Манай улсын 21 аймгаас зургаа нь л энэ онд орлогоо бүрдүүлж, бусад нь бүрдүүлж чадаагүй байна.
Тэгвэл Засгийн газраас энэ жил ордогоо бүрдүүлсэн зургаан аймагт урамшуулал олгохоор болжээ. Тодруулбал, Орхон, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгуудын үйл ажиллагаа сайжирч байна гэж үзэж Засгийн газраас урамшуулал олгохоор болсон байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Өөрсдөө орлогоо бүрдүүлж чадахгүй байгаа аймгуудад улсын төсвөөр болон гаднын зээл тусламжаар үр ашигтай төсөл хэрэгжүүлэх үүргийг Сангийн сайд болон Эдийн засаг хөгжлийн сайдад өгсөн. Энэ онд зургаан аймаг орлогоо бүрдүүлсэн.
Мөн аймгуудад хүн амын тоог 10 хувиар нэмэгдүүлэх, харин Орхон, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийг хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх үүргийг Засгийн газраас өгчээ.