ирэхээр
бид аливаа нэг тогтолцооны шийдвэр гаргах гэхээр бүтдэггүй. Тухайн жилийн сонгуулийн
пиараа албан бусаар эхэлчихсэн байдаг тул бие биетэйгээ шөргөөцөлдөөд зөвшилцлийн
шийдвэр гаргаж чаддаггүй. Тиймээс аль болох сонгууль хол байгаа үед уг асуудлаа
шийдвэрлэе гэж санал гаргасан гэж ойлгосон. Ерөнхийлөгч улс төрийн зовлонг маш сайн
мэддэг хүний хувьд цаг хугацаагаа ингэж товлож оруулж ирсэн байх. 2016 оны асуудлыг
өнөөдөр хэлэлцэхийг огтхон ч буруу гэж бодохгүй байна. 2016 оны асуудлыг энэ жил
хэлэлцэх гэхээр тэр нь өөрөө улс төр болоод байгаа юм болов уу.

-Засгийн газарт Ардын нам
муу дүн тавьж байна. Шинэчлэл мэдрэгдэхгүй байгаа юм болов уу?

-Нэг хүн, нэг өдөр ирээд бүх зүйлийг сайхан
болгох боломжгүй. Ганц цэцэн хүний үгний үзүүрээр аливаа асуудал шийдэгддэг цаг
өнгөрсөн. Ардчилсан нийгэмд хүмүүс эрхээ мэдэх тусам бүх зүйл нарийн болох шаардлагатай.
Өмчийн эрх, компанийн эрх гэх мэт олон эрхтэй болж эрхийн тогтолцоо томорсон байгаа
тул аливаа эдийн засагт хамааралтай шийдвэрийг гаргахын тулд хамааралтай талуудтай
зөвшилцөх цаг хугацаа ихээхэн шаардагдах болсон. Үүнийг зарим хүмүүс ардчилсан нийгэмд
асуудал шийдэх нь удаан. Хамаатай талуудыг сонссоор байгаад хамаг цаг хугацааг барж
байна. Харин захиргаадалтын нийгэмд амар байж. Сайд нэг үг хэлээд, дарга нэг үг
хэлээд бүх зүйл шийдэгддэг байсан гэдэг. Энэ нь нэг талдаа удаан тогтолцоо боловч
талууд зөвшилцөн шийдлийг нь олчих юм бол тэр шийдэл нь тогтвортой ач холбогдлоо
алдахгүй байх магадлал өндөр. Яахав одоо нэг сайд ажлаа өглөө гэхэд сайхан амраад
дараагийн сайд нь эрч хүч дүүрэн эхэллээ гэхэд тэдний дунд асуудлаа ойлгуулах гэж
жил саруудыг үдсэн хүмүүс бүхнийг шинээр эхэлнэ гэдэг нь цаг хугацаа, мөнгө төгрөг
үрсэн хэрэг болно. Хүн харахад ганцхан хүн сольж байгаа юм шиг хэрнээ цаана нь асар
үнэт зүйлсээ үнэ цэнээ алдаж байдгийг мартаж болохгүй. Засгийн газрыг замын дундаас
буцаахад хамгийн дургүй хүмүүс нь эдийн засгийнхан, хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчид
тэдний үр шимийг хүртэгч орон нутгийн иргэд байдаг. Эд ажлаа муу хийвэл бид дараагийн
сонгуульд ялалт байгуулна гэсэн бодолтой байгаа хүмүүст л энэ нь хэрэг болох юм.
Манай төрд 40, 100 жилийн ой санамж цөөхөн хүнээр дамжаад байдаг л байх. Тиймээс
ядаж дөрвөн жилийн ой санамжтайгаар эдийн засгаа авч явах хэрэгтэй.

-Эдийн засгийг өсгөх ач холбогдлоороо
Оюу толгойн гэрээ, уул уурхайн хөрөнгө оруулалтууд шаардлагатай байна. Цаашид эдийн
засагт ногоон гэрэл асах уу?

-Эдийн засаг хүндрэх үед бүсээ чангалж, бүтээн
босголцъё гэж шуудхан орох нэг арми байгаа нь аялал жуулчлал юм. Аялал жуулчлалынхнаа
нэгтгэж томоохон кампанит ажил өрнүүлэхийг зорьж байна. Бид удахгүй Ерөнхий сайдтай
уулзаж энэ тухай ярилцана. Аялал жуулчлалын салбараас нэлээд хэмжээний хөрөнгө босно
гэж бодож байна. Түүнийгээ биет бус хэлбэрээр баялаг болгож гадны зочид, жуулчдыг
татах юм. Хэдийгээр манай салбар мөнгө үрдэг салбар гэж хүмүүст харагддаг ч маш
их мөнгө олдог салбар болох бүрэн боломж байна. Тиймээс спорт дээр гэхэд морин тойруулга
дахь морин уралдааны хуулийн төслийг санаачилж байгаа. Бооцоот морин уралдааныг
хэрхэн зөв зохион байгуулах вэ гэх мэтээр манай хуулийнхан ажиллаж байгаа юм. Энэ
нь эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй яваа. Мөн зах зээлд уран бүтээлчийг
төлөөлөх агентийн хуулийн төслийг санаачилсан. Гадаад орнуудад агентийн хууль нь
киноны бизнесийг цэцэглүүлэх гол үндэс болж байлаа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Д.Дэмбэрэл: Сонирхлын зөрчил бол ёс зүйн асуудал. Үүнийг хуулиар хатуу тайлбарлаж болдоггүй юм

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, давхар дээлтэй
гишүүдийг дан дээлтэй болгох асуудал яригдаж байна. Таны байр суурь ямар байгаа
вэ?

-УИХ-ын гишүүн засгийн газрын
сайд байгаа явдал нь өнөөгийн нийгэмд нэлээд яриа үүсгээд байна. энэ бол шинэ
зүйл биш л дээ. 1992 оноос УИХ -ын
гишүүд сайдын албыг давхар хашиж ирсэн 20-иод жилийн түүх бий. гэтэл яагаад
одоо энэ асуудлыг хөндөөд байна гэвэл мэдээж Ерөнхийлөгчийн зүгээс хууль
санаачлан оруулж ирсэн. Ерөнхий сайдаас бусад нь уИХ-ын гишүүн байхаа больё
гэсэн хуулийн төсөл оруулаад ирлээ. Үүнийг УИХ хэлэлцэж байна. тэгтэл “яагаад одоо болиулъя гээд байгаа юм.
Өмнө нь та нар давхар дээлтэй явж болоод байсан биз дээ” гэх мэтийн ярианууд
гараад байна.

Мэдээж урьд өмнө байсан зүйлийг өөрчлөх цаг хугацааны шаардлага
бий болсон байна. нөгөө талаар давхар алба хаших нь тийм сайн зүйл биш гэдгийг
өнгөрсөн туршлагууд харуулсан. энэ туршлагадаа түшиглэж, зарим зүйлээ өөрчлөх
нь хэвийн үзэгдэл биз дээ. тийм учраас хуулийн төсөл өргөн барьсан нь байх
асуудал. Үүнийг яаж шийдэх вэ гэдэг дээр маргаад байх хэрэг алга. Манай УИХ 76 гишүүнтэй. Дэлхий нийтийн улс орнуудын парламентын
гишүүдийн тоотой харьцуулбал харьцангуй бага. Ийм цөөн гишүүдээсээ засгийн
газрын сайд болгоод байхаар УИХ -ын
хяналт сулраад байна. Хуучин бол засгийн газрын гишүүд “Миний сайдын эрх үүрэг
өөр. УИХ -ын гишүүний хувьд зарчмын
байр суурь өөр шүү дээ” гэдгээ тунгааж ажилладаг байсан юм. засгийн газрын
гишүүн харьяалах байнгын хорооддоо суудаггүй байлаа. Тэгвэл одоо сайдууд
байнгын хороонд суугаад сайдын хувиар бүх зүйлээ тайлбарлаад байгаа нь зохисгүй
байдлыг бий болгоод байна.

-Таны удирдаж явсан өмнөх парламентад “давхар дээлтэй” гишүүд
байсан. Тэр үед яадаг байсан юм бэ. Үүнийг өөрчлөх асуудлыг тухайн үед оруулж
ирээд засах боломж байгаагүй юм уу. Энэ талаар санал санаачилга гарч байв уу,
ер нь…

-Өмнөх парламентад ийм дутагдлууд байсан л даа. Би хэлээд байдаг
байсан юм. гэхдээ сайдын албыг давхар хашиж байсан гишүүн тийм олон байгаагүй.
засгийн газрын гишүүдийн дээд тал нь 50-60 хувь нь УИХ-ын гишүүн байлаа. Тэгтэл одоо энэ харьцаа 70-80 хувь
болчихлоо шүү дээ. Засгийн газрын гишүүдийнхээ тоог 19 болгоод 17 нь УИХ-ын гишүүн байна.
аливаа зүйл хэм хэмжээнээсээ хэтрээд ирэхээр сөрөг нөлөө ихтэй болдог. Үүний жишгээр
засгийн газар УИХ-д давамгайлдаг байдал бий
болчихлоо. Ийм хандлага өмнөх парламентын үед байгаагүй юм шүү. Цөөнхийн тавьж
байгаа саналыг олонх тухай тухайн үед нь авч үздэг байсан. Өмнөх парламентын
дөрвөн жил яагаад ингэж ажиллаад болоод байсан юм бэ. Хамтарсан Засгийн газар
байсан учраас тэр ч юм уу. гэхдээ дараа нь ан-ыг засгийн газраас гарсны дараа ч
ажил яваад болоод байсан шүү дээ.

-Тэгэхээр одоо Ардын нам Засгийн газарт хамтарвал хүндрэлүүдийг
давж магадгүй гэсэн санаа цухалзаад байх шиг. Нийгэм ч ингэж хардаад
эхэлчихсэн…

-Манайд тийм санаа байхгүй ээ. Шаардлага ч алга. тэртэй тэргүй
энэ газрын бүрэн эрхийн хугацаа талдаа орчихлоо. ард түмэнд ан-д дүн тавих
эрхийг нь олгох хэрэгтэй. гэхдээ парламентад засгийн газрын гишүүдийн тоо олон
болчихсон нь нийгэмд эсэргүүцэл бий болгоод байна. энэ бүхнийг харгалзаад
Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл дээр саналаа хураалгачихмаар байгаа юм. УИХ-ын гишүүд өөрийнхөө бодож байгаагаар саналаа өгөөд явбал
зүгээр байна. Ерөнхийлөгч асуудал оруулж ирэхдээ 2016 оноос хэрэгжүүлнэ гээд
тусгачихсан юм билээ. Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байхаа боль гэсэн мөртөө “за за яахав ойрын хоёр,
гурван жилдээ энэ хэвээрээ бай” гээд байгаа нь логик зөрчилтэй болчихоод байгаа
юм. Нэгэнт хоёр, гурван жилийн дараа хэрэгжиж эхлэх юм бол одоо батлах хэрэг юу
байна гэж бодогдохоор…

-Гишүүдийг “дан дээлтэй” байлгая, энэ нь ирэх долдугаар сараас
хэрэгжинэ гээд баталчихлаа гэж бодъё. Тэгвэл 2012 оны сонгуулийн үр дүнгээр бий
болсон Засгийн газрын гишүүдэд энэ хууль эргэж үйлчлэх ёсгүй гэдэг гаргалгаа ч
явж байх шиг байна. Аливаа хууль эргэж үйлчилдэггүй гэдэг зарчмаар шүү дээ…

-Ийм агуулгатай гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл 2012 онд ард
түмний сонголтыг үгүйсгэж, засаглалын эрхийг өөр намд шилжүүлэхийн тулд энэ
хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш. энэ хуулийг баталлаа гэхэд ан-ын засаглал
өөрчлөгдөхгүй. Үнэхээр засгийн газар солигдлоо гэхэд ан л шинээр танхимаа
бүрдүүлж таарна. Харин энэ хуулийн төслийг яагаад оруулж ирсэн юм гэхээр,
засгийн газрыг хяналттай ажиллуулъя гэдэг л зорилготой. аливаа засгийн газар
хяналтаа алдаад ирэхээр эцсийн эцэст өөрийгөө няддаг л юм шүү дээ. Хууль
эрхэмлэх асуудал нь доройтож, төрийн дээд байгууллагын шийдвэрийг үл ойшоосон
байдалтай болоод, эрэг шураг нь сулраад ирэхийн цагт хэнд хортой вэ. засгийн
газарт өөрт нь хортой. төрд халгаатай, ард түмэнд ашиггүй. энэ үүднээс асуудалд
хандаж байгаа болохоос биш одоо байгаа хэдэн нөхрийг солиод өгвөл болмоор байна
гэдэг утгаар яриагүй. зарчмын асуудал ярьж байгаа болохоос засгийн газрыг
хорлож, ард түмний ан-д өгсөн эрхийг өөрчлөх гээд байгаа юм биш. Энэ бол
хийсвэр тайлбар юм.

-Засгийн газар огцрох юм уу, солигдвол төр хямарч, улс орон
эзэнгүйрнэ. Эцэст нь ард түмэн хохироод үлдэнэ. Тиймээс энэ Засгийн газрыг
хөдөлгөж, үймүүлэлгүйгээр ажлыг нь хийлгэе гэсэн байх. Давхар дээлийг нь
тайлуулах хуулийг 2016 оноос хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн санаа ийм л учиртай
болов уу?

-төрийг хэн хямруулдаг юм. засгийн газрын үйл ажиллагаа шүү дээ.
Өнөөгийн засгийн газрын тухайд багагүй шүүмжлэл өртөж байна. Ялангуяа эдийн
засгийн асуудал доройтож байна. өсөв санхүүгийн орлогын хомсдол бий болчихлоо.
Хамаагүй их өр тавьсан нь ирээдүйд хямрал нүүрлэх үндсийг тавиад байна. гэх
мэтийн хяналтгүй зүйлүүд байгаа юм. тэгэхээр газрыг солихоор төр тогтворгүйтдэг
гэж үзэж байгаа бол нөгөө талд нь засгийн газар хяналтгүй, дутагдалтай ажиллаад
байвал төр хямарч, унана шүү дээ. тиймээс энэ ойлголтуудыг зөрчилдүүлж
болохгүй.

-Та парламентын арвин туршлагатай хүний хувьд энэ төрд юу нь
сайн, юу нь муу болохыг ялгаж салгадаг байх. Мэдээж өнгөрсөн он жилүүдэд
ялангуяа 1996-2000 онд Засгийн газар олон удаа огцорсны ашиг тус гэхээсээ хор
хөнөөл нь илүү байсныг хүлээн зөвшөөрөх үү. Гэвч энэ гашуун түүх одоо давтагдах
гээд байна гэж болгоомжлохгүй байна уу?

-засгийн газрыг хэтэрхий олон дахин солиод байвал мэдээж
хохиролтой. гэхдээ газар нийтийн шүүмжлэлд ороод байгаа бол солигдохгүй байх нь
илүү хортой гэдгийг би дээр хэлсэн. гадаадын хөрөнгө оруулагчид Монголд яагаад
эргэлзээд байгаа юм. Хөрөнгө оруулагчид юунд үндэслэж хөрөнгө оруулдаг юм.
тухайн улс орны улс төрийн тогтвортой байдлыг хардаг. Хуулиа хэр дээдэлж
тогтвортой байлгадаг вэ гэдгийг нь хардаг. Хууль, төр нь тогтворгүй бол “энэ
улс бидний оруулсан хөрөнгийг яаж ч дампууруулж мэднэ” гэдэг байдлаар
болгоомжлох нь ойлгомжтой. нэг жишээ хэлье. Бид сая хуулиа өөрчилж, алтны
татварыг буурууллаа. тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэх юм гэнэ.
Үгүй шүү дээ. Ийм хурдан хуулиа өөрчилж байгаа бидэнд хэн итгэх юм бэ.
“Монголчууд өнөөдөр татвараа 2.5 болгож буурууллаа. Цаадуул чинь хоёр жилийн
дараа хэд ч болгож өөрчлөх юм билээ. Тэгэхээр харзнаж байя. Монголчуудад хуулиа
өөрчлөх нь гар хурууных нь үзүүрээр хийгддэг ажил” гэнэ биз дээ. Хөрөнгө
оруулалт гэдэг бол итгэлцэл дээр л тогтдог юм.

-Заавал Засгийн газарт халаа, сэлгээ хийхгүйгээр үүсээд байгаа
хүндрэлүүдийг давж болохгүй гэж үү. Засгийн газрын үйл ажиллагааны алдааг засах
талаас нь сөрөг хүчний зүгээс хамтарч ажиллах боломжгүй юм уу?

-Болно л доо. одоогоор сөрөг хүчний зүгээс тавьсан шаардлагыг
эрх баригчид хүлээж авахгүй гүрийгээд байгаа юм.

Төсөв батлахад бид хэлсэн. Тэгэхэд л “Бид
шинэчлэл хийх гэж байна” гээд байсан. Ерөнхий сайд хүртэл “Би өөрөө мөнгө
зармаар байна” гээд 50 тэрбум төгрөг авсан шүү дээ. “Ам.долларын ханшаа 1384
төгрөгөөр бодох чинь арай дэндүү байна, боль л доо” гээд хэлээд байхад л хүлээж
аваагүй. Гэх мэтээр бидний хэлснийг тоогоогүй шүү дээ. Энэ бол ажлын арга
барилтай холбоотой. Магадгүй түрүүчийн Засгийн газар арга барил илүү сайтай
учраас одоогийнх шиг хэл ам гардаггүй байсан биз. Одоо хэл ам яагаад гараад
байна гэвэл олонхи, цөөнхийн харилцаанаас шалтгаалж байна. Цөөнхийнхөө үгийг
сонсохгүй гүрийгээд байгаад сөрөг хүчин дургүйцэж буй нь үнэн. Удаа дараа тавьж
байгаа шаардлагыг олонхи хүч түрсэн байдлаар шийдэж, хүлээж авахгүй байна. Зүй
нь асуудлыг олон талаас нь ярилцаж зөвшилцөх л учиртай. Ингэж парламентад
ардчилсан зарчим ноёлоод эхлэх юм бол болно. Тэгэхгүй энэ чигээрээ байвал яаж
зөвшилцөх вэ.

-Гэхдээ Ардын намынхан
зөвшилцье гэхээсээ илүү огцруулъя гэж түрүүлж дуугараад байх шиг?

-УИХ-ын түвшинд зөвшилцөөн хийе гэвэл
болно. Парламентын амин сүнс нь зөвшилцөөн шүү дээ. Харамсалтай нь ийм ардчилал
одоогийн парламентад алга. Хамгийн наад захын жишээ гэвэл УИХ-ын цөөнхийн
бүлгийн гишүүд байнгын хорооддоо эрх тэгш оролцож чадахгүй байна. Тэгтэл сайд
нар нь зэрэг зэрэг хэд хэдэн байнгын хороонд сууж байна. Ийм байдлаар “Та
нартай, та наргүй болно” гээд зүтгээд байхаар чинь ямар юмныхаа зөвшилцөл байх
вэ. Ер нь “Хэдүүлээ зөвшилцье” гээд л цөөнх нь олонхио гуйгаад байдаг асуудал
байхгүй. Уг нь бол одоо яригдаж байгаа хуулийн төсөл дээр зөвшилцөх л учиртай.
Гэвч тэгж байгаа юм алга. Тиймээс сөрөг хүчин шүүмжлэлээ тавиад ард түмэнд
хэлдэг үгээ хэлэхээс өөр яах билээ.

Ерөнхий чиг шугамаа яривал олонхи нь
цөөнхөө дагуулж явдаг юм шүү. Ийм асуудлаар маргаан үүсээд байна, тэгвэл
бүгдээрээ зөвшилцье гэдэг асуудлыг олонхи тавьж болно. Энэ нь олонхийн цөөнхөө
авч явах удирдлагын урлаг. Харамсалтай нь үүнийгээ хийж чадахгүй байхад яаж
бидний буруу гэж хэлэх юм бэ. Аливаа байгууллагын дарга “Чи зөвшилцье гэж
надаас гуй” гэдэггүй биз дээ. Ажилчдынхаа тавьж байгаа шаардлагыг сонсоод
“Яалаа гэнэ ээ. За тэгвэл ярилцъя” гэдэг биш бил үү. Ингэж чадахгүй бол төрийг
удирдаж авч явах чадвар, соёлоороо дэндүү доошоо орж байгаа хэрэг болно.

-Олонхи соёлтой загнаад
цөөнхтэй зөвшилцөх санал гаргачихвал заавал Засгийн газрыг огцруулна гэж
зүтгэхгүй гэж үү?

-Огцруулах асуудал хууль зөрчсөн тодорхой
асуудлууд дээр яригддаг зүйл. Засгийн газрыг огцруулах гэлээ гээд манайхныг
буруутгаад байх шиг байна. Энэ бол зүгээр л хариуцлагыг нь өндөржүүлэх гэсэн
дохио санамж, шаардлага шүү дээ. Үүнийг эрх баригчид буруугаар ойлгоод “биднийг
түлхэж унагаах нь” гээд байх шиг байна. Тэртэй тэргүй Засгийн газрыг огцруулах
уу, үгүй юу гэдгийг олонхи өөрөө кнопоор шийдчих асуудал. Тийм учраас юунаас нь
айгаад байгаа юм. Сөрөг хүчний шаардлагыг аваад “Бид ажлаа сайжруулах хэрэгтэй
юм байна” гэж бодохгүй, яагаад “бид огцрох нь” гэдэг байдлаар хүлээж аваад
байгаа юм бэ. Засгийн газар бүрэн эрхийн хугацааныхаа хагасыг туулчихаад байна.
Гэтэл тэд “Өмнө нь ийм байсан учраас одоо яагаад болдоггүй юм” гэдэг асуудлыг
их тавих юм. “Та нар давхар дээлтэй байж болдог, бидний үед яагаад болдоггүй
юм” гэдэг нь зохисгүй байна. Урьдын муу зүйлээр түрээ барьж, түүнийг жишиг
болгон ажиллах гээд байгаа нь туйлын дутагдал. Аль хэдийнэ болих ёстой байсан ч
өөрчилж чадалгүй өдий хүргэсэн тэр муу туршлагуудтай өөрсдийгөө жишээд байх юм.
Урьд нь муу байсан юм чинь бид тийм л байлгана гээд байгаа нь удирдлагын ур дүй
тааруу байгаагийн илрэл.

-Давхар дээлний тухай
хуулийн төслийг Ардын намынхан Засгийн газрыг огцруулах арга хэрэгсэл болгон
ашиглах гээд байгаа хандлага ажиглагдаад байна л даа?

-Олонх тэгж л хардаад байх шиг байна. АН-ын
Засгийн газар хуульд тааруулж гажуудлаа засч байгаа байдал нь огцорч буй хэрэг
биш шүү дээ, уг нь. Манай нам Засгийн газрыг огцруулах асуудал тавьж магадгүй
юм яриад байна. Гэхдээ би “Эхлээд хуулиа хэлэлцчих. Хуулийнхаа дагуу асуудлаа
шийдээд Засгийн газраа засаад явна гэвэл заавал огцруулах тухай яриад яахав.
Ямар огцруулах дон туссан хүмүүс биш” гээд хэлээд байгаа юм. За ийм л
хариултууд өгье дөө.

-Эцэст нь нэг зүйлийг
асууя. Давхар дээлний асуудлыг шийдэхэд 17 сайд кноп дарчихвал тэгнэ, дарахгүй
бол хууль зөрчинө гэх мэтийн зүйлүүд яригдаад, хуулийг янз янзаар тайлбарлаад
байх юм. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Энэ бол сонирхлын зөрчлийн асуудал мөн л
дөө. Гэхдээ 17 сайд санал хураалтад орох уу, үгүй юу гэдэг нь хуулиа яаж
ойлгохоос шалтгаална. Хуульд заасны дагуу сонирхлын зөрчил мөн гэж харж байгаа
бол тэд санал хураалтад оролцохгүй. УИХ-ын гишүүний хувьд санал өгөх эрхийг
минь хязгаарлаж байна гэж үзвэл санал хураалтдаа оролцож болно. Ер нь сонирхлын
зөрчил гэдэг бол ёс зүйн асуудал. Ёс зүйн асуудлыг хуулиар хатуу тайлбарлаж
болдоггүй юм. Харин ард түмэн шүүмжилдэг юм.

-17 сайдын нэр хүндэд л
хохиролтой юм болно гэж үү?

-Өөрт нь л хохиролтой. Түүнээс биш тэднийг
санал өгүүлэхгүй гээд гарыг нь ард нь хүлэх асуудал байхгүй.

-Кноп дарчихлаа гэхэд
асуудал Цэц дээр очихгүй юу?

-Тийм зүйл байхгүй. 17 сайд кноп дарчихсан
байхад дараа нь хуулийн хүрээнд үүсэх асуудал байхгүй. Харин нийгэм тэдэнд
шүүмжлэлтэй хандах байх. Албан тушаалтайгаа зууралддаг, зөөлөн сандалд дуртай
нөхдүүд юм байна” гэх мэтээр өөр юу юу ч гэдэг юм. Ямар ч байсан нийгэм тэднийг
баалж таарна. Энэ нь тухайн хүний нэр төрд л халтай байх. Түүнээс биш ёс зүйн
асуудлыг хатуу хуулиар шийдэж болохгүй. Ёс зүйн холбогдолтой асуудлын талаар Ёс
зүйт төр гэдэг номондоо би тодорхой бичсэн л дээ.

-Сайд нар санал
хураалтад орох, үгүй нь ёс зүйн асуудал байтал танай намын бүлэг тэдэнд “Битгий
кноп дар” хэмээн тулгаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл мөн байх нь ээ?

-Та ёс зүйтэй холбоотой асуудлаа анхаарна
уу гэсэн сануулга өгсөн юм болов уу гэж ойлгосон. Хэрэв та энэ хуулийн санал
хураалтад оролцвол дараа нь ёс зүйтэй холбоотой шүүмжлэлд өртөж магадгүй байна
шүү гэдгийг нь хэлж өгсөн байх. Үүнийг нь миний эрх хэмжээнд халдаж байна гэж
ойлговол тэр л биз. Нөгөө талаас надад ёс зүйн асуудлыг минь сануулж өгч байна
гэдэг утгаар бодвол сайн л биз.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Да.Ганболд: “Рио“-гийн инженерүүд Оюу толгойн нөөц өснө гэсэн таамаг хэлж байгаа

“Эрдэнэс Оюу тол­гой”
компанийн гүйцэтгэх захирал, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Мон­голын талын гишүүн Да.Ганболдтой ярилц­лаа.

-Оюу толгойн далд уурхайн
нэмэлт санхүүжилтэд зээл өгөх банкууд хугацаагаа ес­дүгээр сарын 31 хүр­тэл сунгахаар
болж бай­гаа юм байна. Сан­хүүжилтийн хугацааг сунгах болсон шалтгаа­наас яриагаа
эхэлье?

-“Оюу толгой”
хэд хэ­дэн онцлогтой том төсөл. Монгол шиг улсын хувьд сүүлийн 40 гаруй жилд хэрэгжиж
эхэлсэн хамгийн анхны том төсөл. Дэлхийн хэмжээнд ч ийм том төсөл тийм олноороо
хэрэгждэггүй. Зэсийн салбарт гэхэд газрын гүнд мянга хол давсан метрийн доор үйл
ажиллагаа явагдах өвөрмөц онцлогтой уурхай дэлхийд ч ховор. Газрын гүнд блоклон
олборлох технологи талаас нь яривал мөн л сүүлийн үеийнх.Тэр утгаараа шууд хуулбарлаад
хэрэгжүүлэх прак­тик, бололцоо бага­тай төсөл. Гэрээ бай­гуулах үед уурхай хэд хэдэн
үе шаттайгаар хэрэгжиж ажиллана гэдэг нь тодорхой байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ
байгуулагдсанаас хойш гурван жил гаруйн дараа ил уурхай ашиглалтад орсон, одоо баяжуулах
үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж байна. Дараа­гийн шатанд төлөвлөгөө гүний уурхай
ёсоор 2016 онд ашиглалтад орох учир­тай.

Цаашлаад
2019-2020 онд үе шаттайгаар илүү гүнээс дараагийн хүдрийн биетийг олборлох юм. Гүний
уурхайн бүтээн байгуулалтын явцад буюу өнгөрсөн оны эхээр нэмэлт санхүүжилт хэрэгтэй
болсон гэдгийг хөрөнгө оруулагч тал мэдэгдсэн. Гадаад зах зээл таагүй, зэсийн үнэ
уналттай, тээвэр ложистикийн асуудал бүрэн шийдэгдээгүй зэрэг шалтгаанаас болж борлуулалт
удааширсан. Нэмэлт санхүүжилт авахын тулд хоёр тал зарим зарчмын асуудлаар хэлэлцээ
хийх хэрэгтэй болсон. Одоогоор талууд нэгдмэл байр суурьтай болж харилцан тохиролцоонд
хараахан хүрээгүй байна. Хэлэлцээ хэвийн үргэлжилж байна.

-Төслийн нэгдүгээр үе шатны өртөг зардал хэтэрсэн асуудал
дээр ойлголцолд хүрч чадсан уу?

-Нэгдүгээр
үе шатанд өртөг зардал хэтэрсэн асуудлыг ярилцаж байгаа.

-Хэлэлцээр сунжирч байгаа шалтгааны нэг нь ТЭЗҮ гэж ойлгосон.
Хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-ээ хүлээлгэн өгснөөс хойш Эрдэс баялгийн зөвлөл шийдвэрээ
хэдий хугацаанд гаргах бол?

-Гүний
уурхайтай холбоотой илүү нарийвчилсан, нэмэлт судалгаан дээр түшиглэсэн, шинэчилсэн
ТЭЗҮ боловсруулах ажил тооцсон хугацаанаас удааширсан тал бий. ТЭЗҮ-ийг энэ оны
зургадугаар сард багтаж өгнө гэж байгаа. Эрдэс баялгийн зөвлөл энэ бичиг баримттай
хэдхэн хоногийн дотор танилцаж амжихгүй нь тодорхой. Тийм учраас бид есдүгээр сар
гэж тогтсон.

-Хэлэлцээ сунжирч байгаад Монголын Засгийн газрыг бу­руутгасан
байр суурь гадаадын зарим хэвлэл мэдээллээр их цацагдаж байна. Зарим эдийн засагч,
шинжээчид ч ийм агуул­гатай үг хэлдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Төслийн
нөгөө талын хөрөнгө оруулагч тал болох “Туркойз Хилл”, “Рио тинто”-гийн хувьд дэлхийн зах зээл, хөрөнгийн бирж дээр ил тодоор
бүртгэгдсэн, өөрийн өвөрмөц зүй тогтлоор ажилладаг компаниуд. Тэдэнд компанийнхаа
талаар ямар нэг буруу, таагүй мэдээлэл гаргах сонирхол байдаггүй. Тэгвэл хувьцааных
нь үнэ унадаг. Энэ нь тухайн компанийн зээлжих зэрэглэл, итгэл баталгаа, бизнесийн
нэр хүндэд муугаар нөлөөлдөг. Цаашлаад хоёрдогч зах зээлээс босгох санхүүгийн эх
үүсвэр олдох бололцоо нь сулардаг талтай. Асуудлыг энэ өнцгөөс нь харж ойлгох ёстой.
Ийм шалтгаанаар ямар ч компани өөртөө буруу өгөх дургүй байдаг. Гол төлөв нөгөө
тал руугаа тодорхой хэмжээний буруу тохох явдал нь дэлхийн нийтийн нийтлэг практик.
Сумогийн дэвжээн дээр хоёр бөх гарч ирээд чи яагаад намайг түлхээд гаргачихав гэдэггүйтэй
л адил зүйл. Угаасаа тоглоомын дүрэм нь ийм. Энэ бол бизнес. Монголын Засгийн газар
ч гадаадын хөрөнгө оруулагч ч ашиг орлогоо нэмэгдүүлэхийн төлөө наймаа хийж байгаа
л ажиллагаа. Ашиг орлогынхоо төлөө хэлэлцээ хийх явцдаа дундынхаа бизнест хохирол
учруулах, ажлыг нь удаашруулах сонирхол байх ёсгүй.

-ТЭЗҮ боловсруулах ажил ямар шалтгаанаар удаад байгаа юм бол?

-Хоёр
талд ашиглах гэж байгаа уурхайгаа аль болох удаан жил ажиллуулах, одоо ярьж байгаагаас
илүү их хэмжээний хүдрийн биет олборлох сонирхол бий. Газрын гүнд байгаа хүдрийн
биетийн нөөцийг зуун хувь гаргаж ирнэ гэж байдаггүй. “Хөрөнгө оруулагчийн зүгээс
бидэнд өгч байгаа тайлбараар бол ТЭЗҮ удаж байгаагийн нэг шалтгаан нь энэ. Байгалийн баялаг, эдийн засгийн нөөц гэдэг хоёр
ондоо ойлголт. Бид эдийн засгийн нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө тодорхой шахалт үзүүлэн
ажиллаж байна. Үүнээс болж цаг алдсан байхыг
үгүйсгэхгүй. Нөгөө тал ч аль болох удаан хугацаанд үр ашигтай ажиллуулах сонирхолтой
байгаа. Анх төлөвлөснөөсөө илүү хэмжээний зэс, алтны нөөцийг тогтоох, бүтээгдэхүүний гарц өндөр байх технологийг
ашиглахын төлөө явж байгаа гэж бид ойлгодог. Энэ хэлэлцээний явц бидний бодсоноос
удааширч байгаа. Гэхдээ энэ процесст улс төрийн янз бүрийн том дүгнэлт хийж, эсвэл
хөрөнгө оруулагчаа хавтгайртал нь муулж, нэг бол Монголын Засгийн газар хомхой юм
байна гэсэн туйлшралаар хандаж болохгүй.

-Банкуудын санхүүжилтийн хугацааг энэ оны есдүгээр сараас
наашлуулах бололцоо байгаагүй юм уу?

-Хөрөнгө
оруулагч тал санаа­чилгаараа төслийн санхүүжилтийн асуудлыг өмнө нь хоёр ч удаа
банкуудад тавьсан байдаг. Дээр хэлсэнчлэн, хэлэлцээний явц удааширснаас болоод өмнө
нь асуудлууд хойшлогдож байсан. Бидний зүгээс хөрөнгө оруулагч талд шинэчлэгдсэн
ТЭЗҮ-ээ дуусгах хүсэлтээ илэрхийлсээр ирсэн. ТЭЗҮ шинэчлэгдэж дуусаагүй болохоор
хоёр тал өмнөх мэдээ­лэл, тоон дээр дараагийн шатны том хөрөнгө оруулалтын шийдэл
гаргахад хүндрэлтэй тал байна. Ирэх саруудад бүх асуудлаа шийд­чихнэ гэж үзээд хугацааг
харилцан тохиролцсон.

-ТЭЗҮ-тэй холбогдуулан яригдаж байгаа том асуудлын нэг нь
ордын нөөц гэж харж байна. Оюу толгойн нөөц нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн таамаглал
хэлэх хүмүүс бий. Энэ хэр ортой яриа вэ?

-Шинэчлэгдсэн
ТЭЗҮ нь албан ёсоор хараахан гараагүй учраас нэмэгдэнэ өснө гэдгийг хэлэхэд эрт
байна. Тодорхой хэмжээгээр өснө гэсэн урьдчилсан таамгийг “Рио”-гийн инженерүүд
хэлж байгаа. Хайгуулын ажил одоо ч үргэлжилсээр байгаа. Цаашид ч байнга хийгдэх
учиртай. Зургадугаар сард албан ёсны тооцоо, дүн гарна.

-Оюу толгой төсөл Өмнөговьд Эрдэнэт шиг том хот босгох ёстой
гэж үзэх хэсэг байдаг. Эдийн засаг талаасаа ингэх боломжтой юу?

-Монгол
Улс социализмын үед Төмөр замын, Эрдэнэтийн, Бор-Өндөрийн, Бэрхийн гээд олон том
гэрээ байгуулж хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол
зах зээлд шилжиж шинэ нийгэмд ажиллаж амьдардаг болсноос хойш байгуулсан анхны том
гэрээ. Социализмын үед байгуулсан Эрдэнэт, Төмөр замын гэрээнүүдэд улс төрийн агуулга
нь илүү давам­гайлж байсан. Монгол Улс социализмын замаар явбал ийм хурдан хөгждөг
юм гэдгийг харуулах нь тэр үеийн улс төрийн системийн хамтын чухал зорилго байсан.
Өгөөжөө яаж өгөх нь гол зорилго байгаагүй. Дэлхий нийтэд үзүүлбэр болгохын тулд
эмнэлэг, сургууль, цахилгаан станц, хивсний үйлдвэр, хүнсний комбинат бариад л Эрдэнэт
гэдэг том хотыг босгосон. Социализмын үед ганц Эрдэнэт ч тэгж босоогүй. Улаанбаатар
төмөр зам гэхэд л эмнэлэг, сургууль, цэцэрлэг, яслитай, улс доторх улс байсан. Энэ
зөвхөн Монгол ч биш бүх социалист улс орнуудад хэрэгждэг зарчим байлаа. Ихэнх аж
ахуйн нэгж ийм ачааг даадаггүй. Тийм учраас социализм өөрөө өөрийгөө даахгүй болоод
дампуурсан. Ерээд оноос хойш Монросцветмет, Эрдэнэт, Төмөр зам бүгд бүтцийн өөрчлөлтөд
хамрагдаж сургууль, эмнэлэг, ТЭЦ болон бусад нийгмийн асуудлуудыг төрдөө хариуцуулах
болсон. Уурхай нь голчлон уурхайтай холбоотой үйл ажиллагаагаа л хариуцахаар болж
байна.

-Монголын талын хувийг нэмэгдүүлэх ёстой, тэгэхийн тулд гэрээнд
өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ярьдаг хүмүүс бий. Энэ дээр та ямар байр суурьтай
байна?

-Хамтарсан
дундын төсөл тул төслийн үр ашиг, өгөөжийг харилцан ашигтай байдлаар хуваах тухай
зарчмын тохиролцоог Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохиролцсон байдаг. Төслийн эцсийн
нийт үр өгөөжөөс Монголын тал 53 орчим хувь, хөрөнгө оруулагч тал 47 орчим хувийг
хүртэнэ гэсэн тооцоо бий. Мэдээж энэ харьцааг өөрчлөх сонирхолтой хүн байхыг үгүйсгэхгүй.
Аливаа хүсэл сонирхлоо ул үндэстэй, тооцоотой
илэрхийлэх хэрэгтэй. Манайд дахиад 500 жил
хадгалж хойч үедээ үлдээе гэж ярьдаг хүн ч бий. Энэ тохиолдолд заавал гадны хөрөнгө
оруулалт гэлгүй Монгол Улс өөрөө 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар төслийг хэрэгжүүлж
үр шимийнхээ 100 хувийг өөрөө хүртэх бололцоотой болох юм байна л даа. Иймэрхүү
үндэслэлээр гэрээг өөрчилнө гэж ярьж болохгүй л дээ.

Аль
ч том гэрээнд аль нэг тал­даа ашигтайгаар өөрчлөлт оруулах орон зай, бололцоо хэзээд
байдаг. Дээр дурдсан социализмын үеийн төслүүдэд ч энэ байдал хамаарна. 1949 оны
төмөр замын гэрээ, эсхүл 1973 оны Эрдэнэтийн гэрээг өнөөдрийн шалгуураар бодож анхнаасаа
төгс, Монголынхоо талд илүү ашигтайгаар гэрээний нөхцөлийг сайжруулах гэж муйх­раар
зүтгэсэн бол өнөөдөр бид төмөр замтай бас Эрдэнэт шиг үйлдвэртэй, хоттой байх байсан
уу. Тийм учраас Оюутолгойн гэрээг бид зөвхөн өнөөгийн цаг үеийн шаардлага, өнцгөөс
харж, дүгнэж болохгүй.

-Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийг энэ жилдээ багтааж
шийдэхгүй бол эдийн засаг хүндрэх магадлалтай гэсэн байр суурийг Төв банкнаас удаа
дараа илэрхийлээд байгаа…?

-Энэ
бол хоёр талтай асуудал. Нэг талаас Оюутолгойн нэмэлт санхүүжилтийг он дамжилгүйгээр
шийдвэрлэвэл гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтад эрүүл, эерэг дохио болж бизнесийн
орчин сайжирч говийн бүсийн хөгжилтэй холбоотой удаан жилийн төлөвлөлт, үйл ажиллагааг
цаг алдалгүйгээр эхлүүлэх бололцоо тавигдана. Ингэснээр эдийн засгийн идэвх сайжирна,
ажлын байр нэмэгдэнэ, улмаар мөнгө санхүүгийн систем тогтвортой болно. Нөгөө талаас,
манай улсын эдийн засаг ганц хоёрхон томоохон үйл явцаас хэтэрхий хамааралтай байж,
аль нэг аж ахуйн нэгж нь ханиад томуу тусахад улс орны эдийн засаг тэр аяараа савладаг
байж болохгүй. Тийм учраас төмөр зам, авто зам, цахилгаан станцууд зэрэг уул уурхайтай
холбоотой, холбоогүй өөр төслүүд хэрэгжих учиртай юм. Иймд асуудлыг хурдан шийдэх
нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад эерэг дохио болно гэдгийг манай Эрдэнэс Оюутолгой
компани ойлгож өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд бололцоотой бүхнийг хийж ажиллаж
байна.

-Оюу толгойн далд уурхайн санхүүжилт орж ирэхгүй байх нь эдийн
засагт шууд утгаараа нөлөөлөх эсэхийг тодруулж асуумаар байна?

-Юуны
түрүүнд нэгэн зүйлийг тодруулж хэлмээр байна. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын
нэгэн томоохон хэсэг нь далд уурхайн санхүүжилтэд зарцуулагдсан. Нэмэлт санхүүжил­тийн
асуудал бол дутууг нь гүйцээх зорилготой болохоос биш цоо шинээр далд уурхайг эхлүүлэх
асуудал биш. Мөн түүнчлэн Оюутолгойн ордын дийлэнх нөөц нь газрын гүнд байгаа тул
далд уурхайгүйгээр энэ төсөл өөрөө эдийн засгийн утга, агуулга багатай болно. Тийм
учраас далд уурхайн санхүүжилт хийгдэх, хийгдэхгүйн тухай асуудал байхгүй. Ямар
эх үүсвэр, нөхцөлөөр, хэзээ хийх вэ гэдэг нь илүү чухал. Нөгөөтэйгүүр, Монголын
эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тухайд гэвэл дараахь зүйлийг онцолж хэлье. Өнгөрсөн
дөрвөн жилийн хугацаанд энэ төслийн барилгын ажиллагаа яваг­­даж хөрөнгө оруулалтын
хэм­жээ өндөр байсан. Өнөөдөр үйлдвэрлэлийн үе шатандаа шил­жиж орсон учраас нэг
жилд хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багасаж байгаа. Энэ нь өөрөө ийм хэмжээний
том төслийн нэг шатнаас нөгөө шат руу шилжих үед зайлшгүй тохиолддог онцлог. Одоо
Оюутолгойн ил уурхай хэвийн ажиллаж байна. Энэ жил гэхэд л ил уурхайгаас Эрдэнэтээс
давсан хэмжээний зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөө гаргасан байгаа.

-Хийж байгаа хэлэлцээ сунж­рах хэрээр таны яриад байгаа хайлуулах
үйлдвэр, төмөр зам, авто замын төсөл рүү орж ирэх том хөрөнгө оруулалтын хугацаа
хойшилж таарна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Тодорхой
хэмжээгээр санал нэг байна. Монгол шилжилтээ бүрэн гүйцэд дуусгаагүй улс гэж би
хувьдаа боддог. Зах зээл, ардчилал руу шилжих нийгмийн шилжилт бүрэн дуусаагүй байна.
Тийм учраас хуулиуд төгс төгөлдөр болоогүй, үе үе өөрчлөгдөж шинэчлэгддэг тохиолдол
байна. Хөрөнгө оруулалтад энэ нь муугаар нөлөөлдөг. Дахин давтан хэлэхэд, Оюутолгой
төсөл Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд асар их ач холбогдолтой хэдий ч зөвхөн
ганц төслийг түшиж хөгждөг улс орон байж болохгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хаврын синдромын загварын чиг хандлага дээлээ тайлах ба өмсөх

Дээлээ нөмрөх гэсэн хэллэг байдаг. Харин манай улстөрчид давхар дээлээ
тайлах гэсэн үгийг моодонд оруулж дөнгөв. УИХ-ын чуулганаар давхар дээлийг
тайлах хуулийг долдугаар сарын 1 -нээс хэрэгжүүлэх санал дэмжигдчихлээ. Үндсэн
хуулийн цэц  дээр тордоггүй л  юм бол Н.Алтанхуягийн танхимын дөрвөн сайд
“золигт гарах” янзтай.  УИХ-ын гишүүн
Засгийн газрын гишүүний албыг давхардуулан хашихгүй байх  саналыг Ерөнхийлөгч гаргахдаа 2016 оноос
хэрэгжүүлэхээр санал болгосон. Ирэх сонгуулиар намууд УИХ-д хэнийгээ сойх, сайдад
хэнийгээ авч үлдэх вэ гэдэг тоглоомын дүрэм тодорхой байг гэсэн санаа байлгүй.
Сөрөг хүчнийхэн үүн дээр нь тоглолт хийж Засгийн газрын гишүүдийг “цөмөх”-өөр
яарчихлаа. Сайд нарын давхар дээлийг тайчин нүцгэлэх агуулга бүхий тэдний
загварын шоуны уянгын халил хэтийдээд 
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд нөмгөн дээлтэй “загвар
өмсөгчид”-ийнх нь имижийг шүүмжилж “1937 оныг санагдуулсан” хэмээн гомдоллоод
авсан. Ингэхэд уг шоуг дэглэгчид дуучин С.Жавхлангаас давхар дээлтэй сайд нарын
зэрэг зиндаанд нь нийцүүлэн,  дээлийг нь
хэрхэн хүндэтгэлтэй тайлуулах тухайд суралцмаар юм. Мань дуучин цас бороог үл
хайхран “Би дээлээ өмсдөг, дээдэстээ хүндэтгэлтэй ханддаг” хэмээн тууж яваа.

МАН-ынхан өөрсдөө давхар дээл өчнөөн өмссөн хэрнээ “Давхар дээл”-ээ тайл
хэмээн шаардах нь “Хэрээ хэрээнийхээ харыг гайхах”-ын үлгэр болов. Давхар
дээлтэй давчидна гэж санаа зовоод байгаа бол цаадуул чинь өөрсдөө дээлээ тайлах
“тоглоомын дүрэм”-ээ хоног хугацаатай нь тогтоочихсон шүү дээ. Өнөө маргаашгүй
гэж адгах нь насыг насалсан намын намбанд таарахгүй юм сан.  “Төрийн
албыг төрлийн алба болголоо” гэх мэтийн лоозон хашгирахад  өмнөөс нь ичих шиг болдог. Өмнө нь сөрөг
хүчний шаардлагаар төрийн албанаас төрлөө шахаагүй байж өдгөө яг тэр уриаг
“будаа идэх” нь дэндүү бүдүүлэг сонголт. Ядаж л яруу найрагч ерөнхий нарийн бичгийн
дарга нь иймэрхүү утгатай уриа лоозонг хэдийг л бол хэдийг зохиочихмоор.  Архи уудаг аав
хүүхдээ “Архи битгий уу” гэж загнах нь хэр жинтэй сонсогдох вэ. Эмх цэгцтэй
байж чаддаггүй ээж охиноо цэвэрч нямбай сургах гээд нэмэргүй. Дөрвөн удаа
“давхар дээл” өмссөн гэх Ц.Нямдорж сайд харин дээлээ муулахгүй гэж жудагтай
загнасан байна лээ. Одоо байгаа сайд нарын давхар дээлийг хуулж хаялаа гээд ард
түмэнд ашиг тусаа өгөх нь юу л бол. Ер нь тэгээд дээл тайлуулах  шоу сөрөг хүчний улс төрчдийн “Хонгилын үзүүрт
харагдах гэрэл”-ийг  ойртуулахаас  биш  жирийн
хүмүүсийн хувьд бол амны зугаа төдий зүйл.

МАН-ынхан туршлагатай  улс төрийн
хүчний хувьд томхон сэдэв дээр тоглолт хиймээр юм.  Олонх монголчуудын хувьд  газарт байгаа цалингаараа тэнгэрт  хадсан үнэтэй хүнс, үйлчилгээг яаж авах вэ гэж
толгойгоо гашилгаж яваа. Мөнгө цаас болж, мөчиг тачигхан амьдарч байгаа олон
түмэндээ нэмэр тус болох ажил санал болгохын  оронд бусдын дээлийг  тайлуулж, өөрсдөө өмсөхөд л  анхаараад байвал сонгуулиар хүмүүс  “Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн
чанар өөрчлөгдөхгүй” гэдэг сонголтыг л хийх байх даа.

Б.Янжмаа

Categories
редакцийн-нийтлэл

Цагдаагийн ахлагч Оюунбаатарыг гэмт этгээд хийн буугаар сүрдүүлэн барьцаалжээ

Цагдаагийн алба хаагчийг эндээс барьцаалжээ

– НАРАНЦЭЦЭГИЙН
БОЛОР-ЭРДЭНЭ ЗАЛИЛЛАНГИЙН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГААД ШҮҮХ ХУРЛЫН ҮЕЭР ОРГОСОН БАЙЖЭЭ-

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр Авлигатай тэмцэх газрын
замын эсрэг талын 24 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайд буутай гэмт этгээд
цагдаагийн алба хаагчийг  барьцаалсан хэрэг
гарсан. Цагдаагийн алба хаагчийг барьцаалсан хэрэг энэ сарын 14-ний өдөр буюу уржигдар
15:30 цагийн орчимд гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Дамдинсүрэн гэж
өөрийгөө танилцуулсан иргэн Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 102 тоот утсанд
холбогдож, дуудлага өгсөн байна. Тэрбээр “Надаас их хэмжээний мөнгө залилсан этгээдтэй
тааралдлаа. Орос гуравдугаар сургуулийн баруун талд байдаг 24 дүгээр байрны үүдэнд
нэг хүүхэнтэй уулзаж байна. Залилан хийсэн энэ нөхрийг улс даяар эрэн сурвалжилж
байгаа юм. Шүүх хурлын үеэр оргон зайлсан” хэмээн дуудлага өгсөн гэнэ. Дуудлага
ирсэн даруйд Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс Сүхбаатар дүүргийн цагдаагийн
хэлтсийн Хэв журмын цагдаа ахлах дэслэгч Өсөхбаярт уг мэдээллийг шалгах үүрэг өгчээ.
Улмаар ахлах дэслэгч н.Өсөхбаяр ахлагч н.Оюунбаатарыг дагуулан дуудлага өгсөн газар
руу явжээ.

Тэднийг дуудлага өгсөн газарт очих үед хохирогч Дамдинсүрэн гэх залуу
цагдаа нарыг тосч уулзсан байна. Тэгээд 24 дүгээр байрны хүүхдийн тоглоом бүхий
талбайн урд хэсэгт зогсож буй өндөр нуруутай, шил зүүсэн залууг зааж “Тэр зогсож
байна” хэмээн зааж өгсөн гэнэ. Уг газар олны хөлийн газар тул иргэд олон байсан
аж.

Энэ талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 24 дүгээр
байрны хүүхдийн тоглоомын талбайд очлоо. Биднийг очих үед тэр хавийн өндөр настай
оршин суугчид нарлаж байв. Тэд хоорондоо цагдаа барьцаалсан хэргийн талаар ярьж
байлаа. “15:30 цагийн орчимд хоёр цагдаа өндөр биетэй залууг хоёр талаас нь сугадаад
аваад явсан гэнэ. Гэтэл нөгөө залуу хар өнгийн буу гаргаж ирээд нөгөө хоёр цагдаагийн
өөдөөс чиглүүлсэн. Тэгсэн хоёр цагдаа гараа өргөн зогсож байхад “Ойртвол буудна
шүү” хэмээн хашгирч, ухарч явснаа байшин тойроод зугтаачихсан. Нэг цагдаа араас
нь хөөгөөд гүйсэн. Харин  нөгөө цагдаа машинаа
асаагаад явсан” хэмээн ярьж байв. Удалгүй олон цагдаа ирж тэр хавиар байсан хүмүүсийн
нэр хаягийг бүртгэж эхэлсэн байна. Хэргийн газарт ийм үйл явдал болж өнгөрчээ. Сүхбаатар
дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн  хэрэг гарах
үед байсан арав гаруй иргэнээс мэдүүлэг авсан байна.

“ЗУГТААВАЛ ШУУД БУУДНА” ГЭЖ ГЭМТ ЭТГЭЭД СҮРДҮҮЛСЭН
ГЭВ

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр ахлах дэслэгч н.Өсөхбаяр,
ахлагч н.Оюунбаатар нарт цагдаагийн гавнаас өөр ямар нэгэн багаж хэрэгсэл байгаагүй
гэнэ. Бүр барьцаалагдсан цагдаад гар утас ч байхгүй явжээ. Машиндаа гар утсаа үлдээчихсэн
байсан гэж мэдүүлээд байгаа юм байна. Буу гаргасан залуу зугтааж байшин тойрох үед
ахлагч Оюунбаатар араас нь хөөсөн аж. Ахлагч Оюунбаатарыг байшин тойроод гарч ирэх
үед буу тулган “Зугтаах юм бол шууд буудна шүү. Ална шүү” гэж хэлээд дагуулаад явсан
байна. Тэрээр хотын төвийн гудамжаар явахдаа цамцныхаа халаасанд буугаа хийчихээд
яваад байсан юм байна. Цагдаатай хамт явж байхдаа “Чамайг зугтаах юм бол буудна.
Хажууд юу ч болоогүй юм шиг тайван яв” гэж хэлээд дагуулаад алхаад байжээ.

Харин энэ хооронд ахлах дэслэгч Өсөхбаяр нэмэлт хүч дуудсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын харьяа Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн
газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд самналт
хийж эхэлжээ. Цагдаа нар гэмт этгээдэд барьцаалагдсан цагдааг Гандантэгчинлэн хийдийн
хажуу талын гэр хороололд байгааг төд удалгүй тогтоосон байна. Тэгээд араас нь дагах
ажиллагааг эхлүүлсэн байна. Ийн явсаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 77 дугаар
сургуулийн ойролцоо явж байхад нь хэдэн талаас нь бүсэлж саатуулжээ. Цагдаагийн
ерөнхий газрын  харьяа Гэмт хэрэгтэй тэмцэх
газрын хоёр албан хаагч дөхөж ирэх үед барьцаалагдсан ахлагч Оюунбаатар гэмт этгээдэд
өчих мэх хийж унагасан гэнэ. Цагдаа нар зургаан цаг гаруй хэрэгтний араас хөөцөлдөж
саатуулжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн
шалгаж байна. Барьцаалагдсан цагдаа “Буу гаргаад ирэхээр нь эхлээд айсан. Дараа
нь хамт дагаад явж байхдаа яаж бууг нь булааж авах вэ гэж бодоод л хамт яваад байсан.
Хэрэв зугтаачих юм бол араас буудчихаж магадгүй гэж бодсон. Гэмт хэрэгтэн “Зугтаах
гэж оролдвол нам буудна шүү. Би угаасаа өнгөрсөн хүн” гэж хэд хэдэн удаа хэлсэн”
хэмээн мэдүүлжээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар гэмт этгээдийн бууг шинжилгээнд
явуулсан байна. Цагдааг барьцаалсан буу нь хийн гар буу байсан гэнэ. Найзаасаа худалдаж
авсан хэмээн мэдүүлжээ.

ЦАГДАА БАРЬЦААЛСАН ГЭМТ ЭТГЭЭД ХЭН БЭ
Цагдаа барьцаалсан этгээд Чингэлтэй дүүргийн
VIII хорооны нутаг дэвсгэр Зүүн тасганы 6-74 тоотод оршин суудаг гэх албан ёсны
хаягтай юм байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй Наранцэцэгийн Болор-Эрдэнэ 1985 онд
төрсөн 29 настай аж. Н.Болор-Эрдэнэ нь 2013 онд н.Дамдинсүрэн гэх залууг залилж,  их хэмжээний мөнгийг нь хуурч авсан байна. Хэргийг
шалгаж байх үед батлан даалтад гарч, дахин залилангийн гэмт хэрэг үйлдсэн байна.
Залилангийн гэмт хэрэг үйлдээд 2013 онд хоригдож байгаад батлан даалтад гарчээ.
Шүүх хурал болох үед оргон зайлсан юм байна. Тэрбээр Эрүүгийн хуулийн 148 дугаар
зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг хийсний улмаас эрэн
сурвалжлагдаж байжээ.  

 ЦАГДАА НАРТ ТУСГАЙ  ХЭРЭГСЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭВ
Сүүлийн үед боломжийн амьдралтай залуус галт зэвсэг  худалдан авах нь их болсон. Байлдааны бууг ангийн
буу хэмээн дэлгүүрүүдэд худалдаалж байгаа. Мөн залуусын дунд өөрийгөө удирдах чадваргүй
болтлоо архидан согтуурсан, мансууруулах төрлийн бодис хэрэглэн мансуурсан залуус
олширч байгаа гэдгийг цагдаагийнхан ярьсан. Мөн гэмт хэрэгтнүүд галт зэвсгээр зэвсэглэн
машин унаж давхиж байгаа гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байна. Эдгээр хүмүүстэй
тэмцэж буй цагдаагийн алба хаагчид гав, бороохойноос өөр тусгай багаж хэрэгсэлгүй
байгаа гэдгийг онцлон хэлж байна лээ. Тэдэнд амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч
гээд тусгай багаж, хэрэгсэл байхгүй олон жилийн нүүр үзэж байгаа юм байна. Тусгай
багаж хэрэгсэл байхгүйгээс үүдэн өнгөрсөн жил Ховд аймгийн Булган суманд цагдаагийн
алба хаагч гэмт этгээдүүдэд буудуулж амиа алдсан хэрэг гарч байсан билээ.  

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв  болон Нийслэлийн цагдаагийн газраас “Гэмт этгээд
цагдаагийн алба хаагчид буу тулгасан нь үнэн. Гэхдээ барьцаалаагүй” хэмээн өчигдөр
мэдэгдсэн юм. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж. Н.Болор-Эрдэнэ
цагдааг барьцаалах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон
байна. Түүнийг  сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй
эсэхийг шалгуулахаар Шүүх эмнэлгийн шинжээч томилжээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг
Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Р.Гончигдорж: МАН Засгийн газрыг хэлмэгдүүлж, УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгээр шалтгаалан хуулийн
өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах тухай яриа газар авсаар байна. Ирэх пүрэв гаригт
асуудлыг шийдэж магадгүй байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Асуудал шууд утгаараа байсан нь дээр. “Засгийн газар үүргээ гүйцэтгэж
чадахгүй байна, эдийн засаг муу байна, энэ бүхнээс үүдэн огцруулах шаардлагатай”
гэж байгаа юм бол асуудлыг хуулийн хүрээнд тавих ёстой. Ингэж байж л Засгийн газрыг
огцруулах асуудал жам ёсны яригдана. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан
дараагийн УИХ-ын үед хэрэгжих заалттай, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байхыг
хориглох хууль дээр сөрөг хүчин дөрөөлөөд байгаа юм. Энэ нь олон зөрчлийг үүсгэнэ.
Шууд хэлбэл хууль гаргаад түүнийхээ хүрээнд Засгийн газрыг огцруулж болохгүй гэсэн
үг. Энэ хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдвөл Засгийн газрын гишүүдийн талаас илүү
нь өөрчлөгдөх учраас огцрох тухай  асуудал
босно. Харин Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг Үндсэн хууль болон бусад хуулийн
заалтаар шийддэг. Түүнээс биш нэг хууль гаргачихаад үр дүнд нь Засгийн газрыг огцруулдаг,
чөлөөлдөг зүйл байхгүй. Энэ бүхэн хуулийн ерөнхий агуулгыг зөрчиж байгаа. Хоёрдугаарт
гэвэл Ерөнхийлөгч хуулийг өргөн барихдаа энэ Их хурлын бүрэн эрх дуусч дараагийн
парламент бүрдэхээс өмнө буюу 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх шаардлагатай
гэж оруулсан. Ерөнхийлөгч хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулдаггүй юм гэсэн
санааг дэвшүүлж энэ байр сууриа бататгасан. “Хэрвээ энэ хуулийн хэрэгжих хугацааг
урагшлуулбал тухайн заалт дээр би хориг тавина” гэж мэдэгдсэн шүү дээ.

-Ер нь Засгийн газрын гишүүд санал хураалтад оролцож болохгүй
гэхмэтээр олон асуудлыг дагуулсан хууль болчихоод байна. АН-ынхан сайд нарыг хууль
зөрчихгүйн тулд санал хураалтад оролцох ёстой гэж тайлбарлаад байгаа бил үү?

-Цөөнхийн бүлэг Засгийн газрын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй
гэсэн шаардлага тавиад байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах тухай хуулийн дагуу гэж байгаа юм. Ингэхдээ хувийн сургуулийн санхүүжилтийг
баталж байхад сонирхлын зөрчилтэй гишүүд санал хураалтад оролцоогүй асуудалтай адилтгаад
байна. Хоёр зүйл зөрчигдлөө гэж байна билээ. Нэгдүгээрт нь Ашиг сонирхлын зөрчлийн
тухай хууль гэж байгаа. Харин Засгийн газрын гишүүн байна гэдэг нь тэр хүний хувийн
сонирхол биш. Засгийн газрын гишүүн байх нь тэр хүнд ямар нэг давуу ашиг орлогыг
бий болгож байдаг албан тушаал биш. Гэтэл зарим хүн дарга байхыг ашиг орлого олох
арга зам гэсэн сэтгэлгээгээр харж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл Засгийн газрын
гишүүний эрхийг  юу гэж үздэгэв тэр сэтгэлгээгээрээ
тайлбарлаад байна. Гэхдээ Засгийн газрын гишүүн байна гэдэг хуулиар олгогдож байгаа
үүрэг.

Хоёрдугаарт санал хураалтад оролцож болохгүй гэж шаардаж байгаа нь
УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нь халдаж байгаа явдал. Энэ бол хамгийн ноцтой асуудал.
Тийм ч учраас халдашгүй байдлын дэд хороонд АН-ын бүлгийн дарга хандсаныг хэлэлцэж
шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг хоёр том агуулгатай. Гишүүн
нь УИХ гэх хууль тогтоох байгууллагын салшгүй нэг хэсэг. Бүр том утгаар нь харвал
нийт ард түмний төрийн эрх мэдлийг өөртөө хадгалах халдашгүй байдалд халдаж байгаа
гэсэн үг. Өөрөөр хэлбэл УИХ аливаа шийдвэрийг гаргахад сонгуулийн дүнгээр ард түмнээс
олгогдсон эрхийн дагуу оролцох онцгой бүрэн эрх байдаг юм.  Энэ онцгой бүрэн эрхийг эдлүүлэхгүй гэж хоёрдогч
этгээд шахаж шаардаж байгаа нь хуулийн агуулга болоод УИХ-ын гишүүний халдашгүй
бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг.

-МАН-ынхан хуулиар далимдуулж огцруулах гээд байгаа юм биш. Засгийн
газрыг огцруулах хэмжээнд асуудлыг ярих цаг нь болсон байна гэж байгаа?   

-Өнөөдөр Засгийн газрын тухай хуулийг өөрчлөх асуудлыг ярьж байгаа
болохоос биш Засгийн газрыг огцруулах асуудлыг яриагүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн
өргөн мэдүүлсэн тэр хууль Засгийн газрыг огцруулахтай огт холбогдолгүй. МАН-ынхан
үнэхээр тэгж үзэж байгаа юм бол ийм үндэслэлээр Засгийн газарт хариуцлага тооцъё
гээд бичиг баримтаа боловсруулах ёстой. Энэ бүрэн эрх нь цөөнхөд хадгалагдаж байгаа.
Яахав Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан бол зургаан сар дахин мэдүүлэх
боломжгүй гэсэн хуулийн заалт бий. Ер нь МАН-ынхан хүмүүс хэлж байгаа хийгээд МАН-ын
нэрээр хийсэн жагсаал цуглаан дээр нэг сонин зүйл ажиглагдаж байсан.  Давхар дээлийг тайлна гэж яриад байгаа даа. Үнэн
хэрэг дээрээ тэдний тавьж байгаа шаардлага нь том хэлмэгдүүлэлт юм гэдгийг өөрсдөө
хүлээн зөвшөөрчихлөө. 1930 хэдэн оны хэлмэгдүүлэлт шиг “давхар дээлийг нь нөмрүүлнэ”
гэдэг нь бидний хамгийн эмзэг ойлголтоор шорон, орон руу ачна гэсэнтэй утга нэг.
Энэ бүх зохиомжийг нь харвал Засгийн газрыг хэлмэгдүүлэх нөгөө талаар УИХ-ын халдашгүй
байдалд нь халдаж байна.

-Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Та бүхэн бид ийм эдийн засаг
хүлээж авсан гэж хэлдэг бол МАН-ынхан та нарт бурууг тохсоор байна. Энэ талцал дунд
ард түмэн л хохирч байгаа. Тэгэхээр эдийн засгаа сэргээх ямар боломж байна?

-Эдийн засагт учирч байгаа 
бэрхшээл, сорилтуудын цаад агуулгыг хүн бүр мэдэж байгаа. Экспорт буурч байгаатай
холбоотойгоор валютын үнэ өсч байна. Мөн үүнтэй уялдаж төсвийн орлого тасалдаж байгаа.
Энэ бүхэн эдийн засгийн нэг том сорилт. Гадаад орчиндоо итгэл үүсгэх нь тухайн орны
дотоод орчны тогтвортой байдлыг хангадаг. Тэгэхээр Засгийн газрыг огцруулна гэж
МАН-ынхан яриад байгаа нь Монголын дотоод байдлыг тогтворгүй юм шиг гадаад орчинд
харагдуулах нөхцөл байдлыг үүсгэж байна. Эдийн засгийн хүндрэлийг арилгахын тулд
Засгийн газрыг огцруулна гэлгүйгээр өөр арга замыг хайх ёстой. Нөгөө талаас эдийн
засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд Засгийн газар хийх ёстой ажлаа хийж чадаж
байна уу гэдгийг ярих шаардлага байна. Миний бодлоор энэ Засгийн газар олон түмэнд
амласнаа нэлээд хэмжээгээр хийж байх шиг. Чингэс бонд гэх мэтчилэн Монголын хөрөнгө
оруулалтын чадавхийг нэмэгдүүлэх өөр эх үүсвэрийг олж чадаагүй бол өнөөдөр ямар
байх байсан бэ. Энэ арга хэмжээг аваагүй бол гадаад хөрөнгө тасалдчихсан, дотоодын
хөрөнгийн асуудал өнөөдрийнхөөс дор байдалд орж, валютын ханш бүр дордсон байх эдийн
засгийн анализийг хийж болно. Тэгэхээр асуудлыг зөв оношлох ёстой. Оношийг буруу
тавьж Засгийн газрыг огцруулбал дараагийнх нь үүнээс илүү ажиллаж чадахгүй. Үнэхээр
ард түмнийхээ амьдралыг бодъё, энэ сорилтыг даван туулъя л гэж байгаа юм бол Засгийн
газрынхаа оруулж ирж байгаа хуулиудыг УИХ шуурхай баталж, сөрөг хүчин санаа бодлоо
нэмэрлэж, дэмжих ёстой. Энэ бол нэг том арга зам юм. Жишээлбэл, царцаасан объектуудаар
завсарлага авч бойкотлох бус эрх баригчидтайгаа хамтарч бурууг нь засч залруулаад
явах ёстой. Барилгын ажил эхэлчихсэн байхад тухайн объектуудын хөрөнгө оруулалт
шийдэгдээгүй байгаа нь эрх баригчдын биш сөрөг хүчний алдаа. Энгийн сэтгэлгээгээр
харахад сөрөг хүчин саад болоод байгаагаас биш сэтгэл зовж улс орны эдийн засагт
хэрэгтэй ажлуудыг Засгийн газраар хийлгэхийн төлөө ажиллахгүй байна. Үүнийг олон
түмэн ойлгож байгаа байх.

-Сөрөг хүчнийг сэтгэл зовнидог бус саад болдог гэлээ. Харин сөрөг
хүчин эрх баригчдын алдааг нь засах гэхээр хүлээж авахгүй байна гэж мэдэгдсэнийг
юу гэж тайлбарлах вэ?

-Засгийн газрыг яг юу хий гэж шаардаад байгаа юм. Засгийн газар эрх
баригчид юун дээр нь гэдийгээд байна гэх мэтээр тодорхойгүй асуудлууд байна. Цалин
ч гэдэг юм уу баахан мөнгө шаардсан зүйлсийг батал гэсэн хэдэн зүйл хэлэх байх л
даа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэдэн их наядаар яригдах тоон дүнтэй төслөөс
өөр юу шаардсан юм тэд. Тэгэхээр сөрөг хүчний шийдэх гээд байгаа асуудлууд нь популист,
асар их хөрөнгө шаарддаг.

 

Түүнийг нь хийх боломжгүй гэдгийг
тэд өөрсдөө ч мэдэж байгаа ш дээ. Эндээс харахад чиглэл, зорилго нь өөр байна. Ингэж
хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулаад 2016 оны сонгуульд “АН-ынхан олон
Засгийн газар огцруулдаг. Муу” гэсэн, ярих зүйлтэй орох сонирхолтой байна.
1996-2000 оны хооронд яг энэ үйл явдал болсон. 51 гишүүний ирцтэй УИХ хуралддаг
байдлыг ашиглаж байнга блок тавьж Засгийн газрыг дөрвөн удаа огцруулсан. Үүнийхээ
үр дүнд “АН-ынхан засаглаж чаддаггүй, төрийг хямралаас, түмнийг ядуурлаас гаргана”
гэсэн уриатай орж байсан ш дээ. Ард түмэн ядуураад байна гэж яриад л байсан
2000-2004 онд МАН-ынхан гарч ирээд ядуурлыг арилгасан зүйл өнөөдөр харагдахгүй байгаа.
Ийнхүү 2016 онд МАН-ынхан өөрөөрөө тодрох боломж бага байгаа учраас өрөөлийг муулж
байж олон түмэнд харагдах зорилготой байна. Ийм байдлаар дээшээ мацвал эргэж унадаг
гэдгийг ойлгох ёстой. Улс төрийн асар их туршлагатай том нам үүнийг мэдэх л учиртай.
Сөрөг хүчин заавал сөрөг зүйл ярьдаг гэж ойлгож болохгүй.

-Ер нь сөрөг хүчинтэйгээ зөвшилцөөд
асуудлыг эвээр шийдээд явж болдоггүй юм уу. Заавал Засгийн газрыг огцруулахдаа тулж
нэгнээ чичлэх шаардлага байгаа юм уу?

-Ярьдаг механизмуудыг ямар нэгэн
байдлаар байнга бий болгодог. Тодорхой асуудлаар тав таван хүний бүрэлдэхүүнтэй
саяхан уулзаж ярилцаад дахин бүлэг дээрээ хэлэлцээд явсан байх жишээтэй. Ер нь ийм
эгзэгтэй үед дотоодын тогтвортой байдлыг сайтар хангаж гаднаас Үндэсний аюулгүй
байдлыг хохироож болзошгүй байдлаас сэргийлэх ёстой. Тэр дундаа цөөнх, олонхи гэлгүйгээр
улсынхаа үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд хохирол учруулсан үйлдлийг хийж болохгүй.
Тогтвортой байдлыг хангахын тулд МАН-ын бүлгийн дэд дарга гэж хэлэгдэн байж бүдүүн
бүлгийг байгуулж зөвшилцлийг хийгээд явж байсан түүх надад бий.

-Засгийн газрын ажлаа хийдэггүй
зарим гишүүдийг явуулах ёстой гэдэг зүйл бас яригдаж байгаа?

-Тийм яриа, санаа бодлууд байна.
Нэг жишээ нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах шийдвэрийн төслийг санаачилсан байна. Ингээд
Х.Тэмүүжин сайд үнэхээр алдаа гаргасан уу гээд үзэхээр үндэслэлүүд нь хангалтгүй
харагдаж байх жишээтэй. “Х.Тэмүүжин сайд тийм зүйлтэй холбогдсон байж болзошгүй”
гэсэн үндэслэлээр  огцруулах шаардлага тавьж
байгаа нь арай л хөнгөдсөн үйлдэл. Ер нь Засгийн газарт кабинетийн бүрэн ойлголцлын
доголдлууд байна уу гэвэл байна. Кабинет зарим асуудал дээр санал зөрүүтэй байна.
Эвсэл болсон намууд эвгүй байна. Эвсэл болсон намын нэг гишүүн нь Засгийн газрынхаа
гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж байгаа нь үнэхээр эргэлзээ төрүүлж байна.
Үүнийг засч залруулж, нэгдмэл ойлголт өгөөд явах нь Засгийн газрын үүрэг. Ийм асуудлыг
хамгийн эцсийн шаардлага буюу огцруулах хэлбэрээр ярих нь зөв эмчилгээ биш.

Л.МӨНХТӨР