Categories
мэдээ нийгэм

Оюу толгойн далд уурхайг Грег Фийлд хариуцна

“Оюу толгой” компани Далд уурхай
хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалд Грег Фийлдийг томилжээ.
Энэхүү албан тушаал нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын
ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой албан тушаалуудын нэг бөгөөд
“Оюу толгой” компанид далд уурхайг урагшлуулах анхны томилгоо болж
байгаа аж. Грег Фийлд нь энэ албан тушаалд томилогдсоноор Оюу толгойн
далд уурхайн бэлтгэл ажлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэх юм.

Оюу толгой ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью
Вүдлэй энэхүү томилгооны талаар “Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил
нь манай бизнесийн урт хугацааны ирээдүйн нэг чухал хэсэг. Грег Фийлдийг
энэ чухал албан тушаалд томилж байгааг дуулгахдаа бид таатай байна.
Грег “Оюу толгой” компанид олон чиглэлийн ажил хариуцаж ирсний зэрэгцээ
далд уурхайн блокчлон олборлолтын төслүүд болон уурхайн бүтээн
байгуулалтын чиглэлээр олон улсад ажиллаж байсан арвин туршлагатай.
Тиймээс түүнийг далд уурхайн ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт
итгэлтэй байна” хэмээн өгүүлсэн байна.

Грег Фийлд нь өмнө “Оюу толгой” компанид олон үүрэг гүйцэтгэж ирсэн
бөгөөд хамгийн сүүлд дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн ерөнхий менежерээр
ажиллаж байсан юм. Тэрээр Ази, Африк, болон Австрали тивд уул уурхайн
салбарт 20 гаруй жил ажилласан байна. “Оюу толгой” компанид ажиллаж
эхлэхээсээ өмнө Грег Фийлд Австрали дахь Аргайлын алмазны уурхайд Үйл
ажиллагааны бэлэн байдал хариуцсан ерөнхий менежерийн албан тушаалыг
хашиж байжээ. Тэрээр Йоханнесбургийн их сургуулийг уул уурхайн
инженерийн мэргэжлээр төгссөн нэгэн юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *