Яармагийн гүүр-Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо чиглэлийн 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2012 оноос хэрэгжиж байгаа юм. Тус зам барилгын ажлын хүрээнд Нүхт цогцолбор руу салдаг уулзвараас Сонсголонгийн ууулзвар хүртэлх 3 км авто замын хойд урсгалыг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 07-ны өдөр хүртэл хааж, замын хөдөлгөөнийг урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулахаар боллоо. Энэ хугацаанд тус замд борооны ус зайлуулах шугам, хашлага суулгах, өнгө хучилт, тэмдэглэгээ хийх зэрэг ажлуудыг хийж 20 хоногийн дараа нээхээр төлөвлөжээ.
Олон улсын эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, худалдааны харилцаанд хэмжил зүй, хэмжлийн гүйцэтгэх үүрэг байнга өсөн нэмэгдэж байгаатай уялдан, Жин ба Хэмжүүрийн Олон улсын Хорооны 1999 оны 21 дүгээр Ерөнхий Бага Хурлаар жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн хэмжил зүйн өдөр” болгож, дэлхийн бүх улс оронд тэмдэглэдэг юм байна. Манай улс энэ өдрийг 2006 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.
Энэ жил “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан Стандартчилал хэмжил зүйн газар “Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудал” семинарыг маргааш буюу тавдугаар сарын 19-ний өдөр 09.00 цагаас Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Тус семинарт Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон ДЦС-4 ТӨХК-ийн удирдах ажилтнууд, ХААИС, ШУТИС-ийн доктор, профессор багш нар, ХБНГУ-ын Техник хамтын ажиллагааны байгууллагаас төлөөлөгчид оролцох гэнэ.
Аравдугаар сарын 29-ны өдөр Швейцар улс дахь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн төв байранд тус холбооны Техникийн комиссийн хуралдаан болж бөхийн шинэ жингүүд, бөхийн тэмцээний дүрэмд хийх өөрчлөлтийн талаар тус холбооны Товчооны хуралд өргөн барих зөвлөмжийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Техникийн комиссийн хурлаар энэ есдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-ний үеэр авсан болон дараа нь үндэсний холбоодоос ирүүлсэн санал, тэрчлэн сонгомол барилдаан болон эрэгтэй чөлөөт бөхийн жингүүдийг ялгаатай байлгах нь зүйтэй тухай ОУОХ-ны зөвлөмжийг иш үндэс болгон бөхийн жингүүдийг шинэчлэн өөрчлөх асуудлыг хэлэлцжээ. Хурлаар хамгийн түрүүнд хамгийн хөнгөн, хамгийн хүнд жингийн асуудлыг хэлэлцэж эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг-аас 125 кг, сонгомол барилдааны хувьд 60 кг-аас 130 кг, эмэгтэй чөлөөт бөхийн хувьд 48 кг-аас 75 кг байх нь зохимжтой гэж үзжээ. Тэгээд олимпийн жингүүдийн өөрчлөлтийн талаар дараахь зөвлөмжийг гаргажээ. Үүнд
Эрэгтэй чөлөөт бөх
57, 65, 75, 86, 97, 125 кг
Сонгомол барилдаан
60, 68, 77, 88, 100, 130 кг
Эмэгтэй чөлөөт бөх
48, 53, 58, 63, 69 и 75 кг
Техникийн комиссиос ДАШТ-ний хувьд жингүүдийн хоёр хувилбар боловсруулжээ. Нэг дэх хувилбараар төрөл бүрт 8 жин байхаар тухайлбал эрэгтэй чөлөөт бөх 57, 61, 65, 70, 75, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан, 60, 68,72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 кг, хоёр дахь хувилбараар төрөл бүрт 9 жин байхаар тухайлбал эрэгтэй чөлөөт бөх 57, 61, 65, 70, 75, 80, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан 60, 64, 68, 72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 48, 53, 55, 58, 60, 63, 66, 69, 75 кг байх зөвлөмж гаргажээ.
Техникийн комиссиос хурлаас залуучуудын тэмцээний хувьд жингүүдийг төрөл бүрт 10 байхаар үүнд эрэгтэй чөлөөт бөх 50, 57, 61, 65, 70, 75, 80, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан 52, 60, 64, 68, 72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 44, 48, 53, 55, 58, 63, 66, 69, 72, 75 кг байх нь боломжтой гэж үзжээ.
Тус хурлаас шинэ жингүүдийн асуудлыг аль болох түргэн шийдвэрлэх нь шаардлагатай гэж үзжээ. 2015 онд АНУ-ын Лас-Вегас хотод болох ДАШТ-нийг шинэ жингээр явуулахаар төлөвлөж байсан ч бөхчүүдийг шинэ жингүүдэд хурдан дасгах, дасгалжуулагчдын бэлтгэл сургуулилт хийлгэх арга зүйг түргэн өөрчлөхийн тулд ирэх онд Узбек улсын нийслэл Ташкент болох ДАШТ-нийг шинэ жингээр зохиох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өргөн дэвжүүлжээ.
Техникийн комиссийн хурлаар техникийн үнэлгээг хэрхэн өгөх асуудлыг мөн хэлэлцжээ. Үүнд дэвжээнд шахаж эргүүлэх мэхийг хоёр удаа хийхэд олгох оноо шидэх мэх хийхэд өгөх онооноос илүү байж болохгүй гэж үзэж дэвжээнд шахаж эргүүлэх мэх хийхэд хоёр оноо өгдөгийг хэвээр үлдээж гэхдээ чөлөөт бөхийн төрөлд бүх төрлийн шидэлтэнд олгох оноог 4 хүртэл нэмэгдүүлэх санал гаргажээ. Чөлөөт бөхийн төрөлд 5 хүртэлх оноо авах шидэлт ойрын үед маш цөөхөн гарч байгаа учир түүнийг больж чөлөөт бөхийн төрөлд шидэлтэнд 1, 2, 4 гэсэн оноо олгож байх нь зүйтэй, харин сонгомол барилдаанд шидэлтэнд 5 хүртэлх оноо өгдөгийг хэвээр үлдээх, бусад үнэлгээ нь чөлөөт бөхийнтэй адилхан байх зөвлөмж гаргажээ. Тэрчлэн оноогоор илт давуу ялалт олгох заалтанд өөрчлөлт оруулж урьд нь өрсөлдөгчөөсөө 7 онооны илүү авсан тохиолдолд барилдааныг зогсоож ялагчийг тодруулдаг байсныг өөрчилж өрсөлдөгчөөсөө чөлөөт бөхийн төрөлд 10 оноо, сонгомол барилдаанд 8 оноо илүү авсан тохиолдолд ялагчийг тодруулдаг байх нь тохиромжтой гэж үзжээ.
Техникийн комиссийн хурлаас тэмцээний хуваарьт зарчмын өөрчлөлт оруулж тэмцээнийг хоёр өдөрт багтаан явуулж байх, үүнд эхний өдөр хагас шигшээ барилдааныг оруулаад тойргийн болон дагах барилдааныг явуулж хоёр дахь өдөр шувтаргын болон хүрэл медалийн төлөө барилдааныг явуулж байх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ. Тэмцээнийг үдээс өмнө 11.00 цагаас эхлүүлж байх, бөхчүүдийн хоёр барилдааны хооронд дэвжээнд гарах хугацаа 15 минут байсныг 30 минут болгон сунгах болжээ.
Жин үзэлтийг урьдын адил яг тэмцээн эхлэхийн явуулж сугалааг компьютерийн программ ашиглахгүй, гараар гүйцэтгэдэг байх нь зохимжтой гэж үзсэн байна. Тэмцээний шинэ дүрэм, шинэ жингүүдийг нэвтрүүлсний дараа ДАШТ-ний шувтаргын барилдаанд шалгаран барилдсан хоёр бөхийг дараагийн ДАШТ болон Зуны олимпийн наадамд тухайн ДАШТ, Зуны олимпийн наадамд тухайн улсаас өөр бөх барилдах болсон ч хоёр өөр хэсэгт оруулж байх шаардлагатай гэжээ.
Тэмцээний үед гарсан эсэргүүцлийг хэлэлцэх журмыг өөрчилж тухайн барилдаанд үйлчилсэн шүүгчдийг тухайн эсэргүүцлийг хэлэлцэн шийдвэрлэхэд оролцуулахгүй, харин тусгай бие даасан комисс байгуулж барилдааны бичлэгийг үзүүлж эцсийн шийдвэрийг гаргуулна гэжээ.
Монголчууд эртнээс “жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэгчлэн дур мэдэн эм хэрэглэх зуршилтай болчихсон улс. Зарим тохиолдолд үнэхээр ам дамжиж сонссон эмээ ууснаар бие тань тэнхэрч байгаа мэт байдаг боловч үнэндээ өөр эрхтэн тогтолцоог тань өвчлүүлж байдаг аж. Тиймээс дур мэдэн эмчийн зааваргүйгээр эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Мөн хамгийн чухал зүйл бол энхрий бяцхан үрсдээ хамаагүй эм өгөхөөс шууд татгалз. Учир нь Эрүүл мэндийн яамнаас сүүлийн гурван жил 147 цуврал эмэнд шинжилгээ хийхэд 28 нэрийн эм хуурамч, стандартын шаардлага хангаагүй байсан ажээ. Ингээд хүүхдэд хориотой зарим эмийн жагсаалтыг насны ангилалтай нь хүргэж байна.
Үүнд:
Адиурекрин – 3 нас хүртэл
Ацикловир – 3 нас хүртэл
Адпрозалам- 18 нас хүртэл
Бекламетазон – 6 нас хүртэл
Бромокриптин -15 нас хүртэл
Бутерфанол – 18 нас хүртэл
Гастал- 1 cap хүртэл
Гексенал -2 cap хүртэл
Гишүүнэ үндэс- 1 нас хүртэл”
Дактиноминцин- 3 нас хүртэл
Дикайн -10 нас хүртэл
Морфин- 2 нас хүртэл
Мышьякийн бэлдмэл- 2 нас хүртэл
Неграм- 1 нас хүртэл
Напроксен- 16 нас хүvртэл
Парацетамол-3 cap хүvртэл
Реграм- 1 нас хүртэл
Ңитропруссид натри- 18 нас хүртэл
Стрихинин-2 нас хүртэл
Тетрациклин- 8 нас хүртэл
Омнолон- 2 нас хүртэл
Пефлоксацин-15 нас хүртэл
Празозин- 12 нас хүртэл
Цефотаксим-2-5 нас хүртэл
Читамон-2 нас хүртэл
Эналаприл-16 нас хүртэл
Хилийн ойролцоох маргаантай газар нутагт Хятадын тал өрөмдлөг хийснийг Вьетнамын иргэд эрс эсэргүүцсэн билээ. Үүнтэй холбогдуулан Вьетнам Хятадын эсрэг ажиллагаа эрчимжээд байгаа юм. БНХАУ-ын 100-аад компанийн байр руу дайрах зэрэг ажиллагаа гарсан. Тиймээс Хятадын тал тус улс дахь иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж өчигдөр тусгай нислэг гаргалаа. Мөн өнөөдөр Хятадын иргэдийг нутагт аваачихаар таван хөлөг онгоц илгээжээ.
Донецкийн бүгд найрамдах улс байгуулсан тухай мэдэгдсэнээс хойш Украины зүүн нутагт байдал улам хүндэрсэн билээ. Сүүүлийн өдрүүдэд тусгаар улс болохыг дэмжигчид болон Украины цэргүүд хооронд зэвсэгт мөргөлдөөн гарснаас олон хүн амь үрэгдсэн юм. Славянск, Краматорск, Донецкийн хойд нутагт зэвсэгт мөргөлдөөн гарсаар байгаа тухай мэдээллээ. Өчигдөр шөнөөс Украины талын цэргүүд довтолгооноо улам эрчимжүүлсэн тухай Донецкийн бүгд найрамдах улсын төлөөлөгч М.Руденко мэдэгдсэн байна. Гэвч чухам хичнээн хүн нас барсан тухай мэдэгдсэнгүй.
Энэ нийгэм чинь ямар аюултай харгис догшин болоод байна даа. Баячуудыг шоронд хийж шонд дүүжил гэж өдөр болгон хоороор бархиралдана. “Төрөөс төрсөн тэрбумтнуудыг алаад өг” гэж улстөрчид нь хийрхэнэ. Гаалийн байцаагчид баригдлаа. Батлан хамгаалахын авлигач нар хоригдлоо ура, ура гэж баясацгаана. Иргэний нисэхийн авли¬гач нар цөөхөн жилээр шийтгэгдлээ, тэднийг буудах байсан гэж хийрхэцгээнэ. Юм л бол ядуугаараа гайхуулцгааж хөрөнгөтэй, хөрөнгө олохын төлөө явсан бүгдийг үзэн ядна. Саяхан Газрын тосны дарга байсан нэгэн боловсролтой залуу авлигын хэрэгт шалгагдаж байгаад шоронд үхэхэд олон хүн баярлаж байх юм. Шоронгоор дүүрээгүй, мөрдүүлж, мөшгүүлээгүй, дарамтлуулаагүй бизнес¬мэнүүд Монголд цөөхөн. Буяндорж, Анандбазар гээд гайгүй бизнесмэнүүд эрхбиш олны танил дуучин гэр бүлтэй тулдаа баригдлаа, тавигдлаа гэж мэдээлэгдэж шоронд орсон гарсныг нь нийгэм нэг юм мэдэж байна. Зах зээлийн нийгэмд иргэн болгон адилхан эрхтэй гэх боловч хамгийн их үнэ цэнэтэй, хайрлаж явах ёстой хүмүүс бол бизнесмэнүүд байдаг юм. Хуулинд бичиж болдоггүй л болохоос бизнесмэнүүд капиталист ертөнцөд илүү эрх, илүү хүндлэл эдэлж явдаг юм. Хамгийн аюултай нь зарим томоохон бизнес¬мэнүүдийг ямар ч чимээ гаргалгүй, мэдэгдэхгүй баривчилж, хилс хэрэг тулгаад тасалдаг болжээ.
“Аэро Монголиа” компанийн захирал Баатарсүрэнг гэнэт чимээгүй баривчлан хилс хэрэг тулгаад шүүсэн болж долоон жилээр тасалсан дуулдана. Баатарсүрэн бол нисэ¬хийн анхны томоохон бизнесмэн. Анхны хувийн онгоцнуудыг оруулж ирж энэ салбарт том гавьяа байгуулсан нэгэн. Өндөр боловсролтой ямар ч эрүүгийн хэрэг хийхээргүй хүмүүжилтэй. Өмгөөлөгчид нь Баатарсүрэн ямар ч эрүүгийн хэрэг хийгээгүй гэж ярьж байна. Тэгсэн чинь гэнэтхэн нэг өдөр хэн нэгний захиалгаар юм шиг баривчлаад л эрүү үүсгээд шүүсэн болоод тасалчихсан гэнэ. Тулгасан ял нь бол тун хөгийн. Баатарсүрэн өөрийнхөө бий болгосон компанийг хүнд заржээ. Нөгөө авсан хүн нь “хүнд гар” таарч мөнгийг нь өгөлгүй луйвардаад өчнөөн жил болжээ. Баатарсүрэн өөрийнхөө алдсан компанийнхаа мөнгийг олж авах гэж шүү¬хэд өгсөн. Шүүхийн шийдвэрүүд Баатарсүрэнгийн талд гарч Баатарсүрэн шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө аваад байж. Гэтэл нэг шүүгч дуудаад өөрийнхөө компанийг зарсны төлөө өөрийг нь долоон жилээр ялласан гэнэ шүү. Коммунист дэглэмд бол за чи тэрийг бариад шоронд хийчих. Хүнийг нь бариад шоронд хийсэн бол зүйл анги нь олдоно гэдэг байсан юм. Баатарсүрэнгийн хэрэг гэмт хэрэг мөн юм бол хоёр хүний хооронд наймаа хийсэн маргаан болохоор эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг баймаар юм гэж учир мэдэх томоохон хуульчид ярьж байна. “Жаст”-ын Батхүүгийн талаар би түрүү бичиж байсан. Баатарсүрэн, Батхүү болон шоронд байгаа олон бизнесмэнүүдийн бие нь тааруу дуулдах юм. Төрд ажилласан бүхнийг авлигачаар нь дуудаж төрөөс төрсөн тэрбумтнууд гэж зэрэг зэрэг хараах боллоо. Их хурлын гишүүд нь бие биенээ доромжлон загнаж чи хөрөнгөтэй, би ядуу гэж гайхуулцгаана.
Бүх хэвлэл мэдээллүүд хөрөнгөтэй хүмүүс рүүгээ дайрч доромжилдог нь жирийн үзэгдэл болжээ. Дэлхийн ямар ч улс оронд хамгийн том худалдан авагч нь төр байдаг. Төрд ажиллаж мэдээлэлд хамгийн ойр байсан нь хамгийн том наймаа хийдэг нь ертөнцийн жишиг. Төр худалдан авагч болж хөрөнгө оруулаад л байвал төрөөс тэрбумтнууд төрөхгүй яах юм. Энэ жишгээс ямар ч улс орон тойрч чадаагүй. Төр гэдэг худалдан авагчийн тэр их мөнгөнөөс баяждаг хүмүүсийг зах зээлд шилжээд 20 жил болж байгаа манайх шиг улс орон байтугай, 200 жил болсон ардчилсан улс орон ч одоо хүртэл хорьж чадаагүй байгаа юм шүү. Ийм л учраас сонгууль болж төрийн мөнгийг захиран зарцуулах эрхийн төлөө улайран тэмцэхийг сонгууль гэдэг юм. Арай увайгүй идсэн уусан улс төрийн хүчин нь халагдаж дараагийнх нь гардаг. Адилхан л хусаад гарвал дахиад л хусагдана. Арай багахан хамжааргатай эргэж уулзах нүүртэй идэж уусан нь сонгогддог юм. Тэрнээс төрийн худалдан авах тэр их мөнгөнөөс халбагадахыг хүсэхгүй хүн бараг төрөөгүй байх. Хэвлэл мэдээлэл бол мөн л бизнес байдаг. Хэвлэл мэдээллийнхэн маань бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд худалдан авагч иргэдэд зардаг. Бас хэвлэл мэдээллийнхэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд төр гэдэг худалдан авагчид зарж амьдарна. Ямар ч улс орон аль ч Засгийн газар өөрийнхөө үйл ажиллагааг дотоод¬доо төдийгүй гадаадад сурталчилдаг. Засгийн газар танин мэдэхүйн, боловсролын, хуулийн, байгаль хамгааллын, соёлын асар их бүтээгдэхүүн хувийн мэдээллийн байгууллагаас худалдан авдаг. Хэвлэлийн бизнес ингэж оршин тогт¬но¬дог. Гэтэл сая биднийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төр маань мөнгөөр худалдаж авахгүй гээд тэнэг шийд гаргачихлаа. Монгол төр аюулгүй байдлынхаа тухай, Засгийн газар нь юу хийснээ, бас юу хийхээ мөнгө зарж сурталчлуулахгүй юм гэнээ. Бүүр хэвлэл мэдээллүүдийг ад үзэн эздийнх нь өмчид, үзэл бодолд нь халдан редакцийг нь хэн нэгэн нь мэдэх хууль хийнэ гээд байгаа. Хэвлэлийн биднийг хорлож хаалтын гэрээ гэдэг юмыг нь хааж байгаа нь тэр гэнэ. Засгийн газар сурталчлах гэрээ хийнэ үү гэхээс хаах гэрээ гэж хийдэггүй юмаа. Хаалтын гэрээ гэж байдаг бол хулгай хийсэн хүн л намайг битгий хэлээрэй гэж хаалтын гэрээ хийх байх. Бид хэн нэгэн нь баян чинээлэг амьдрах, тэр баяжсан нэг хэсэг нь бусдаа хооллож ундалж, тэжээж явах капиталист нийгмийг сонгосон юм. Капиталистуудаа баривч¬лан хилс хэрэг тулгаж шорон гянданд хийж, хөрөнгөтэй хүнийг үзэж чаддаггүй, нүд нь хорсож өсөрхөж явдаг нэг л хачин нийгэм бий болоод байна. Юун гадаадын бизнесмэнүүд орж ирэх дотооодын хэдхэн бизнес¬мэнүүд нь гараад явчихна даа. Мөнгөтэй, ухаантай хүн заавал Монголд бизнес хийнэ гэж шоронд орон орон зүтгээд байх уу. Тэд гадаадад гараад явчихвал бид л баларна. Манай бизнесмэнүүд эх оронч юм даа.
Туркийн Сома суурины уурхайд авран хайх ашиллагааг зогсоосон байна. Энэ сарын 13-нд уурхайд гарсан дэлбэрэлт болж амь үрэгдэгсдийн тоо 301-д хүрээд байгаа аж. 485 уурхайчдыг авраад байгаа билээ. Аврагчид уурхайн бүх хонгилыг шалгаж цогцос, амьд үлдэгсдийг бүгдийг нь гаргаж авчээ. Одоо тус улсын Засгийн газар мөрдөн байцаалтад анхаарлаа чиглүүлэх гэнэ.
Энэ жил барилгатай холбоотой зургаан осол гарчээ. 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарсан аж. Үүнээс 246 нь амиа алдаж, 130 нь тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна.
Харин 2013 оны байдлыг өмнөх онтой харьцуулахад барилгын ослын улмаас тахир дутуу болох явдал өссөн аж. Өөрөөр хэлбэл 2012 онд 10 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон бол өнгөрөгч онд энэ тоо 18 болтлоо өссөн үзүүлэлттэй байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Авто тээврийн үндэсний төв, Механик инженерийн сургууль, Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах газартай хамтран манай улсад импортоор оруулж ирэн худалдаалагдаж буй мотоциклийн зарим эд ангийн техникийн үзүүлэлт, метал хийцийн бүтэц, чанар байдлыг судлах, стандарт үзүүлэлтийг тогтоох хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар мотоциклийн худалдаа төвлөрдөг томоохон захууд болох “Өгөөмөр”, “Техник импорт”, “Нарны буман гэрэл”, “Нэкст моторс” гэх мэт худалдааны төвүүдэд газар дээр нь очиж танилцсан байна. Манай улсад 2013 онд гаалиар 36,968 ширхэг, 2014 оны 1 дүгээр улиралд 5,532 ширхэг мотоцикль орж ирсэн байна. Эдгээр мотоциклууд нь ОХУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Япон зэрэг улсаас импортоор орж ирдгийн ихэнх хувь нь Хятадаас орж ирдэг аж. Манайд худалдаалдаг мотоциклууд Монголд зориулан үйлдвэрлэдэггүй, экспортод гаргадаг олон улсын стандартын асфальтан замын мотоциклууд байдаг гэнэ. Иймээс осол аваар их гардаг байна. Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 100 орчим хүн нас барж, мөн төдий тооны хүн бэртэж гэмтэн хөдөлмөрийн чадвараа алддаг аж. 2012 онд мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол 371 гарч байсан бөгөөд 2013 онд 330 болж буурсан үзүүлэлттэй байгаа боловч хэрэг, ослын улмаас нас барсан хүн 2012 онд 112, 2013онд 112, гэмтсэн хүн 2012 онд 187, 2013 онд 191 болж 2,1 хувиар өсчээ.
Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол Төв, Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудад ихэвчлэн бүртгэгдсэн байгаа нь баруун бүсийн уулархаг, бартаа саад ихтэй газруудад осол аваар ихээр гардаг гэсэн таамаглал дэвшүүлэхээр байгаа гэж албаныхан онцолж байна. Мөн зам тээврийн осолд өртөхдөө 251 нь хамгаалах малгай хэрэглээгүй явжээ.