Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй иргэдээ бүртгэлжүүлж байна

“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээ бүртгэлжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил өнөөдрөөс эхлэн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсүүдэд явагдаж байна.

Дээрх ажлыг Засаг даргын Тамгын газар, 1-20 дугаар хороодын ажлын алба, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд, Бүртгэлийн хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, хорооны ӨЭМТ-үүд, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв хамтран зохион байгуулж байгаа юм.

Өнөөдөр тус ажлын хэсгийн дарга, дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах холбогдох мэргэжилтнүүдийн хамт бүртгэлжүүлэх ажлын явцтай газар дээр нь танилцаж, “…бүртгэлжүүлэх нь эхний ажил, цаашид энэ иргэдээ нийгэмшүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах тул нөхцөл байдлын үнэлгээгээ маш сайн хийх хэрэгтэй” гэж зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *