Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчид Бэсрэг наадам үзэж сонирхлоо. Бэсрэг наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Пүрэвдорж, О.Содбилэг нар оролцож зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн юм.Үндэсний урлагийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ баяр наадмын тоглолтыг толилууллаа. Уран нугаралт, “Морьтон” үзүүлбэр, цамын бүжиг зэрэг нь зочдын анхаарлыг татаж байлаа. Мал сүрэг нь бэлчсэн, үзэсгэлэнт тал нутагт гайхамшигт урлагийн тоглолт үзэж байгаадаа сэтгэл их хөдөлж байна хэмээн зочид сэтгэгдлээсээ хуваалцсан юм.