Categories
мэдээ нийгэм

Оюутнуудыг “Covid-19”-ийн судалгаанд хамруулна

Их, дээд сургуульд суралцаж буй бүх оюутан Covid-19-ээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын судалгаанд хамрагдахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын багшийн их сургууль зэрэг томоохон их, дээд сургуулиуд вэб хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасан байна.

Жишээлбэл, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захиргаанаас “Covid-19-ийн шинжилгээнд дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг хамруулах зорилгоор уг судалгааг авч байна” гэсэн бол Монгол Улсын багшийн их сургуулийн сургалтын албанаас “Бүх оюутнууд (Бакалавр, магистрант, докторант) Covid-19-ээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын судалгаанд https://student.msue.edu.mn/ оюутны системээр өөрийн эрхээр нэвтрэн өгнө үү” гэжээ.

Харин Монгол Улсын их сургуулийн Оюутны үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Чинзориг “Монгол Улсын их сургуульд орон нутгаас ирж суралцаж буй оюутнууд Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны http://119.mn/ цахим хуудаст хандаж, судалгаанд хамрагдана уу. Мөн дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг Covid-19-ийн шинжилгээнд хамруулах зорилгоор авч буй судалгаанд яаралтай хамрагдахыг хүсье. Орон нутгийн харьяалалтай оюутан бүр судалгаанд хамрагдана. Манай сургуулийн хувьд жилд 3000 орчим оюутан элсч, үүний 50 хувь нь орон нутгаас ирж суралцдаг” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *