Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны санхүүжилтийн хугацааг сунгалаа

Image result for Монгол банк

“Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны зургадугаар сараас хойш Монголбанкнаас банкуудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаагийн 83 хувийн санхүүжилтийн гэрээний хугацаа энэ улиралд дууссан юм.

Эдийн засгийн идэвхжил суларч, банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээтэй мөнгөн хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа буурах, хөрвөх чадвар муудах, актив, пассивын хүү, хугацааны зөрүү үүсэх, улмаар банкны тогтвортой үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй. Иймээс уг санхүүжилтийг банк өөрийн эх үүсвэрээс төлөх боломжгүй байгаа тул үнэт цаас жуулалтын явцтай уялдуулан санхүүжилтийн хугацааг нэг хүртэл жилээр сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргажээ.

Ипотекийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хойшлуулах энэхүү шийдвэр мөнгөний бодлогын төлөв чангарах нөхцлийг зөөлрүүлэх, банкны системийн зээлжүүлэх чадавхийг хадгалах, эдийн засгийн идэвхжилтийг дэмжихэд эерэг нөлөөтэй гэж Монголбанк үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *