Categories
гадаад мэдээ

Оросын нефть олборлолт өнгөрсөн сард 4 хувиар өсчээ

ОХУ-д өдөр тутам олборлож буй нефтийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 11.1 сая баррельд хүрч, дээд амжилт тогтоосон байна. Энэ нь сард 4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 1991 оноос хойших хугацаанд хамгийн их өсөлттэй сар байлаа гэж тус улсын Эрчим хүчний яам мэдэгдэв.

Өнгөрсөн сарын сүүлчээр ОПЕК-ын гишүүн орнуу олборлолтыг хязгаарлах талаар урьдчилсан хэлэлцээрийг байгуулсан билээ. Хэлэлцээрийн хүрээнд ОПЕК-ын гишүүн орнуудын олборлолтын хэмжээ өдөрт 32.5-33 сая баррель болж буурах юм.

“Энэ талаарх тохиролцоог ОХУ анхааралтай ажиглах болно. Бид энэ хэлэлцээрт заасан түвшинд олборлолтын хэмжээг барих байр суурьтай байгаа” гэж Оросын Нефтийн сайд Александр Новак мэдэгдэв.

Уг хэлэлцээрийг өнгөрсөн сарын 26-28-нд Алжирт болсон Олон улсын эрчим хүчний форумын хүрээнд болсон уулзалтын үеэр баталсан бөгөөд ОХУ уг уулзалтад оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *