Categories
мэдээ нийгэм

Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэдийг нутаг буцаана

mongolia immigration зурган илэрцүүд

Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явагдаж байна. Энэ оны нэгдүгээр сард явуулсан шалгалт нь хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй БНСВУ-ын иргэдийг олж илрүүлэх ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд 29 аж ахуйн нэгжийн 72 иргэдийг шалгасан байна. Шалгалтаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хэтрүүлсэн зөрчилтэй БНСВУ-ын 2 иргэнийг илрүүлэн нутаг буцаах арга хэмжээг нэн даруй авчээ.

Мөн энэ гуравдугаар сард тус газраас боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд хийх хяналт шалгалт явуулсан бөгөөд шалгалтанд 67 байгууллагын гадаадын 35 орны 783 иргэд хамрагдсанаас Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй гадаадын 3 орны 6 иргэнийг илрүүлж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *