Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг” сургалтын нээлтэд 1000 оюутан хамрагдлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг” сургалтын зургаа дахь ээлжийн цэргийн сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо. Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 1,000 оюутан хамрагдаж байна. Оюутан цэрэг сургалт нь хугацаат цэргийн нэг жилийн сургалтыг дөрвөн сард багтаасан цэргийн албаны шинэ төрөл бөгөөд цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг. 2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5,500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ.

Цэргийн сургалтын нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Зэвсэгт хүчин жанжин штабын удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын зэрэг төрийн болон сургалтын байгууллагын удирдлагууд оролцлоо. Мөн энэ үеэр тус сургалтын төвд шинээр барьсан долоон байрны нээлт болж, оюутан цэргүүдээ бүрэн байршуулах боломжтой болов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *