Categories
мэдээ нийгэм

Оюутнууд жагсана

Оюутнууд
ирэх гуравдугаар сарын 4-ний өдөр 14.00 цагт төв талбайд тайван жагсаал
хийж, өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөхөөр болжээ. Тэд энэхүү
жагсаалаараа Засгийн газар, БСШУЯ болон бусад холбоотой байгууллагуудад
хандан оюутныг ажлын байраар хангах тухай болон 70200 төгрөгийн
тэтгэлэг, нийтийн тээвэр, оюутны эрхийн тухай асуудлаар үзэл бодлоо
илэрхийлж, шаардлага тавих гэнэ.

Мөн тэнд
цугласан нийт оюутнуудынхаа анкетыг авч, мэдээллийн бааз бүрдүүлэн,
АСЕМ-д ажиллах бүртгэлийг явуулж, холбогдох байгууллагууд руу анкетыг
илгээх юм байна.

Монголд нийт
217 мянган оюутан байгаа гэж үзвэл тэдний 10 хувь буюу “21700 оюутныг
ажлын байртай болгох нь” хөтөлбөрийг санаачлан явуулж буй аж. Энэ ажлын
хүрээнд www.icv.mn сайтыг нээн ажиллуулахад бэлэн болжээ. Энэхүү сайтад
оюутнууд өөрсдийн мэдээллийг оруулснаар ажил олгогч байгууллагуудтай
холбоо тогтоох боломжтой болох юм байна.

Энэ талаар
Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч З.Төмөртөмөр “Ирэх долоодугаар
сард оюутнуудын амралтын үе таарч байгаа учраас АСЕМ-д олон мянган
оюутан ажиллах боломжтой. Хэчнээн оюутан ажиллаж болох тухай нарийн тоог
гаргаагүй байгаа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *