Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Хашчулууны “Сонгуулийн сурталчилгааны 14 хоногт хүн, хонь хоёроо ялгаж чадах уу” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна. Ил тодын хуулиар тайлан авч дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн талаар “Өдрийн сонин” онцолж “Өдрийн сурвалжлага”-аар бэлтгэн уншигчдад хүргэж байна. Та дэлгэрэнгүйг ХV нүүрнээс уншаарай.

Мөн МАН-ын дарга М.Энхболдын “Нам бол хэн нэгэн улстөрчийн фэн клуб биш” ярилцлагыг тэргүүн нүүртээ онцолж байна. Улс төрийн нөхцөл байдлын талаарх энэхүү томоохон ярилцлагын дэлгэрэнгүйг IV, XI нүүрээс унших боломжтой.

Түүнчлэн Улс төрийн нүүрнээ УИХ-ын чуулган, “Цэцийн цэцэн шийдвэр” зэрэг цаг үеийн мэдээ, мэдээллэл нийтлэгдсэн юм. “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны нэгэн чиг зүг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Сонгуулийн сурталчилгааны 14 хоногт хүн, хонь хоёроо ялгаж чадах уу” нийтлэл гарлаа. Харин “Баримт, үйл явдал” нүүрт өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн “Л.Гансүх эрүүл мэндээрээ хохирч байгааг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар мэдэж, хариуцлага хүлээх ёстой” ярилцлага хэвлэгдлээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нүүрсний гэх хэрэгт холбогдож, улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шийтгэгдсэн. Гэтэл түүний эрүүл мэндийн асуудал хүндэрч, бие нь муудсан гэх мэдээлэл гарсан юм. Тиймээс түүний өмгөөлөгчийн ярилцлагыг бид хүргэж байна. Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгсөн талаарх мэдээллийг өнөөдрийн дугаарт гарснаас гадна Тангадын Мандирын “Крилл бичиг бол монголчуудын оюун санааны дархлаа юм” ярилцлага, “Соёл, урлаг” нүүрт “Киви” хамтлагийн ахлагч Укагийн “Ханьдаа хэлэх гэсэн үг болгоноо Зүрхэн тэмдэг дуундаа шигтгэж өгсөн” ярилцлаа зэргийг манай сониноос уншаарай.

“Дэлхийн спорт” буланд “Кличкогийн хаанчлалд төгсгөл ирсэн гэж үү” нийтлэл болоод Биатлоны шинэ улирал Бьорндалены ялалтаар эхэллээ, Голден Стэйт Уорриоз-ын ялалтын цуврал үргэлжилсээр зэрэг мэдээллийг нийтэллээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

П.Хашчулууны “Сонгуулийн сурталчилгааны 14 хоногт хүн, хонь хоёроо ялгаж чадах уу” нийтлэл хэвлэгдсэн байна

“Өдрийн
сонин”-ы маргаашийн дугаараас нийтлэлч П.Хашчулууны “Сонгуулийн сурталчилгааны
14 хоногт хүн, хонь хоёроо ялгаж чадах уу” нийтлэл хэвлэгдлээ Сонгуулийн шинэ
хуулинд сонгуулийн сурталчилгааг 14 хоног байх заалт тусгах гэж байна. Ийм
богино хугацаанд сонгогчид нь хүнээ таних эсэх нь эргэлзээтэй. Сонгуулийн
сурталчилгааны өдрүүдэд ард түмэн төр засгаа шинээр эмхлэн цэгцлэх боломж
гардаг. Гэтэл энэ хуулийг санаачлагчид сонгуулийн сурталчилгаа ямар чухал, үнэ
цэнтэй гэдгийг ойлгохгүй байгаагаар барахгүй сурталчилгаа хийхгүй бол ямар үр
дүн гарах талаар бодож үзсэнгүй бололтой. Ийм богинохон хугацаанд төр засаг,
парламентаа байгуулчихдаг улс гэж байдаггүй гэдгийг бодох нь зүйтэй. Сонгуулийн
хуулийн энэ мэт баримттай нийтлэлийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас
уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *