Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Орон нутагт “Pfizer” вакцины дархлаажуулалт энэ долоо хоногт эхэлнэ

“Pfizer” вакцины дархлаажуулалт орон нутагт энэ долоо хоногоос эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр “Энэ долоо хоногоос Pfizer вакцины дархлаажуулалт хөдөө, орон нутагт эхлэх боломжтой болсон. Зарим аймгийн хувьд өнөөдрөөс Pfizer вакцины дархлаажуулалт эхэлж байна.

Бусад аймгийн тухайд энэ долоо хоногтоо багтаж Pfizer вакцины дархлаажуулалтыг эхлүүлэх юм.

Улаанбаатар хотын хувьд дүүрэг бүрд 1-2 цэгээр тус вакциныг тарьж буй.

Тиймээс Pfizer вакцинд хамрагдах заалттай хүмүүс тухайy цэгүүдэд очиж, эмчийн зааврын дагуу хамрагдахыг хүсье.

Уг вакциныг зөвхөн эмчийн заалтаар л хийнэ гэдгийг сануулъя” хэмээн хэллээ.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэгдсэн коронавирусийн эсрэг “Pfizer” вакциныг зөвхөн архаг хууч өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хийх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *