Categories
мэдээ спорт

П.Энхманлай улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн тэргэнцэртэй уралдаанд олон улсын хэмжээний мастер П.Энхманлай өрсөлдөж долоон тамирчнаас долоодугаарт орлоо. Тэрээр энэхүү тэмцээнд 15.97 оноо хүртэж, улсын рeкорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд Тайландын тамирчин Понгсакорн Паео түрүүлж, хоёрдугаарт Саудын Арабын тамирчин Абдулрахман Алкураши оржээ.

П.Энхманлай 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд энэ төрлөөр наймдугаар байр, 200 метрийн төрөлд долоодугаар байр, 400 метрийн төрөлд есдүгээр байр эзэлж байсан.

П.Энхманлай нь

  • 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт
  • 2017 оны Бээжингийн гранпри тэмцээний хүрэл медальт
  • 2018 оны Бээжингийн гранпри тэмцээний алтан медальт
  • 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт
  • Монгол Улсын есөн удаагийн аварга юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *