Categories
гадаад мэдээ

Оросын эсрэг хоригийг хагас жилээр сунгав

Европын Зөвлөл Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ 2016 оны долдугаар сарын 31 хүртэл дахин зургаан сар сунгахаар шийджээ. Европын холбооны байнгын төлөөлөгчдийн хороо Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ сунгахаар арванхоёрдугаар сарын 18-нд шийдсэн юм. Тэр нь арванхоёрдугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ.

Албаны эх сурвалжийн мэдээлсний дагуу хориг бүрэн бүтнээрээ сүүлчийн удаа сунгагдаж байгаа аж. Учир нь Европын холбооны зарим орнууд Сирийн байдлаар мөн алан хядлагатай тэмцэх асуудалд үр бүтээлч яриа хэлцлийг Оростой явуулах сонирхолтой байна.Италийн ерөнхий сайд Маттео Ренци ойрын саруудад Оросын эсрэг хоригийг зогсоохын төлөө байгаа.

Европын холбооны зүгээс 2014 оны хавар Москвагийн эсрэг хориг арга хэмжээг Крымыг өөртөө нэгтгэсэн, Украины зүүн өмнө нутагт сөргөлдөөн эхэлсэн зэргээс үүдэн авсан юм. 2015 оны долдугаар сарын сүүлчээс уг хоригт Черногор, Албани, Исланд, Лихтенштейн, Украин нэгдсэн байв. Үүний зэрэгцээ Оросын эсрэг хориг арга хэмжээг АНУ, Норвеги, Япон, Австрали, Канад авсан байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *