Categories
гадаад мэдээ

Оросын хөл бөмбөгийн багуудыг Европ, дэлхийн тэмцээнүүдээс хаслаа || Dnn.mn

Олон улсын хөл бөмбөгийн холбоо буюу FIFA, Европын хөл бөмбөгийн холбоо буюу UEFA-гийн Гүйцэтгэх зөвлөлүүд хуралдаж Оросын хөл бөмбөгийн багуудын тус хоёр холбооны тэмцээнүүдэд оролцох эрхийг түдгэлзүүллээ.

Өөрөөр хэлбэл Оросын хөл бөмбөгийн шигшээ баг болон Европын тэмцээнүүдэд оролцож буй клубүүдийг дараагийн шийдвэр гарах хүртэл тэмцээнээс хасаж шийдвэрлэсэн байна.

Холбооны мэдэгдэлд “Хөл бөмбөг бол эв нэгдэл бөгөөд Украинд байгаа иргэдтэй хамт гэдгээ илэрхийллээ. Украин дахь нөхцөл сайжирна гэж холбооны Ерөнхийлөгчид найдаж байна. Ингэснээр хөл бөмбөг дахин хүн төрөлхтний эв нэгдэл, амар амгалангийн зам болж чадна” хэмээжээ.

Түүнчлэн UEFA Оросын байгалийн хийн компани болох “Gazprom”-той хийсэн гэрээгээ цуцалж, цаашид аль ч тэмцээний хүрээнд хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *